top of page
  • Oyunbat .O

PUBG TOPTEN: TGLTN

Та бүхэндээ PUBG TOPTEN цувралаараа одоогийн чансааг тэргүүлж буй 10 мэргэжлийн тоглогчдыг танилцуулж байна. Энэхүү чансааг https://twire.gg/ сайтын чансаагаар хүргэж байгаа билээ.


SQ_TGLTN

4-р байранд Австрали улсын тоглогч TGLTN буюу James Giezen байрлаж байна. Тэрээр 2000.11.10 өдөр төрсөн. Тэрээр tigeltoN нэртэйгээр Австрали улсын Chief Esports Club-т тоглодог байжээ. Үүний дараагаар Chief Esports Club баг тарж тэрээр Хойд Америкийн Elevate багтайгаа нэгджээ. 2019 оны 4 сарын 8 өдөр одоо тоглож буй баг Sonqis багтаа нэгдэж байв. Багтайгаа тэрээр PCS 1: North America тэмцээнд 3-р байр, PCS 2,3: North America тэмцээнүүдэд тэргүүн байр эзэлж байв. Үүний дараагаар TGLTN багаараа PUBG Global invitational.S 2021 тэмцээнд аварга авсан явдал нь түүний карьерын томоохон амжилтуудын нэг мөн билээ. PGI.S тэмцээний дараагаар багаараа PCS 4,6,7 : America тэмцээнүүдэд удаа дараа түрүүлэв.


Мөн PNC 2022 тэмцээнд Австрали улсаа төлөөлөн оролцож байсан билээ. Мэргэжлийн тоглогчоос гадна Streamer тэрээр Twitch платформ дээр 320,000 дагагчтай. Ингээд зогсохгүй https://www.twitchmetrics.net/ сайт дахь чансаагаар Англи хэл дээрх PUBG stream үзэлтийн тоогоор нэгдүгээрт байдаг байна.


Түүний хувийн амжилтуудаас дурдвал:

  • PCS 4: Americas All-PCS Team

  • PCS 4: Americas Kill Leader

  • PCS 5: Americas All-PCS Team

  • PCS 5: Americas Kill Leader

  • PCS 6: Americas All-PCS Team

  • PCS 6: Americas Kill Leader

  • PCS 6: Americas Country MVP

  • PCS 7: Americas Kill Leader

https://twire.ggсайтийн хувьд тоглогчдийн чансааг гаргахдаа PCS 4-ээс эхлэн зөвхөн Tier S тэмцээнүүдийн дүнгээр гаргаж байгаа болно. Мөн тоглогч бүрийн хувийн тоглолтийн үзүүлэлтийг болон багийн эзэлсэн байрыг харгалзан чансаагаа гаргадаг. Нийтлэлийг: Pani


33 views0 comments

Recent Posts

See All

Comments


Recent Posts

bottom of page