PGL ба MOONTON Games хамтран Европ дахь MLBB төрлийн экосистемийг тэлнэ
- Ariunzayat Yunren
- 8 hours ago
- 2 min read
Европын анхны PGL MLBB Challengers тэмцээн зарлагдлаа
MLBB-г хөгжүүлэгч MOONTON Games болон Европын томоохон тэмцээн зохион байгуулагч PGL байгууллага хамтран ажиллахаар болж, Европ тив дэх Mobile Legends: Bang Bang (MLBB)-ийн цахим спортын экосистемийг өргөжүүлэх томоохон түншлэлээ зарлалаа.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд PGL MLBB Challengers нэртэй шинэ тэмцээн анх удаа зохиогдох бөгөөд энэ нь PGL-ийн Европ дахь анхны MLBB тэмцээн болох юм.
MLBB: Дэлхийн хэмжээний мобайл цахим спорт
2016 онд анх нэвтэрснээсээ хойш MLBB нь дэлхий даяар хамгийн их тоглогчтой мобайл MOBA төрлийн тоглоомуудын нэг болж, нийтдээ 1.5 тэрбум+ таталт, 110 сая сарын идэвхтэй хэрэглэгчтэй хүчирхэг экосистемийг бүрдүүлээд байна.
Мөн тус тоглоом нь Star Wars, Transformers, Kung Fu Panda зэрэг дэлхийн томоохон франчайзуудтай хамтарч, тоглоомын хүрээнээс давсан соёлын нөлөөлөл бүхий брэнд болж чаджээ.
MLBB-ийн цахим спортын экосистем сүүлийн жилүүдэд маш хурдтай өсч байгаа бөгөөд 2024 онд тус тоглоомын тэмцээнүүдийг давхардсан тоогоор 475 сая цагийн үзсэн тухай (Hours Watched) Esports Charts мэдээлсэн нь олон улсын спорт, энтертайнмент салбарын хамгийн том үзүүлэлтүүдийн нэг болж байна.

Бүс нутгийн туршлагатай түншлэл
PGL нь олон улсын хэмжээнд томоохон тэмцээнүүдийг өндөр стандарттайгаар зохион байгуулж ирсэн туршлагатай бөгөөд MOONTON Games-ийн зүгээс Европд MLBB-ийн өсөлтийг дараагийн шатанд гаргахын тулд ийм хүчтэй түнш сонгосноо онцолжээ.
MOONTON Games-ийн Зүүн Европ болон Төв Ази; Баруун Европ болон Туркийг хариуцсан хэлтсийн дарга Ажая Жилка “MLBB дэлхий даяар өсөж, хөгжсөөр байгаа энэ үед бидний зорилго бол Европ дахь цахим спортын суурийг илүү бат бөх болгох явдал юм. Европын тэргүүлэгч цахим спортын байгууллагуудын нэг болох PGL-тэй хамтран ажиллах нь бидний хувьд маш чухал алхам. Тэд бүс нутгийн онцлогийг гүнзгий ойлгодог төдийгүй олон улсын хэмжээний, томоохон тэмцээн зохион байгуулж ирсэн туршлагатай учраас бидний хувьд хамгийн зөв түнш юм. Энэхүү тэмцээн нь залуу (grassroots) тоглогчдын дунд өрсөлдөөнийг хөгжүүлж, дараагийн үеийн өрсөлдөх чадвартай авьяастнуудыг төрүүлэхэд чухал алхам болно. Бид өөрсдийн дэлхийн хэмжээний алсын харааг PGL-ийн бүс нутгийн мэдлэг, туршлагатай хослуулснаар тоглогчдын өсөн хөгжих шинэ боломжуудыг нээж, Европын MLBB нийгэмлэгийг илүү хүчирхэг, тогтвортой хөгжүүлэхийг зорьж байна.”
PGL-ийн Өргөн нэвтрүүлгийн хэлтсийн дарга Сэбастян Хадстэйн “Европт MLBB-ийн анхны тэмцээнээ зохион байгуулж байгаа нь PGL Esports-ийн хувьд маш чухал, онцлох үйл явдал болж байна. Мобайл спорт бүс нутаг даяар эрчимтэй өсөж байгаа бөгөөд MLBB нь энэхүү хөдөлгөөний хамгийн тэргүүн эгнээнд явж байна. MOONTON Games-тэй хийж буй энэхүү түншлэл нь бидэнд цахим спортын үйл ажиллагаа, тэмцээний хүрээгээ өргөжүүлэх боломж олгохын зэрэгцээ Европ дахь мобайл цахим спортын хөгжлийг чиглүүлэх, хөгжлийн нэг хэсэг нь болох үнэт боломжийг өгч байна. Бид идэвхтэй, хүсэл тэмүүлэлтэй олон нийттэй холбогдож, шинэ үеийн авьяастнуудыг дэмжин, бүс нутагт тогтвортой, хүчирхэг MLBB цахим спортын экосистемийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулахдаа баяртай байна,” гэж хэлэв.
Европын анхны PGL MLBB Challengers тэмцээний бүртгэл албан ёсоор эхэлж, Open Qualifier шат 1-р сарын 13-нд эхлэх бөгөөд single elimination форматаар, BO1 тоглолтоор явагдана.Эндээс шалгарсан шилдэг 8 баг үндсэн шатанд өрсөлдөнө.
Үндсэн тэмцээн болох Main Event нь 1-р сарын 16–18-нд болно.Эхний шатны тоглолтууд BO3, цаашлаад upper/lower bracket-ийн тоглолтууд BO5 хэлбэрт шилжинэ.Харин аваргыг тодруулах Grand Final нь BO7 тоглолтоор шийдэгдэх юм.











Comments