top of page

Зүгээр тоглох биш, зөв бэлтгэл хийх хэрэгтэй

10 minutes ago
5 min read

Цахим спортын Коонтр страйк төрлийн дасгалжуулагч, Mongolian Esports Academy-ийн үүсгэн байгуулагч, Head Coach "Be strong" буюу Арцсэдийн Хурцтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.


Монголын Counter-Strike олон улсын тавцанд амжилт үзүүлэхийн хэрээр CS2 тоглох сонирхолтой хүүхэд, өсвөр үеийнхний тоо нэмэгдэж байна. Үүнтэй зэрэгцээд “Хүүхэд олон цаг тоглож байвал яах вэ?”, “Тоглох сонирхлыг нь хэрхэн зөв чиглүүлэх вэ?”, “Esports-оор дамжуулан ур чадвар хөгжүүлэх боломжтой юу?” гэсэн асуулт эцэг эхчүүдийн дунд гарч ирдэг.


MEA-г байгуулах болсон гол шалтгаан юу байсан бэ?

Хүүхдүүд тоглоом, тэр дундаа CS2-д маш их сонирхолтой болсо

н. Гэхдээ бид нэг зүйлийг анзаарсан. Хүүхэд олон цаг тоглож байгаа ч яг юугаа хөгжүүлж байгаа, яаж бэлтгэл хийх ёстой, дараагийн түвшинд хүрэхийн тулд юу сурах хэрэгтэйгээ тэр бүр мэддэггүй.

Нөгөө талд эцэг эхчүүд хүүхдээ тоглоод удаан сууж байна гэж санаа зовдог. Тэгээд ихэнх тохиолдолд “тоглохыг нь хориглох уу?” гэсэн асуудал үүсдэг.Бид үүнийг арай өөр өнцгөөс харсан.

Хүүхдийн сонирхлыг хориглохын оронд зөв чиглүүлж болох уу?

MEA байгуулагдсан үндсэн санаа эндээс эхэлсэн. Хүүхдийн esports-д байгаа сонирхлыг ашиглаад сахилга бат, багаар ажиллах, анализ хийх, шийдвэр гаргах, хариуцлага хүлээх зэрэг ур чадваруудыг хөгжүүлэх орчин бий болгохыг зорьж байна.

Хүүхэд өдөр бүр CS2 тоглох, CS2-оор бэлтгэл хийх хоёр ялгаатай юу?

Маш ялгаатай. Зүгээр тоглож байгаа үед хүүхэд match эхлүүлээд л тоглоно. Хожиж болно, хожигдож болно. Дараагийн match руугаа орно.

Харин бэлтгэл бол тодорхой зорилготой.

Жишээ нь өнөөдөр crosshair placement дээр ажиллах уу, movement дээр ажиллах уу, map-ийн тодорхой хэсгийн positioning дээр ажиллах уу гэдгээ эхлээд тодорхойлно. Дараа нь дасгал хийнэ, алдаагаа харна, feedback авна, дахин давтана.

Тиймээс: Тоглох ≠ Бэлтгэл хийх.

Өдөрт таван цаг тоглосон байлаа гээд таван цаг бэлтгэл хийсэн гэсэн үг биш. Системтэй бэлтгэл гэдэг нь зорилго, дасгал, давталт, анализ, feedback гэсэн бүтэцтэй байх ёстой.


“Сайн бууддаг хүн болгон сайн тоглогч биш” гэж MEA-ийн контентуудад ярьдаг. Яагаад?

CS2-г шинээр тоглож байгаа хүүхдүүд ихэвчлэн aim дээр төвлөрдөг. Aim мэдээж маш чухал.

Гэхдээ түвшин ахих тусам зөвхөн сайн буудах хангалтгүй болдог.

Тоглогч хаана байрлах вэ, ямар үед rotate хийх вэ, ямар мэдээллийг багийнхандаа өгөх вэ, utility-гаа хэзээ ашиглах вэ, тухайн round дээр өөрийн role юу вэ гэдгээ ойлгох шаардлагатай.

