top of page

T1 Esports байгууллага анх удаа ашигтай ажилласан ч

Өмнөд Солонгосын T1 Esports байгууллага олон жилийн санхүүгийн алдагдлын дараа 2024 онд $1.6 саяын ашигтай ажилласан ч, байгууллагын өрийн дарамт бүрэн шийдэгдээгүй хэвээр байна.


League of Legends, VALORANT зэрэг томоохон цахим спортын төрлүүдэд өрсөлддөг тус байгууллага сүүлийн жилүүдэд тасралтгүй алдагдал хүлээж байсан бөгөөд энэ удаагийн ашиг нь санхүүгийн нөхцөл байдал сайжирч эхэлсний дохио гэж үзэгдэж байна. Орлогын бүтэц илүү тогтвортой болж, ивээн тэтгэгч болон медиа эрхийн орлого өссөн нь үүнд голлон нөлөөлжээ.

Жишээ болгон авч үзвэл T1 Esports байгууллага 2025 онд анх удаа үйл ажиллагааны ашигтай ажилласан байна. Тус байгууллага нийт ойролцоогоор 58–60 сая ам.долларын орлого олж, 1.6 сая ам.долларын  ашигтай байгаа нь өмнөх жилийн 5.4 сая ам.долларын алдагдалтай харьцуулахад эрс сайжирсан үзүүлэлт юм.

T1 Esports байгууллага

Гэсэн хэдий ч T1-ийн хувьд санхүүгийн эрсдэл бүрэн арилсангүй. Байгууллага одоог хүртэл өндөр хэмжээний зээл, өрийн дарамттай байгаа бөгөөд цаашид нэмэлт хөрөнгө татах төлөвлөгөө боловсруулж буй нь ил болсон байна. Энэ нь ашиг гаргаж эхэлсэн ч гадаад санхүүжилтэд тодорхой хэмжээнд тулгуурласан хэвээр байгааг харуулж байна.

Энэхүү өсөлтийн гол шалтгаан нь merchandise буюу багийн өмсгөл, бүтээгдэхүүний борлуулалт байсан бөгөөд нийт орлогын дийлэнхийг бүрдүүлжээ. Гэсэн ч багийн үйл ажиллагаа, тоглогчдын зардал өндөр хэвээр байгаа бөгөөд өмнөх жилүүдийн хуримтлагдсан алдагдал 20 сая орчим ам.доллар хүрч, өрийн харьцаа 700%-аас давсан хэвээр байгаа тул 2026 онд дахин хөрөнгө татаж, санхүүгийн дарамтаа зохицуулах шаардлагатай болжээ.


Сүүлийн жилүүдэд дэлхийн цахим спортын салбар бүхэлдээ санхүүгийн дарамтад орж, олон байгууллагууд өндөр зардал, тоглогчдын цалин болон үйл ажиллагааны өртгөөс шалтгаалан алдагдалтай ажиллах болсон. T1-ийн жишээ нь ашигтай ажиллах боломж бий гэдгийг харуулж байгаа ч тогтвортой байдалд хүрэхийн тулд урт хугацааны санхүүгийн зохицуулалт шаардлагатайг давхар сануулж байна.

Энэ нь Монголын багуудын хувьд ч сургамж болохуйц кейс юм. Өсөлт, амжилтаас гадна тогтвортой орлого, зөв менежмент нь багийн ирээдүйг тодорхойлох гол хүчин зүйл хэвээрээ юм.

T1-ийн ашиг нь эерэг үзүүлэлт боловч өрийн дарамт, дахин хөрөнгө татах шаардлага нь цахим спортын салбар одоогоор бүрэн тогтворжоогүй байгааг илтгэж байна.


Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page