top of page

PARIVISION баг BLAST Bounty Season 1-ийн аварга боллоо

Jame-ийн удирдсан PARIVISION баг BLAST Bounty Season 1 Finals тэмцээний шигшээ тоглолтод Falcons-ыг 3–0-ээр бут ниргэж, клубын түүхэн дэх анхны томоохон цомоо хүртлээ.

Энэхүү аваргын замналдаа PARIVISION нийт тав цуврал тоглолтод ердөө ганцхан map алдаж, тэмцээний турш маш тогтвортой, итгэлтэй тоглолтыг үзүүлсэн нь тэдний өнөөгийн формыг тод харууллаа.

PARIVISION баг BLAST Bounty Season 1
PARIVISION баг Blast Bounty S1 тэмцээнд түрүүллээ.

Тэмцээний замнал

  • ENCE – 2:0

  • Astralis – 2:0

  • Spirit – 2:1

  • FURIA – 2:0

  • Falcons – 3:0 (финал)


Түүхэн амжилт

BLAST Bounty Season 1-д түрүүлснээр PARIVISION дэлхийн VRS чансааны 4-р байрт, HLTV чансааны 6-рт орлоо. Ердөө хэдхэн сарын өмнө Budapest Major-т дөнгөж шалгарч байсан багийн хувьд энэ бол асар том үсрэлт юм.

Тэд 2025 оны сүүлчээр Spirit багаас сэлгээнд гарсан Иван “zweih” Гогиныг эгнээндээ нэгтгэсэн нь багийн тоглолтод чухал нөлөө үзүүлсэн гэж олон шинжээч дүгнэж байна.


PARIVISION-ийн дасгалжуулагч Дастан “dastan” Акбаев:

Итгэмээргүй мэдрэмж байна. Counter-Strike бол маш хатуу ертөнц — олон ялагдал, цөөн ялалт. Өнөөдөр ялж байгаа цорын ганц баг нь PARIVISION байлаа. Энэ ялалт залуу тоглогчдод ирээдүйд өөртөө итгэх итгэлийг өгнө гэж найдаж байна.

Тэрээр мөн Spirit-ийн “donk”, FURIA-ийн “molodoy”, Falcons-ийн “NiKo”, “m0NESY” зэрэг супер одуудтай багуудыг ялж чадсанаа онцолсон юм.

Аваргын төлөөх тоглолт

Kyousuke-гүй тэмцээнээ эхлүүлсэн Falcons багийн хувьд тоглолтын турш хоорондын уялдаа сул, дарамт багатай тоглосон. NiKo, m0NESY нарын хувьд үнэхээр гялалзсан тоглолт үзүүлсэн ч PARIVISION-ийн багийн зохион байгуулалт, clutch тоглолтууд (ялангуяа Jame, BELCHONOKK) PARIVISION баг BLAST Bounty Season 1 тэмцээнд амжилтын түлхүүр болов.

Dust2 болон Inferno map дээр Falcons хэд хэдэн удаа оноог тэнцүүлэхийг оролдсон ч PARIVISION төгсгөлд нь бараг алдаагүй retake-уудаар тоглолтыг өндөрлүүллээ.


PARIVISION баг BLAST Bounty Season 1 тэмцээнд амжилттай түрүүлсний дараа 2026 оны 1-р сарын 28-нд эхлэх IEM Kraków 2026 тэмцээнд оролцох 24 багийн нэгээр нэрлэгдсэн юм.

1-р сарын 28-наас 2-р сарын 8-ны хооронд үргэлжлэх тус тэмцээнд багууд Play-In болон Group Stage шатанд өрсөлдөж, плей-оффын зургаан эрхийн төлөө тоглоно. BLAST Bounty дээрх гайхалтай тоглолтын дараа, оныг хүчтэйгээр эхлүүлсэн Parivision баг чансаа өндөртэй тэмцээнд дахин өндөр амжилт үзүүлэх боломжтой.

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page