top of page

Team Liquid баг академи багт хожигджээ

Team Liquid
Team Liquid баг Virtus.pro-ийн академи бүрэлдэхүүн болох VP.Prodigy багт RES Showdown 2: BLAST Premier Rising Event тэмцээний үеэр 2-1 харьцаагаар ялагджээ.

VP.Prodigy багийн тоглогчдын дундаж нас ердөө 17.6 байсан. “Томчуудын эсрэг хүүхдүүд” гэмээр энэ тоглолтод хүүхдүүд ялж Team Liquid багийг ичгэвтэр байдалд орууллаа.

Тус тэмцээн нь BLAST Open London-д оролцох эрхийн төлөөх шалгаруулалт байсан бөгөөд шийдвэрлэх шат нь OVO Arena Wembley-д болно. Team Liquid бол оролцож буй 8 баг дундаас хамгийн өндөр чансаатай баг байсан тул олон esports бооцооны сайт дээр түрүүлэх магадлал хамгийн өндөр баг гэж тооцогдож байв. Гэсэн ч тэд эрх авч чадаагүйгээр барахгүй, эхний тоглолтдоо хожигдож шууд тэмцээнээс хасагджээ.

Тоглолтын явц

Dust II дээрх анхны тоглолтод Liquid баг 13-7 оноогоор хожигдсон нь аль хэдийн тэдний нэр хүндэд том цохилт болсон. Гэсэн ч Mirage дээр 13-2 оноогоор хожсоноор байдал эргэж, Liquid баг хэвийн байдалдаа орж байна уу гэх найдлага төрүүлэв. Гэвч Nuke дээр тэд дахин хожигдсонд тооцогдох алдаатай тоглолт үзүүлж, overtime-д 16-14 оноогоор хожигдов. Ялангуяа Liquid баг сүүлчийн раундад 5v3 харьцаатай давуу байдалтай байсан ч байраа алдаж, тоглолт 2v2 retake болж, VP.Prodigy хожжээ.

Энэ үр дүнгийн үр дагавар

Энэ ялагдал нь Liquid багийн VRS чансаанд сөргөөр нөлөөлөх нь тодорхой. Тэдний зорилго нь Starladder 2025 Budapest Major тэмцээнд оролцох хангалттай VRS оноо цуглуулах байсан ч, одоогоор HLTV-ийн шууд VRS чансаагаар 25-р байранд явж байгаа. Үүнээс улбаалан Европын бүсийн эрх авахын тулд чансаа ахих шаардлагатай болж байна. Харин VP.Prodigy баг VRS чансаанд бүртгэлгүй юм.

"flashie"-д оноогдсон хүнд ачаа

Liquid баг ‘Rostermania’ солилцооны үед бүрэлдэхүүнээ өөрчлөөгүй. Тэд шинэ дасгалжуулагч болох Viktor "flashie" Tamás BeaNaVi багаас авчирсан. Гэвч Liquid"flashie" анхны гараагаа тун амжилтгүй эхлүүллээ.

Pley.gg сайтад өгсөн ярилцлагадаа "flashie":

“Багт нэгдээд, дотор нь ажиллаж үзэхэд системийн хомсдол, суурь ойлголтын дутагдал байгааг харлаа” гэжээ.

Энэ нь Liquid баг ямар ч суурьгүй байгааг харуулсан. IEM Cologne тэмцээнд FaZe-д дараалан ялагдаж тэмцээнээс мултарсны дараа, "flashie" HLTV-д ярилцлага өгөхдөө:

“Харамсалтай нь бид одоогоор эдгээр багуудтай өрсөлдөхөд бэлэн биш байна” гэсэн.

Тоглолтын дараа Russel "twistzz" van Dulken өөрийн сошиал хуудсандаа:

“Бид жинхэнэ утгаараа баг биш байна. Уучлаарай.” хэмээн бичжээ.

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page