top of page

IESF буюу Олон Улсын Электрон Спортын Холбоо

IESF-ийн 15 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах эспортын аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 8.24-9.4-ний хооронд Румын улсын Ясси хотод болох бөгөөд 800 гаруй тамирчин оролцож байна.

Iesf
SS from wikipedia

IESF буюу Олон Улсын Электрон Спортын Холбоог Дани, Өмнөд Солонгос, Герман, Австри, Бельги, Нидерланд, Швейцарь, Вьетнам, Тайвань зэрэг есөн спортын холбоо 2008 оны наймдугаар сарын 8-нд үүсгэн байгуулж, мөн оны арваннэгдүгээр сард анхны хурлаа хийсэн.


Жилийн дараа буюу 2009 оны 12-р сард "IeSF challenge"-ээс эхлээд 2010 онд "IeSF Grand Finals", 2011 болон түүнээс хойшхи "IeSF World Championship" зэрэг олон улсын тэмцээнүүдийг зохион байгуулж эхэлсэн.


2012 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа эмэгтэйчүүдийн дунд спортын тэмцээнийг зохиосон.


2013 оны 7-р сарын Азийн Танхимын болон Тулааны урлагийн 4-р наадмын цахим спортын төрлийг зохион байгуулагчаар сонгогдсон. Анх удаа Олимпийн төрөлд багтдаг олон улсын тэмцээнүүдэд цахим спортыг оруулсан нь эспорт болон IeSF-ийн хувьд том амжилт байлаа.


2013 оны 11-р сард IeSF 2013 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон 2013 оны Ерөнхий хурал Румын улсын Бухарест хотод зохиогдсон тул IeSF арга хэмжээнүүдээ хилийн чанадад амжилттай эхлүүлсэн нь Өмнөд Солонгосоос гадуур анх удаа IeSF арга хэмжээ болсон юм.


Одоогийн байдлаар 140 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн цахим спортын ууган холбоо юм.

Iesf
SS from IESF

17 views0 comments

Recent Posts

See All

Recent Posts

bottom of page