top of page
728x90.gif

Insomnia Gaming Festival 2026 онд эргэн ирнэ

Их Британийн цахим спорт, тоглоомын арга хэмжээ болох Insomnia Gaming Festival 2026 онд эргэн ирэх төлөвтэй байна.
Insomnia Gaming Festival

2024 онд хаалгаа барьсан тус фестивалийн X хуудсанд: "Бид эргэн ирнэ гэж хэлсэн шүү дээ..." гэсэн тайлбар бичигдсэн нь дахин зохион байгуулагдах дохио болсон ч одоогоор яг хаана болох талаар ямар ч нарийн мэдээлэл гараагүй байна.

Insomnia Gaming Festival нь анх 1997 онд зохион байгуулагдсан. Арга хэмжээг Player1 Events компани олон жилийн турш амжилттай зохиосоор ирсэн. Тус компани 2015 онд GAME компанид худалдаалагдаж, 2021 онд Supernova Capital компанийн мэдэлд шилжсэн юм.

Уг фестиваль нь олон жилийн турш Counter-Strike, League of Legends, Rocket League зэрэг тоглоомуудын үндэсний LAN тэмцээнүүдийг зохион байгуулсан билээ.

Insomnia Gaming Festival-ийн маргаантай төгсгөл

2026 оны эргэн ирэлт нь зарлагдаад удаагүй байхад Их Британийн цахим спорт, тоглоомын ертөнцөд талцал төрүүлж байна. Учир нь Insomnia 2024 онд хаагдсан шалтгаан нь маргаантай хэвээр байна.

Хамгийн сүүлд болсон i73 арга хэмжээ нь 2024 оны 3-р сард зохион байгуулагдсан бөгөөд үүний дараа Player1 Events компанид ажилчдын цомхотгол болсон тухай мэдээлэл гарсан. Esports Insider мэдээлснээр тус арга хэмжээнд үйлчилгээ үзүүлсэн зарим байгууллагууд төлбөрөө авч чадаагүй байжээ.

2024 оны 9-р сард Esports Insider дахин мэдээлэл гаргаж, олон чөлөөт уран бүтээлчид (freelancer) төлбөрөө авсан ч нийт £500,000 гаруй өр төлөгдөөгүй хэвээр байгааг дурдсан. Энэхүү нийтлэлийг бичиж байх үеийн байдлаар, дээрх өр төлөгдсөн эсэх нь батлагдаагүй байна.

Брэндийн шинэ эзэмшигч — Novacorp

Esports Insider мэдээлснээр Insomnia Gaming Festival Novacorp компанийн мэдэлд шилжих төлөвтэй байна. Их Британийн Засгийн газрын Companies House вэбсайтад дурдсанаар, Novacorp Management Limited компанийн захирал нь Supernova Capital-ийн хамтран үүсгэн байгуулагч, мөн Player1 Events компанийн толгой байгууллагын төлөөлөгч болох Paul Wedgwood юм. Түүнчлэн Player1 Events компани одоогоор татан буугдаж буй (liquidation) гэж бүртгэгдсэн байна.

Esports Insider-с "Supernova Capital-тай холбоо барьж, энэхүү арга хэмжээний талаар албан ёсны байр суурь авахыг оролдсон бөгөөд хариу ирвэл нийтлэл шинэчлэгдэх болно" гэжээ.

Commentaires


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
comercial 4000x300px
bottom of page