top of page

VALORANT: SKE48 эмэгтэй баг бүрдүүлж байна

Японы алдарт охидын хамтлаг SKE48 VALORANT тоглоомд эмэгтэй баг бүрдүүлэн орж буйгаа зарлалаа.
 SKE48

Энэхүү хамтлаг нь Нагояа хотод байрладаг бөгөөд багт нийт 7 гишүүн багтана. Одоогоор Миё Номура болон Юа Кавамура нарын нэр тодорхой болсон ч бүрэн бүрэлдэхүүнийг албан ёсоор зарлаагүй байна. Тус хамтлаг нь зөвхөн тоглогч биш, Нагояа хотын засаг захиргаа болон аялал жуулчлалын байгууллагуудтай хамтран e-sports-ийг хотдоо түгээн дэлгэрүүлэх зорилготой ажиллах аж.

“Амьд тоглолтоос өөр, дэлхийн тавцанд өрсөлдөх шинэ сорилт Нагояа хотод эхэлж байна” гэж хэвлэлийн мэдэгдэлд дурджээ.

Мөн зориулалтын e-sports байгууламж байгуулах ажил эхэлсэн бөгөөд энэ мэдээ нь 2026 оны Азийн наадамд e-sports багтсантай зэрэгцэж байна. Наадмын хүрээнд нийт 11 төрлийн e-sports тэмцээн зохиогдох юм.

SKE48 энэхүү төслийг эхлүүлэхэд хүргэсэн гол шалтгаануудын нэг нь Riot Games-ийн эмэгтэйчүүдийн VALORANT экосистем болох Game Changers-ийн хурдацтай өсөлт бөгөөд e-sports нь зөвхөн эрэгтэйчүүдийн мэргэжил гэсэн хэвшмэл ойлголтыг эвдэхийг зорьжээ.

Контент төлөвлөгөө болон бүрэлдэхүүн зарлах өдөр

SKE48-ийн багийн өдөр тутмын амьдрал, тулгарч буй сорилтуудыг харуулсан дотоод бичлэгүүд цацагдах ба Gen Z болон оюутнуудыг чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулагдана. Мөн орон нутгийн хамтын ажиллагаатай төслүүд хийгдэх юм.

Баг нь орон нутгийн тэмцээнүүдэд оролцохоос гадна, багийн бэлтгэл хийдэг SPASPO Shinyukan төвд фен уулзалт зохион байгуулна.

Бүрэлдэхүүн болон багийн нэрийг наймдугаар сарын 19-ний 11:00 (Японы цагаар) SKE48 театрт болох албан ёсны хэвлэлийн бага хурал дээр зарлах ба энэ үеэр:

  • Багийн бүрэн бүрэлдэхүүн

  • Багийн нэр

  • Фен уулзалт, гарын үсэг зурах ёслол зэрэг үйл ажиллагаанууд болох юм.

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page