The MongolZ баг Blast Bounty тэмцээний дэд аварга боллоо
- Ariunzayat Yunren
- Aug 18
- 3 min read
Blast Bounty тэмцээн өндөрлөв. Энэ тэмцээнд The MongolZ баг Мажорт аваргын төлөө өрсөлдөн Vitality багт ялагдсан хариугаа авч тэднийг ялж, ялагдлын цувралаа зогсоосон нь онцлог байлаа.
Тэмцээнийг ESN-esportsetwork албан ёсний эрхтэйгээр нийт 110 орчим цагийн шууд дамжуулалт хийж давхардсан тоогоор 2 сая гаруй хүн үзжээ.
Сүүлийн тоглолт болох Spirit багтай хийсэн тоглолтыг 120 мянган шууд дамжуулалтыг лайв үзсэн бол уламжлал ёсоор Хүүхдийн парк, Зайсан хиллд дэмжигчид нь цуглан үзжээ. Манай сайтад ирсэн мэдээллээр үзэгчид Швед, Япон, Унгар, Хятад, Герман улсуудаас, Хөвсгөл, Увс, Сэлэнгэ, Эрдэнэт аймгуудаас, зарим үзэгчид бүүр машинаасаа үзжээ.
Шөвгийн наймын мэдээ
The MongolZ баг Blast Bounty тэмцээний тоглолтыг нэг бүрчлэн үзүүлбэл
Aurora багийг 2:0 харьцаагаар; Vitality багийг 2:00 харьцаагаар хожиж аваргын төлөө Орос улсын Team Spirit багтай өрсөлдлөө. Энэ хоёр баг 4 удаа таарч, Spirit баг гурван удаа хожиж байжээ.
Blast Bounty 2-р улирлын тэмцээний аваргын төлөөх тоглолтод Spirit баг 3-0 харьцаагаар ялалт байгуулж 287,812 ам.долларын шагнал авч аваргаллаа. Харин The MongolZ баг 68,437 ам. долларын шагнал авав. The MongolZ багийн дараагийн тэмцээн нь Саудын Арабын Рияд хотод 8-р сарын 20-оос эхлэх Цахим спортын Дэлхийн Цомын (Esports World Cup) тэмцээн юм.
The MongolZ vs. Team Spirit
Мальтад болсон BLAST Bounty Season 2 Finals-ын аваргын тоглолтод Team Spirit Монголын The MongolZ-ийг 3-0-ээр хожиж түрүүллээ. Энэ нь Spirit-ийн улирлын дараалан авсан хоёр дахь цом бөгөөд өмнө нь тэд IEM Cologne-д түрүүлсэн билээ.
· Nuke (11-13)
Spirit эхний pistol round-ыг хожиж 3-0-ээр түрүүлсэн ч, Techno, mzinho, Senzu, 910 нарын clutch болон multi-kill-ээр MongolZ түр зуур давуу болсон. Гэсэн ч Spirit тоглолтоо хянаж 13-9-өөр ялалт байгуулсан.
· Mirage (13-16)
Spirit дахин pistol round авч эхэндээ давамгайлсан ч MongolZ B талд олон амжилт гаргаж тоглолтыг тэнцүүлэв. bLitz гайхалтай 1v3 clutch хийсэн ч, overtime-д орсны эцэст sh1ro болон donk-ийн тоглолтоор Spirit ялалт авлаа (16-13 OT).
· Ancient (5-13)
Spirit бүх pistol-ыг авснаар (6-аас 6) бүрэн давамгайлж, donk 23-12 K/D, 143 ADR үзүүлэлттэйгээр гялалзаж, тоглолтыг хурдан дуусгав (13-6).
