The MongolZ баг хэзээ нэгд орох вэ
- Ariunzayat Yunren
- 4 days ago
- 2 min read
Valve-с гаргадаг дэлхийн чансааны жагсаалтад The MongolZ баг яг одоогоор #3-т жагсаж байгаа бөгөөд The MongolZ баг хэзээ нэгд орох вэ гэдгийг тооцоолсон тооцооллыг хүргэж байна.
The MongolZ багийн хувьд одоо болж буй BLAST Open London тэмцээнд оролцоогүй бөгөөд тэдний дараагийн тэмцээн нь ирэх 7 хоногт эхлэх FISSURE Playground #2 юм.
The MongolZ багийн хувьд VRS дээр Vitality багаас 18, Spirit багаас ердөө 7 онооны зөрүүтэй байгаа бөгөөд энэ нь нэг тоглолтоор бусдыгаа гүйцэх боломжтой юм шиг харагдах мөртлөө багууд тэмцээний хэддүгээр байранд орж хэдэн долларын шагнал авахаас хамаарч мөн хувьсах юм.
Тэгвэл Vitality, Spirit багуудын оролцож буй BLAST Open London болон The MongolZ багийн оролцох FISSURE Playground #2 тэмцээнүүдийн үр дүн, шагналын сантай уялдуулан тооцоолбол:
9-р сарын 6-ны (Бямба) - Vitality 3-4-р байранд орвол Spirit баг хэсэг зуур #1 болно.
9-р сарын 7-ны (Ням) - Vitality 2-р байранд орвол #1 хэвээрээ байна, харин түрүүлбэл +45 онооны зөрүүтэй болно.
9-р сарын 12 (Баасан) - The MongolZ баг 3DMAX багийг хожиход Vitality баг BLAST Open London тэмцээний 3-4-р байранд орсон бол The MongolZ баг оноогоор тэргүүлж #1 болно. Харин Vitality баг BLAST Open London тэмцээнд түрүүлсэн бол #1 хэвээрээ байна.
9-р сарын 13 (Бямба) - The MongolZ баг Swiss bracket-ийн 2 дахь багаа хожсон ч Vitality баг BLAST Open London тэмцээнд түрүүлсэн бол Vitality баг #1 хэвээрээ байна.
9-р сарын 14 (Ням) - The MongolZ баг Swiss bracket-ийн 3 дахь багаа хожиж 3-0 болбол Vitality баг BLAST Open London тэмцээнд түрүүлсэн байсан ч хамаагүй оноогоор гүйцэгдэж The MongolZ баг дэлхийд #1 болно.
Swiss bracket дээр 3-0 болсноор 9-р сарын 14-ээс хойш чансааны жагсаалтыг #1-т тэргүүлсэн хэвээр 10/6-ны мажорын урилга тараах VRS жагсаалт дээр хүртэл #1 хэвээрээ байх юм. Аа харин Swiss bracket дээр 3-1 эсвэл 3-2 гэж шигшээд гарч ирвэл ямар багт хожигдсон, шигшээ шатны үр дүн, тэмцээний хэддүгээр байранд орсон зэргээс хамаарч үр дүн дахиад өөрчлөгдөх юм байна.
The MongolZ багийн хувьд VRS дээр Vitality багаас 18, Spirit багаас ердөө 7 онооны зөрүүтэй байгаа бөгөөд энэ нь нэг тоглолтоор бусдыгаа гүйцэх боломжтой юм шиг харагдах мөртлөө багууд тэмцээний хэддүгээр байранд орж хэдэн долларын шагнал авахаас хамаарч мөн хувьсах юм.
The MongolZ багийнхан 2025 оны эхний хагаст 9, хоёрдугаар хагаст 3 тэмцээнд оролцоод байгаа бол үргэлжлүүлэн 5 тэмцээнд оролцох төлөвтэй байна.
Тэдгээрээс хамгийн ойр байгаа нь 9-р сарын 12-нд эхлэх FISSURE Playground #2 юм.
The MongolZ багийн хувьд ESL Pro League S22, IEM Chengdu 2025 тэмцээнүүдийн урилгыг хүлээн аваад байгаа бол BLAST Rivals S2 тэмцээний хувьд оролцох эсэх нь бүрэн тодорхой болоогүй байгаа хэдий ч магадлал өндөр байгаа юм.
Тэгээд 2025 оны эцэст нь Мажор тэмцээндээ оролцоод оноо дуусгах юм.
Kei хуудсан дээр бичсэнийг зөвшөөрөлтэйгээр нийтэлж байна.
Comments