top of page
  • Oyunbat .O

PUBG TOPTEN: Himass, Kickstart

Та бүхэндээ PUBG TOPTEN цувралаараа одоогийн чансааг тэргүүлж буй 10 мэргэжлийн тоглогчдыг танилцуулж байна. Энэхүү чансааг https://twire.gg/ сайтын чансаагаар хүргэж байгаа билээ.


CES_HImass

6-р байранд Вьетнам улсын тоглогч Himass буюу La Phuong Tien Dat байрлаж байна. Тэрээр 2003.08.16 өдөр төрсөн. APAC бүсийн тоглогчдын төлөөлөл болсон тэрээр анх 2020 онд IC Esports, Notorious Dudes, Ikarus Cyber гэх багуудад тоглож байжээ. Харин 2021 оны 1 сараас X-Stadium Thu Duc багт нэгдэв. Энэ багтайгаа тэрээр PUBG Vietnam Series 2021 тэмцээнд дэд байр эзлээд зогсохгүй хамгийн их kill-тэй тоглогч болж байв. Үүний дараахан одоогийн харьяалагдаж байгаа баг болох CERBERUS Esports багтаа оржээ.


Уг багтайгаа PCS 7: APAC тэмцээнд дэд байр мөн PGC 2022 тэмцээнд 6-р байр эзэлж байсан. Himass нь энэ 9 сард болох PNC 2023 тэмцээнд Вьетнам улсаа төлөөлөн оролцох тамирчдын нэг болсон билээ.



LG_Kickstart

5-р байранд Америкийн Нэгдсэн улсын тоглогч Kickstart буюу Matt Smith байрлаж байна. Тэрээр 2001.05.13 өдөр төрсөн. Түүний анхны баг болох Wildcard Gaming багт 2018-2020 онд тоглож байсан бөгөөд дунд нь 2019 онд 7 сарын хугацаатай Ghost Cadets багт тоглож байжээ. Үүний дараа тэрээр Zenith Esports багт тоглодог байв. Тоглож байх хугацаандаа PCS 1,2,3: North America тэмцээнүүдэд 5-р байр, PGI.S 2021 тэмцээнд дэд байр эзэлж байв.


Kickstart 2021 оны 4 сард Oath Gaming багт нэгдэн багтайгаа PCS 4: North America тэмцээнд 3-р байр эзэлсэн бол PCS 5: North America тэмцээнд тэргүүн байр эзэлж байжээ. Харин түүний 2022 онд орсон баг бол eUnited байлаа. Уг багт байх хугацаандаа тэрээр PUBG Continental Series 6: Americas тэмцээнд 4-р байр, PUBG Continental Series 7: Americas тэмцээнд дэд байрыг авчээ. 2023 оны 3 сард одоогийн баг болох Luminosity Gaming багтаа орж байжээ. Одоогоор тэрээр багтайгаа PUBG Americas Series Phase 1 тэмцээний тэргүүн байрыг авсан амжилттай байна.


Мөн тэрээр PNC 2022 тэмцээнд Америкийн Нэгдсэн улсыг төлөөлөн тоглож байсан бол энэ удаа PNC 2023 тэмцээнд мөн төлөөлөхөөр болжээ.


twire.gg сайт нь уг чансааг гаргахдаа PCS 4-ээс эхлэн Tier S тэмцээнүүдийн дүнгээр гаргаж байгаа болно. Мөн тоглогч бүрийн тоглолт болон багийн эзэлсэн байрын харгалзан чансаагаа гаргадаг.


Нийтлэлийг: Pani


46 views0 comments

Recent Posts

See All

Recent Posts

bottom of page