Өмнөх учраануудын үр дүн
Тэмцээн | Огноо | Формат | Ялагч |
IEM Katowice 2024 (Play-in) | 2024-02-01 | BO3 | Team Spirit (2–0) |
IEM Cologne 2024 (Groups) | 2024-08-10 | BO3 | The MongolZ (2–0) |
ESL Pro League S20 (Lower Bracket) | 2024-09-06 | BO3 | Team Spirit (2–1) |
ESL Pro League S21 (Swiss) | 2025-03-09 | BO3 | Team Spirit (2–0) |
The MongolZ баг энэхүү тэмцээнд VRS буюу CS2 тоглоомын хөгжүүлэгч Валвийн чансааны оноогоор Хаалттай шатанд уригдан ENCE, paIN багуудыг хожин шөвгийн наймд шалгарсан юм. Ингээд шөвгийн тоглолтуудыг нэг бүрчлэн дурдвал:
The MongolZ vs. Vitality
The MongolZ баг Европын аварга Vitality-г 2-0 харьцаагаар хожиж, BLAST Bounty 2025 Season 2-ын финалд шалгарлаа. Энэ нь Vitality-тай хийсэн 9 удаагийн тоглолтод хожигдож байсан цувралаа зогсоосон анхны ялалт бөгөөд багийн хувьд түүхэн амжилт байв.
Mirage (13-7)
Vitality эхний дөрвөн раундыг дараалан авч түрүүлсэн ч “910” болон The MongolZ-ийн тогтмол дайралтууд оноог 6-6 болгож тэнцүүлэв. Хоёрдугаар хагаст The MongolZ баг pistol round-аар эхэлж, “910”-ийн ace-ээр давуу байдал бүрдүүлэн Vitality-г зөвхөн нэг раунд авхуулж, 13-7-оор яллаа.
Inferno (13-11)
Vitality-ийн сонгосон map дээр “Senzu” болон “910”-ийн гялалзсан тоглолт MongolZ-ийг 10-2-оор тэргүүлэв. Vitality буцаан өрсөлдөж, 11-11 болгосон ч, шийдвэрлэх мөчид “bLitz” өрсөлдөг “ZywOo”-ын AWP-г зайлж clutch хийснээр MongolZ 13-11-ээр хожлоо.
The MongolZ vs. Aurora
Харин энэ шатны эхний тоглолтонд Туркийн Aurora баг The MongolZ-ийг “ангуучилсан” боловч The MongolZ баг Туркийн Aurora-г 2-0-ээр буулган авч, хагас шигшээд шалгарлаа. Энэ хоёр баг дөрөв дэх удаагаа таарсан тоглолт байсан бөгөөд MongolZ ялалтын харьцаагаа 3-1 болгов.
Dust2 (13-11)
Aurora эхэндээ pistol round аван 3-0-оор тэргүүлсэн ч, “Senzu” болон “mzinho” нарын хамгаалалт хүчтэй тоглож, MongolZ эхний хагаст 8-4-өөр давуу байв.Хоёрдугаар хагаст Туркүүд буцаан өрсөлдөж, 11-10-оор түрүүлсэн ч MongolZ-ийн force-buy шийдвэр, Aurora-гийн алдаа тоглолтыг эргүүлж өгч, MongolZ 13-11-ээр хожлоо.
Mirage (19-16 OT)
Эхний хагаст MongolZ-ийн довтолгоо бүтэлгүйтэж, Aurora хамгаалалтыг төгс хийж 11-0 тэргүүлэв. Гэхдээ “bLitz” 1v3 clutch хийж ганцхан Т-раундыг авч чадсан нь тоглолтын хувь заяаг эргүүлэх түлхүүр болжээ.Trade хийсний дараа The MongolZ хамгаалалтдаа төгс хийж, Aurora-г ердөө нэг Т-раунд авхуулж, overtime-д оруулан эцэст нь 19-16-гаар ялалт байгууллаа.
The MongolZ баг энэхүү тэмцээнд VRS буюу CS2 тоглоомын хөгжүүлэгч Валвийн чансааны оноогоор Хаалттай шатанд уригдан ENCE, paIN багуудыг хожин шөвгийн наймд шалгарсан юм.





























Comments