Mzinho-ийн ярилцлага
- esportsenewsmn
- 7 hours ago
- 2 min read
hotspawn.com сайт энэхүү ярилцлагыг Blast Open Rotterdam 2026 тэмцээний үеэр Aurora багтай тоглохын өмнө хийсэн.
Батболдын Аюуш “mzinho” нь Counter-Strike төрлийн Tier 1 түвшний тэмцээнд наснаасаа давсан туршлагыг хуримтлуулсан тоглогч юм. Тэрээр бараг гурван жилийн турш багийн бүрэлдэхүүнд багтсан бөгөөд The MongolZ-ийн гол тоглогчдын нэг болжээ.

Сүүлийн хугацаанд багийн хувьд нэлээд өөрчлөлт, шилжилтийн үе өрнөсөн. Өнгөрсөн жил тэд Senzu-г сэлгээнд суулгаж, түүний оронд cobrazera-г бүрэлдэхүүндээ нэгтгэсэн юм. BLAST Open Rotterdam 2026 тэмцээний плейоффт Aurora-тай хийх тоглолт тун ойртож буй энэ үед бид mzinho-той ярилцаж, багт гарсан өөрчлөлтүүд болон одоогоор дасгалжуулагчгүй тоглож байгаа нөхцөл байдлын талаар асуусан юм.
Daniel Morris: mzinho, та нар энэ тэмцээнд maaRaa-гүй тоглож байна. Дасгалжуулагчгүй тоглоход ямар гол ялгаа мэдрэгдэж байна вэ?
Ayush “mzinho” Batbold: Бүх ачаалал IGL болох bLitz дээр ирсэн. Тэр үүнийг маш сайн зохицуулж, бас амрах цаг бараг байгаагүй. Зүгээр л анхаарлаа төвлөрүүлсээр байсан.
Daniel: Та нар тоглолтын үеэр завсарлага бараг авсангүй. Яагаад ингэж тоглож байгаа вэ? Энэ нь сайнаар нөлөөлж байна гэж бодож байна уу?
mzinho: Тийм ээ, тэгж бодож байна. Тоглолт үеэр нөлөөлж байгаа. Манай IGL маш хурдан шийдвэр гаргаж байсан болохоор завсарлага авах шаардлага гараагүй.
Daniel: Та нар 2026 оныг cobrazera-г авч эхлүүлсэн. Түүний тоглолтын хэв маяг Senzu-тай харьцуулахад ямар ялгаа байна гэж бодож байна?
mzinho:Би үхээд (spectate хийж), scrim дээр түүнийг харахад Senzu-тэй нэлээд төстэй санагддаг. Senzu, cobrazera хоёр хоёулаа duel хайж тоглодог, бас хоюулаа үүндээ сайн. Тийм болохоор ялгаа бараг байхгүй гэж бодож байна.
Daniel: Тэр Senzu-тай харьцуулахад зан чанарын хувьд өөр үү?
'mzinho': Тийм ээ, зан чанар л өөр. Гэхдээ тэд хоёр хоорондоо маш сайн найзууд байсан. Тэгэхээр ерөнхийдөө төстэй гэж хэлж болно.
Daniel: Та нар энэ жил Anubis-ийг map pool-д оруулахгүй, permaban болгосон. Нэг хэсэгтээ “Anubis-ийг нэмэх үү?” гэж бодож байсан уу, эсвэл шууд шийдсэн үү?
'mzinho': Бид нэг тоглогч нэмээд, бүрэлдэхүүнээ өөрчилсөн. Тийм болохоор Anubis-ийг нэмэх нь бидэнд нэлээд хэцүү байсан. Anubis дээр олон өөрчлөлт орсон, жишээ нь шинэ нүх, өөрчлөлтүүд гарсан.
Бид бүр Anubis дээр тоглоогүй, эхлээд зургаан map дээрээ төвлөрсөн. Дараа нь хэрвээ тэр зургаан map маань бидэнд сайн санагдвал, магадгүй Anubis-ийг нэмэж болно. Харин одоогоор бол тэгэх бодол алга.
Daniel: Сүүлд та нар тоглохдоо Spirit-ийг бут ниргэсэн. Хоёр map дээр 47 kill хийсэн — энэ тоглолтод чиний хувьд юу зөв болсон гэж бодож байна?
'mzinho': Аан, зүгээр л сайхан санагдаж байсан. Миний буудалтын оновч маш хурц байсан. Тэгээд яг хийх цаг нь болсон гэж бодсон. Ялах уу, үхэх үү (do or die) нөхцөл байсан — хожигдвол шууд гэртээ харина. Гэхдээ бид Роттердамд хүрэхийг хүссэн. Тийм болохоор би тйим шийдвэр гаргасандаа маш баяртай байсан.
Daniel: Та нар BLAST Rotterdam-ын Quarter-Finals дээр Aurora-тай тоглоно. Өмнө нь ESL Pro League дээр 2:0-оор хожиж байсан. Энэ удаа тэднээс ямар өөрчлөлт хүлээж байна вэ?
'mzinho': Энэ удаа тайзан дээр, олон хүний өмнө тоглоно. Тэгэхээр тухайн нөхцөл байдал дээр суурилсан тоглолт болно байх. Тиймээс яг тодорхой хэлэх зүйл алга.
Daniel: Өнгөрсөн жил та нарын хувьд маш амжилттай байсан. Одоо шинэ тоглогч авснаар хүлээлт бага зэрэг өөрчлөгдсөн. 2026 оны үлдсэн хугацаанд юу хүрэхийг хүсэж байна?
'mzinho': 2026 он дуустал уу? Магадгүй 2025 оноос илүү сайн үр дүн гаргах. Энэ л гол зорилго.
Эх сурвалж: hotspawn.com. Илүү сонирхолтой мэдээлэл унших бол энэхүү сайт руу орж байгаарай.







Comments