top of page

Team Liquid болон Cloud9 KeSPA Cup 2025 тэмцээнд оролцоно

БНСУ-ын esports-ийн удирдах байгууллага KeSPA-аас зохион байгуулдаг KeSPA Cup 2025 анх удаа LCS-ийн хоёр багийг урьж оролцуулахаар боллоо.

KeSPA Cup 2025

Хойд Америкийн Team Liquid болон Cloud9 багууд 12-р сарын 6-наас 12-р сарын 14-ний хооронд явагдах тус тэмцээнд оролцоно.

Team Liquid болон Cloud9-с гадна KeSPA Cup-т LCK-ийн 10 баг, мөн Япон, Вьетнамаас хоёр All-Star бүрэлдэхүүн өрсөлдөнө. Нийт дөрвөн бүсийн багууд оролцох тус тэмцээний шагналын сан 100 сая KRW (~£51,900) гэнэ. Энэ нь өмнөх оноос 20 саяар нэмэгджээ.

Тэмцээнийг Disney+ онцгой эрхтэйгээр цацах бөгөөд тус эрх нь зөвхөн БНСУ-д хамаарах эсэхийг албан мэдэгдэлд дурдаагүй юм. Харин тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Logitech G брэнд хамтран ажиллана.

2025 оны KeSPA Cup — Шинэчлэгдсэн Формат

Шинээр нэмэгдсэн хоёр багийг оруулаад нийт 14 баг гурван хэсэгт хуваагдана. Хэсгийн бүх тоглолт BO1 форматаар явагдах аж.

  • Хэсэг тус бүрийн нэгдүгээр байр хагас шигшээд шалгарна.

  • Хоёрдугаар байрууд Breakout Stage-д орж BO3 тойргоор өрсөлдөнө. Ялагч нь Knockout шатанд орно.

Knockout шатанд:

  • Дөрвөн баг double-elimination буюу хоёр удаа хожигдвол хасагдах системээр тоглоно.

  • Эхний хоёр тойрог BO3.

  • Шигшээ тоглолт BO5.

Хэсгийн шат болон Breakout шат онлайнаар 12-р сарын 6–9-ны хооронд болно. Knockout шат офлайнаар 12-р сарын 11–14-нд Sangam Forest Colosseum-д явагдах юм.

Team Liquid ба Cloud9 — шинэ бүрэлдэхүүнээ турших боломж

Team Liquid болон Cloud9 багууд 2026 оны улирлын бүрэлдэхүүнээ хараахан зарлаагүй байгаа ч улирлын завсрын солилцооны үеэр хэд хэдэн өөрчлөлт хийжээ.

  • Cloud9-ийн mid тоглогч Lee ‘Loki’ Sang-min хувийн шалтгаанаар багийг орхисон.

  • Team Liquid баг Eain ‘APA’ Stearns болон Jeong ‘Impact’ Eon-young нарыг хассан байна.


KeSPA-гийн албан ёсны зарлалын дараа Cloud9 багийн ерөнхий менежер David Han X дээр дараах тайлбарыг хийсэн:

“Өнгөрсөн жил би KeSPA Cup-ийг үзэж байхдаа "Хэрвээ бид энэ тэмцээнд оролцож, улирлын завсрын үед фенүүддээ үзэх зүйл өгч чадвал ямар сайхан байх бол" гэж бодсон. Барууны багууд өмнө нь урилга авч чаддаггүй, эсвэл зохион байгуулалтын асуудлаас болж оролцож чаддаггүй байсан. Би үүнийг өөрчилж үзмээр санагдсан. Бид оролцож чадна гэдэгтээ өнгөрсөн сар хүртэл итгэлгүй байсан ч, азаар бид оролцохоор болж чадлаа!”

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page