top of page

Tencent Esports болон Азийн Олимпийн Зөвлөл стратегийн түншлэл зарлалаа

Updated: 2 days ago

Tencent Esports болон Азийн Олимпийн Зөвлөл хамтран 10 жилийн хугацаатай стратегийн түншлэлийн гэрээ байгуулснаа албан ёсоор зарлалаа. Энэхүү гэрээний хүрээнд Tencent Esports нь Азийн Олимпийн Зөвлөл албан ёсны, цахим спортын технологийн түнш болж байна.

Шинэ түншлэл нь хоёр талын хамтын ажиллагааг зөвхөн тэмцээний түвшний дэмжлэгээс гарган, технологи, стандарт, экосистемийн хөгжилд төвлөрсөн “системийг хамтран бүтээх” шинэ шатанд гаргаж буйгаараа онцлог юм. Үүний зорилго нь цахим спорт болон уламжлалт спортын уялдааг гүнзгийрүүлж, Азийн цахим спортын ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлоход оршиж байна.

Tencent Esports болон Азийн Олимпийн Зөвлөл
Зургийн эх сурвалж: Tencent
Итгэлцэлд суурилсан хамтын ажиллагааны үргэлжлэл

Tencent Esports нь цахим спортыг Азийн наадамд нэвтрүүлэх бүх үе шатанд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тухайлбал,

  • 2018 оны Жакартагийн Азийн наадамд цахим спорт анх удаа үзүүлэх төрөл болон оролцсон,

  • 2022 онд OCA болон Tencent Esports стратегийн түншлэлээ ахиулсан,

  • 2023 онд Ханжөүгийн Азийн наадамд цахим спорт албан ёсны медалийн төрөл болон багтсан зэрэг нь энэ хамтын ажиллагааны бодит үр дүн байв.

Энэхүү урт хугацааны хамтын ажиллагааг албан ёсоор баталгаажуулж, 2025 оны аравдугаар сард Бахрейнд болсон АОЗ-ийн Гүйцэтгэх зөвлөлийн хурлын үеэр Харилцан ойлголцлын санамж бичиг (MOU)-т гарын үсэг зурсан юм.


АОЗ-ийн цахим спортын менежер томилогдлоо

Түншлэлийг институцийн түвшинд бэхжүүлэх чухал алхам болгон Tencent Esports-ийн захирал Жан Ити (Yati Zhang)-г АОЗ-ийн цахим спортын менежерээр томиллоо. Тэрээр Азийн цахим спортын тэмцээний систем, экосистемийг хамтран бүтээх үйл явцад голлох үүрэг гүйцэтгэх юм.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолд Ерөнхий нарийн бичгийн дарга Др. Хуссейн Аль-Мусаллам оролцож, “Сүүлийн арван жилд бий болсон итгэлцэл, хамтын ажиллагаанд тулгуурлан Tencent Esports салбарын хөгжлийг урагшлуулахад хэрхэн манлайлан ажиллаж ирснийг бид харсан. Энэ түншлэл бол зүгээр нэг тоглоомын төрлийн нэмэх бус, хариуцлагын нэгдэл юм. Азийн цахим спорт ‘оролцоо’-ны үеэс ‘систем хамтран бүтээх’ шатанд шилжсэнийг илтгэж байна” хэмээн онцоллоо.

Tencent Esports болон Азийн Олимпийн Зөвлөл хооронд байгуулсан 10 жилийн стратегийн түншлэл нь цахим спортын технологи, стандартууд болон экосистемийн хөгжлийн чиглэлээр гүн гүнзгий хамтын ажиллагааг эхлүүлж байна.
Tencent Esports Competition System (ECS) нэвтэрнэ

Ханжөүгийн Азийн наадамд амжилттай ашигласан технологийн туршлагад тулгуурлан Tencent Esports нь Tencent Esports Competition System (ECS) хэмээх шинэ системийг нэвтрүүлэхээр болжээ. Энэхүү систем нь Азийн наадам болон бусад томоохон цогц тэмцээнүүдэд зориулсан тасралтгүй, өндөр найдвартайгаар, эхнээсээ дуустал технологийн дэмжлэг үзүүлэх бөгөөд тэмцээнүүд шударга, тогтвортой, үр ашигтай стандарт бүхий зохион байгуулагдах нөхцөлийг бүрдүүлнэ.

Үүнээс гадна Tencent Esports нь Азийн томоохон тэмцээнүүдийн дижитал шилжилтийг дэмжих технологийн шийдэл, стандартуудыг цаашид ч тасралтгүй хөгжүүлж, дээд түвшний тэмцээнүүдийн итгэлцэл, зохион байгуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх зорилготой байна.


“Гурван тулгуурт” хөгжлийн загвар

Tencent Games-ийн дэд ерөнхийлөгч, Tencent Esports-ийн ерөнхий менежер Хоу Мяо энэхүү хамтын ажиллагааны алсын харааг тайлбарлахдаа салбарын ирээдүйг чиглүүлэх “Гурван тулгуурт хөгжлийн загвар”-ыг танилцууллаа.

Түүний хэлснээр,

  • хэвлэн нийтлэгчдийн технологийн экосистем – инновацын хөдөлгүүр,

  • АОЗ  зэрэг тив, дэлхийн спортын байгууллагууд – эрх бүхий платформ,

  • улс, бүс нутгийн цахим спортын бодлого – хэрэгжилтийн тулгуур болох ёстой аж.

“Энэ загварыг Азид бодитоор хэрэгжүүлж эхэлж байгаадаа бид баяртай байна. Бид хамтран ажиллагч талуудтайгаа нийлж, дэлхийн спортын үндсэн урсгалын нэг хэсэг болох ‘Азийн загвар’-ыг хамтдаа бүтээнэ” хэмээн Хоу Мяо онцоллоо.


Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page