Team Spirit-н "Larl" Fissure Universe тэмцээнийг алгасна
- Masha Mnn
- Aug 19
- 2 min read
Team Spirit багын гол тоглогчдын нэг, mid laner Denis "Larl" Sigitov мэс заслын хүндрэлээс шалтгаалж Fissure Universe: Episode 6 тэмцээнд оролцох боломжгүй болжээ.

Багийн зүгээс мэдээлэл гаргахдаа Оросын тоглогч Esports World Cup тэмцээний үеэр мэс засалд орсон тухай мэдэгдсэн. Гэвч мэс засал хүндрэл дагуулсан бөгөөд баг нь “Одоогоор бүх зүйл хэвийн байгаа” гэжээ.
Энэ нь Team Spirit-д томоохон цохилт болсон. Учир нь тэд The International 2025 (TI 2025)-т урьдчилан шалгарсан багуудын нэгийн хувьд хурдаа хадгалахыг хүсэж байсан юм.
Team Spirit Esports World Cup-ийн Dota 2 плэйоффт ганц ч тоглолт алдалгүй Gaimin Gladiators, Parivision, Team Falcons нарыг дараалан ялж, $1 сая (~740 мянган фунт) шагнал хүртсэн билээ.
TI 2025 ирэх есдүгээр сарын эхээр эхлэх гэж буй тул "Larl" хамгийн нэр хүндтэй Dota 2 тэмцээнийг ч өнжих эрсдэлтэй. Гэвч Team Spirit багийн зүгээс:
“Бид "Larl" TI эхлэхээс өмнө эдгэрч, баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно гэдэгт итгэлтэй байна. Денис-д хурдан бөгөөд бүрэн эдгэрэхийг хүсэн ерөөе” гэж мэдэгджээ.
Fissure Universe тэмцээн өнөөдөр (8-р сарын 19) эхлэх бөгөөд Team Spirit аль хэдийн сэлгээний тоглогчоо зарласан байна.
Team Spirit баг Yellow Submarine-ийн mid lane тоглогч Marat "Mirele" Gazetdinov-ыг "Larl"-ын оронд тэмцээн дуустал сэлгээгээр тоглуулахаар болжээ.
Сэлгээний тоглогч "Mirele" гэж хэн бэ?
"Mirele" бол авьяастай ч туршлага багатай mid lane тоглогч бөгөөд ихэвчлэн Tier-3 тэмцээнүүдэд Yellow Submarine (YeS) багийн хамт өрсөлддөг.
Энэ түвшинд урьд өмнө тоглож үзээгүй тул Team Spirit Fissure Universe-ийн шилдэг өрсөлдөгчдийн жагсаалтаас унах нь дамжиггүй. Гэсэн ч тэрээр саяхан болсон CIS Battle тэмцээний бүлгийн шатанд YeS багийг 6-1 амжилтаар тэргүүлэхэд хувь нэмрээ оруулсан. Харин плэйоффт нэг ч цувралд ялалт байгуулж чадаагүй тул зургаадугаар байранд орсон билээ.
Team Spirit баг "Mirele"-ийн чадварыг сайн мэднэ. Учир нь YeS баг тэдний урт хугацааны скримийн түнш бөгөөд Team Spirit-ийн менежер Dmitry "Korb3n" Belov өмнө нь YeS багийг сэргээн байгуулсан ба одоогийн CEO-оор нь ажилладаг.
Тэрээр Team Spirit, YeS хоёуланг нь ивээн тэтгэхийг хүссэн ч ESL нэг эзэмшигчид олон баг харьяалагдахыг зөвшөөрдөггүй ажээ.
"Mirele" Fissure Universe дээр өөрийгөө харуулах боломжтой ч нөхцөл байдал хүнд байна. Team Spirit харин "Larl"-ыг бүрэн эдгэрүүлэхэд төвлөрч, үлдсэн бүрэлдэхүүнээ TI 2025-д бэлдэхэд гол анхаарлаа хандуулах бололтой.
Comments