top of page

MLBB: Aнх удаа Magic Chess: Go Go дэлхийн хэмжээний тэмцээн зохионо


Magic Chess: Go Go
MLBB-ийг бүтээсэн MOONTON компанийн хөгжүүлсэн Magic Chess: Go Go (MCGG) тоглоом хамгийн анхны олон улсын eSports тэмцээний сонгон шалгаруулалтын талаар зарлалаа.

MLBB-ийн Rising Open-той адилхан байдлаар, Magic Chess: Go Go тоглоомд MCGG Rising Stars (MRS) нэртэй шинэ системийг нэвтрүүлж байгаа. Тоглогчид чансаагаа ахиулан өрсөлдөж, тэмцээний анхны олон улсын аварга болох боломжтой.

MRS нь олон улсын тэмцээний нээлттэй урьдчилсан шатны сонгон шалгаруулалт байх бөгөөд есдүгээр сарын 12-ноос аравдугаар сарын 19-ний хооронд зургаан долоо хоногийн турш (баасан–ням гариг бүр) үргэлжилнэ.

Сонгон шалгаруулалт долоон бүсэд хуваагдсан. Үүнд:

  • Ази,

  • EECA (Зүүн Европ, Төв Ази),

  • Европ,

  • Индонез,

  • Латин Америк,

  • Малайз,

  • Филиппин.

MRS-ийн үеэр тоглогчид өрсөлдөж, зургаан шат дамжин дээшлэх шаардлагатай. Урьдчилан бүртгэл шаардлагагүй бөгөөд тоглолтын өдрүүдэд тоглоомд нэвтрэхэд л өрсөлдөх боломжтой.

Шат болгонд тусгай цол, шагнал хүртэх бөгөөд MOONTON-ын мэдээлснээр тоглогчид онцгой skin авах боломж ч бас бий.

Тэмцээний талаар анх тоглоомын гуравдугаар улирлын шинэчлэлээр танилцуулсан бөгөөд тухайн үед MCGG-ийн meta тоглолтод ч томоохон өөрчлөлтүүд орсон юм.

“MRS нь стратеги, хөгжил хоёрыг хослуулсан өрсөлдөөнтэй, сонирхолтой орчныг бүрдүүлэх манай үзэл баримтлалыг тусгасан. Энэ тоглоомыг хүн бүрд нээлттэй байхаар бүтээсэн бөгөөд MRS-ийн нээлт уг зорилгыг биелүүлж байна” хэмээн MOONTON Games-ийн продюсер Gao “Skyhook” Chong мэдэгдэв.

MRS хуваарь

  • Start Ground: Fresh Star — 9-р сарын 12–14

  • Community Clash: Community Star — 9-р сарын 19–21

  • Urban League: Urban Star — 9-р сарын 26–28

  • Subregional Contest: Subregional Star — 10-р сарын 3–5

  • Regional Contest: Regional Star — 10-р сарын 10–12

  • Rising Stars Trials: Rising Star — 10-р сарын 17–19

Шилдэг Rising Star-ууд Division Finals-д тоглох бөгөөд үүний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хараахан зарлагдаагүй байна. Division Finals-с хамгийн шилдэг тоглогчид анхны олон улсын MCGG тэмцээнд оролцох эрхээ авна.


Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page