top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

The MongolZ гараа сайн бол бариа сайн.

4-р сарын 23-аас 5-р сарын 12 хүртэл Малта арал дээр ESL Pro League S19 тэмцээн болж байгаа билээ. Энэ тэмцээнд Монгол улсын The MongolZ цахим спортын байгууллагын CS2 төрлийн баг B хэсэгт хуваарилагдан тоглож байна.


Тэдний эхний учраа нь дэлхийд чансаагаараа 13 бичигдэж буй Саудын Арабын цахим спортын байгууллага Falcons баг, тэмцээн BO3 форматаар явагдлаа.


  • Тоглолтын эхний map Mirage дээр The MongolZ баг илт давуу байдлаар 13 x 3 харьцаатай хожлоо.


  • Дараагийн map Nuke дээр Falcons баг 13 х 9 харьцаатай хожлоо.


  • Overtime гарч, гурав дах map Ancient дээр маш ширүүн өрсөлдөөн гарсаны эцэст The MongolZ баг 13 х 11 харьцаатай хожлоо. Major тэмцээний 5 удаагийн аварга тоглогчидтой Team Falcons-ийг хожлоо.

Ингэснээр тэд дараагийн тоглолтоо G2 Esports багтай дээд хүснэгтийн хагас шигшээд өрсөлдөнө.

The MongolZ баг 2023 оны 8-р сард болсон ESL Challenger League S46-ийн Ази Номхон далайн бүсийн аварга болсоноор энэхүү тэмцээнд орох эрхийг авсан билээ.

The MongolZ багийн бүрэлдэхүүн:

Б.Гарьдмагнай 'bLitz'

·       М.Содбаяр 'Techno'

·       Б.Өсөхбаяр '910'

·       Б.Аюуш 'mzinho' 

·       М.Азбаяр 'Senzu'

·       Б.Эрдэнэдалай "maaRaa" 

 

Тэмцээнийг MESA, META-гийн YouTube сувгуудаар шууд дамжуулж байна. META суваг дээр 14,000 орчим үзэгчид The MongolZ vs Falcons тоглолтыг үзсэн.

Харин MESA суваг тэмцээний хоёрдах өдрийг тоглолтыг нийтдээ 12 цагийн турш дамжуулав.

 

Тэмцээний B хэсэгт

Team Vitality

Sharks Esports

BetBoom Team

M80

Team Falcons

The MongolZ

TYLOO

G2 Esports багууд өрсөлдөнө.

Тэмцээний хугацаа

Group Stage

4-р сарын 23-аас 4-р сарын 28-нд

Play Off

5-р сарын 7-оос 5-р сарын 12-нд болно.

Тэмцээний нэгдүгээр байранд орсон байг 170,000 долларын шагналын сан, IEM Cologne 2024-т орох эрхээ авна.

Тэмцээний дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншаарай.

Recent Posts

bottom of page