top of page

Хятадын CS2-ын тавцанд асуудал үүсэх үү

Reddit GlobalOffensive суваг дээр Хятадын CS2-ын тавцанд нэлээд асуудал байгаа талаар бичжээ.

Ер нь бол Shuke Bai өөрийн Livestream дээрээ энэ талаар ярьсан нь Хядатын Counter-Strike ертөнцөд ёстой л бөмбөг хаячих шиг боллоо.

Хятадын CS2-ын тавцанд

Түүний ярьсаныг товчилбол:

  • TYLOO багт тоглож байсан "Somebody" тоглолтондоо “soft router” ашиглан луйвар хийдэг, харин түүний үеэл “Mr. C” нь Wings Up болон ATOX-той холбоотой асуудлын ард байгаа гэжээ.


  • Somebody тоглолт луйварддаг гол хүн төдийгүй soft router прогммыг ашиглаж луйвар хийдэг.


  • 2024 оны Шанхайн Major RMR хаалттай шалгаруулалт дээр тэрээр энэ аргаа ашиглан Tyloo-г ялсан.


  • Өмнө нь тэд JamYoung руу дайрч, Valorant руу шилжихээс өөр аргагүй болгожээ.


  • Тэр мөн "BOROS"-ыг Falcons багт тоглож байхад нь луйвартаа татан оруулахыг оролдож байжээ. "BOROS" энэ тухай видеог шүгэл үлээгчид явуулсан байна.

  • Түүний ард үеэл Chen Peng (“Mr. C”) байгаа бөгөөд тэрээр Wings Up болон ATOX багуудыг бараг л хянаж байсан.


  • Evil Dog өмнө нь Mr. C-тэй хамтарч ажиллаж байсан.


  • JJH-ийн босс хүртэл шууд луйвар ашигласан гэдгийг чатандаа дурдаж байж.


Хэрэв энэ үнэн бол ганцхан нэг сэжигтэй тоглогчийн тухай биш. Энэ бол Хятадын CS (CNCS)-ийн хүрээнд тоглолтыг луйварддаг бүхэл бүтэн сүлжээ бий болж, бүр гадаадын тоглогчдыг хүртэл татахыг оролдож байж.




Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page