top of page
  • Oyunbat .O

PUBG TOPTEN: Pio

Та бүхэндээ PUBG TOPTEN цувралаараа одоогийн чансааг тэргүүлж буй 10 мэргэжлийн тоглогчдыг танилцуулж байна. Энэхүү чансааг https://twire.gg/ сайтын чансаагаар хүргэж байгаа билээ.


Pio Twire rank
GEN_Pio

3-р байранд Өмнөд Солонгос улсын тоглогч Pio буюу Cha Seung-hoon байрлаж байна. Тэрээр 1996.03.24 өдөр төрсөн. Тэрээр Gen.G багтаа орохоос өмнө Talk Too much, GC Busa Giants, OP Gaming Hunters гэх багуудад тоглож байжээ. Gen.G багтаа 2019.04.29 өдөр нэгдэж байв. Харин багтайгаа нэгдээд 6 сар гаруй хугацаа өнгөрч 2019.11 сард PGC 2019 тэмцээн болов. Үүнд тэрээр багийн хамт аваргын цомыг авч байсан нь түүний карьерын томоохон амжилт билээ.

PGC 2019
Source: https://www.oneesports.gg/

Тэрээр багтаа 3 жил гаруй хугацаанд тоглон улмаар тэрээр 2022.01.02 мэргэжлийн тоглогчоос зодог тайлах болсноо мэдэгдэж байв. Дараагаар нь 2022.01.27 өдөр Gen.G багтаа Streamer-ийн хувиар нэгдсэн билээ. Streamer байх хугацаандаа тэрээр өөрөө " Baegopa" нэртэй баг босгон уг багаараа тэмцээнүүдэд оролцон чамлашгүй амжилтыг гаргаад байв. 1 жил гарам өөрийн босгосон багтаа тоглосны эцэс багийн 2 гишүүний хамт Gen.G багтаа мэргэжлийн тоглогчийн хувиар эргэн нэгдэж одоог хүртэл тоглосоор байна.


Түүнйй хувийн амжилтуудаас дурдвал:


- PCS 5: Asia Most Kill

- PCS 5: Asia All-Star

- PCS 7: Asia All PCS Team


twire.gg сайт нь уг чансааг гаргахдаа PCS 4-ээс эхлэн Tier S тэмцээнүүдийн дүнгээр гаргаж байгаа болно. Мөн тоглогч бүрийн тоглолт болон багийн эзэлсэн байрын харгалзан чансаагаа гаргадаг.


Нийтлэлийг: Pani

31 views0 comments

Recent Posts

See All

ความคิดเห็น


Recent Posts

bottom of page