Thunderpick World Championship 2025
- Ariunzayat Yunren
- 2 days ago
- 2 min read
Thunderpick нь криптовалют дээр суурилсан цахим спорт, спортын бооцооны платформ сүүлийн жилүүдэд өөрийн нэрийн дор Thunderpick World Championship нэртэй өндөр шагналын сантай тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн. Энэхүү тэмцээн нь зөвхөн Counter-Strike 2 (CS2) төрлөөр явагддаг бөгөөд esports ертөнцөд нэр хүндтэй арга хэмжээнүүдийн нэг болжээ.
Thunderpick World Championship 2025 нь нийт $1,000,000 ам.долларын шагналын сантайгаар зохион байгуулагдах бөгөөд тэмцээний гол хэсэг 10-р сарын 15–19-нд Мальтад болно.
Thunderpick World Championship 2025
Thunderpick World Championship 2025 нь 2025 оны 4-р сараас эхлэн бүс бүсийн сонгон шалгаруулалтаас гарсан багууд 10-р сард аваргын төлөө өрсөлдөх юм.
Мальта улсад 10-р сарын 15–19-нд болох гол тэмцээнд шууд оролцох урилгыг дөрвөн
· 🇲🇳 The MongolZ (Монгол)
🇺🇦 Natus Vincere
🇧🇷 FURIA
🇹🇷 Aurora багууд авчээ.
Хаалттай шалгаруулалт (9-р сарын 9–11-нд онлайнаар):
Үлдсэн дөрвөн эрхийг хаалттай шалгаруулалтаас тодруулах юм. Хаалттай шалгаруулалтад дараах багууд өрсөлдөнө.
Legacy (Бразил)
M80 (Хойд Америк)
Imperial (Бразил)
9z (Өмнөд Америк)
Ninjas in Pyjamas (Европ)
SAW (Португал)
BetBoom (Орос)
ECSTATIC (Дани)
TNL (Украин)
Nemiga (Орос)
BIG (Герман)
ENCE (Европ)
PARIVISION (Орос)
KOLESIE (Польш)
OG (Европ)
JiJieHao (Ази)
2025 оны тэмцээний шинэчлэл
Thunderpick World Championship бол $1,000,000 шагналын сантай Counter-Strike 2 тэмцээн юм. Энэ нь өнөөг хүртэл бооцооны байгууллагаас ивээн тэтгэсэн хамгийн өндөр шагналын сан болж байна.
Клубын хувь ба оролцооны төлбөр
Valve-ийн зөвшөөрөлтэйгээр Thunderpick World Championship 2025 Finals тэмцээний шагналын сангийн бүтцэд хоёр өөрчлөлт гарсан.
$150,000 ам.долларын оролцооны төлбөр нь шууд VRS-ийн чансаагаар уригдсан урилгатай багуудад олгогдоно.
Харин зарлагдсан $850,000 ам.долларын шагналын сан нь тоглогчийн хувь $340,000 болон клубын хувь $510,000 гэсэн хоёр хэсэгт хуваагдана.
Тоглогч болон клубын хувь нь Valve Regional Standings (VRS)-д тооцогдох бол оролцооны төлбөр нь нэмэлт урамшуулал тул VRS-д тооцогдохгүй.
Шинэ бүтцээр нийт шагнал60% клубын хувь, 40% тоглогчийн хувь гэж хуваагдсан.
Байр | Нийт | Тоглогчийн хувь (40%) | Клубын хувь (60%) |
Нийт | $850,000 | $340,000 | $510,000 |
🥇 1-р байр | $500,000 | $200,000 | $300,000 |
🥈 2-р байр | $150,000 | $60,000 | $90,000 |
🥉 3-р байр | $70,000 | $28,000 | $42,000 |
4-р байр | $50,000 | $20,000 | $30,000 |
5-р байр | $20,000 | $8,000 | $12,000 |
6-р байр | $20,000 | $8,000 | $12,000 |
7-р байр | $20,000 | $8,000 | $12,000 |
8-р байр | $20,000 | $8,000 | $12,000 |
Оролцооны төлбөр ($150,000)
VRS-ийн шууд урилгаар Finals-д оролцох Топ 8 багт дараах байдлаар олгогдоно (урилга авсан өдрийн багийн байрлалаар, тоглолтын амжилтаас үл хамааран):
Багийн слот | Шат | Нийт |
🌍 Global VRS Invite #1 | TWC Finals (Мальта) | $25,000 |
🌍 Global VRS Invite #2 | TWC Finals (Мальта) | $25,000 |
🌍 Global VRS Invite #3 | TWC Finals (Мальта) | $25,000 |
🌍 Global VRS Invite #4 | TWC Finals (Мальта) | $25,000 |
🇪🇺 Europe VRS Invite #1 | TWC Finals CQ (Онлайн, Европ) | $12,500 |
🇪🇺 Europe VRS Invite #2 | TWC Finals CQ (Онлайн, Европ) | $12,500 |
🇪🇺 Europe VRS Invite #3 | TWC Finals CQ (Онлайн, Европ) | $12,500 |
🇪🇺 Europe VRS Invite #4 | TWC Finals CQ (Онлайн, Европ) | $12,500 |
Нийт | $150,000 |
Thunderpick World Championship 2023–2024
Энэхүү тэмцээн нь богино хугацаанд томоохон түүх бүтээж амжсан.
2023 он
🏆 Ялагч: FaZe Clan
Финалд Virtus.pro-г 2:0-ээр ялж аваргалсан.
💰 Шагнал: $250,000
2024 он
🏆 Ялагч: The MongolZ (Монгол)
Финалд Heroic-ийг 3:1-ээр хожиж, Монголын цахим спортын түүхэнд шинэ хуудас нээсэн.
💰 Шагнал: $500,000
Comments