top of page
  • Oyunbat .O

PUBG TOPTEN: Salute

Та бүхэндээ PUBG TOPTEN цувралаараа одоогийн чансааг тэргүүлж буй 10 мэргэжлийн тоглогчдыг танилцуулж байна. Энэхүү чансааг https://twire.gg/ сайтын чансаагаар хүргэж байгаа билээ.


Salute Twire rankings
DNW_Salute

9-р байранд Өмнөд Солонгос улсын тоглогч Salute буюу Woo Je-hyeon байрлаж байна. Тэрээр 2003.03.05 өдөр төрсөн. Анх тэрээр meritvVv гэх нэрээр 2020 оны 5 сараас FarmPC Youth багт тоглодог байжээ. Үүний дараагаар 2020 оны 9 сараас эхлэн Danawa Esports багтаа одоог хүртэл тоглож байна. Salute нь анхны томоохон тэмцээнүүд болох PCS 4, PCS 5 ихээхэн үр нөлөөтэй тоглосноос гадна өөрийн ур чадварыг батлан харуулсан нь PNC 2022 тэмцээнд Өмнөд Солонгос улсын шигшээ багт нэр дэвшихэд хангалттай байв.


Түүний хувийн амжилтуудаас дурдвал:

-2021 PUBG WEEKLY SERIES: EAST ASIA Phase 1 MVP

-2023 PUBG WEEKLY SERIES: KOREA Phase 1 MVP


twire.gg сайт нь уг чансааг гаргахдаа PCS 4-ээс эхлэн Tier S тэмцээнүүдийн дүнгээр гаргаж байгаа болно. Мөн тоглогч бүрийн тоглолт болон багийн эзэлсэн байрын харгалзан чансаагаа гаргадаг.


Нийтлэлийг: Pani

35 views0 comments

Recent Posts

See All

Comments


Recent Posts

bottom of page