Мөн зарим үед буудахаас илүү зөв шийдвэр гаргах нь round-ийн үр дүнд нөлөөлнө.

CS2 бол таван хүний багийн тоглоом. Тиймээс individual skill-ээс гадна game sense, communication, positioning, decision-making, teamwork маш чухал.

Тийм учраас бид “Сайн буудах ≠ Сайн тоглогч” гэдэг ойлголтыг хүүхдүүдэд эхнээс нь ойлгуулахыг хичээдэг.


Тэгвэл MEA Foundation дээр хүүхдүүд яг юу үзэх вэ?

Foundation бол гурван сарын суурь хөтөлбөр. Нийт 24 удаагийн сургалттай. Үүнээс 19 нь танхимын сургалт, тав нь PC дээр хийх практик сургалт.

Гэхдээ “танхимын сургалт” гэхээр хүүхдүүд хоёр цаг багшийн лекц сонсоод сууна гэсэн үг биш. Scenario өгнө, асуудал шийдүүлнэ, map дээр ажиллана, мэргэжлийн тоглолтын demo задлана, баг болж ярилцана.

Хөтөлбөрийг ерөнхийд нь CS2 ур чадвар, тоглолтын сэтгэлгээ, зөөлөн ур чадвар, сэтгэлзүйн бэлтгэл гэсэн чиглэлүүдээр авч явна.

Өөрөөр хэлбэл хүүхдийг зөвхөн CS2 сайн тоглодог болгох биш, CS2-оор дамжуулж суурь ур чадваруудыг нь хөгжүүлэхийг зорьж байгаа.


Мэргэжлийн багуудын тоглолтыг хүүхдүүдээр анализ хийлгэдэг гэсэн. Энэ нь ямар сургалт вэ?

Тоглолт үзэх болон тоглолт анализ хийх хоёр бас өөр.

Demo үзэхдээ бид “энэ тоглогч хэдэн kill хийсэн бэ?” гэдгийг л харахгүй. Яагаад энэ position сонгосон бэ? Яагаад эндээс rotate хийсэн бэ? Ямар мэдээлэл авсны дараа шийдвэрээ өөрчилсөн бэ? Тухайн тоглогчийн хөдөлгөөн багийн тактиктай яаж холбогдож байна вэ? гэдгийг ярилцана.

Хамгийн чухал нь багш шууд хариултыг нь хэлээд өгөхөөс илүү хүүхдүүдээр өөрсдөөр нь бодож, тайлбарлуулах. “Яагаад?” гэдэг асуултыг олон асууна.

Ингэхээр хүүхэд зөвхөн CS2-ийн тактик сурахаас гадна нөхцөл байдлыг ажиглах, мэдээллийг боловсруулах, өөрийн шийдвэрээ тайлбарлах дадалтай болдог.

Зүгээр тоглох биш, зөв бэлтгэл хийх хэрэгтэй


AI технологийг сургалтдаа ашиглаж байгаа гэсэн. Яаж ашигладаг вэ?

Бид demo analysis хийхдээ AI-д суурилсан analysis tool ашиглаж байгаа. Тоглолтын мэдээллээс тоглогчдын positioning, movement, route зэрэг тодорхой мэдээллийг дүрслэн харуулах боломжтой.

Жишээ нь мэргэжлийн тоглогч Dust2 дээр T-side тоглохдоо ямар route-аар илүү явж байна, CT талд ямар position дээр тоглож байна, ямар нөхцөлд өөр site руу шилжиж байна гэх мэт мэдээллийг харж болно.

Гэхдээ AI нь хүүхдийн өмнөөс шийдвэр гаргах хэрэгсэл биш. Харин анализ хийхэд нь илүү их мэдээлэл өгдөг хэрэгсэл гэж ашиглаж байгаа.

Tool мэдээллийг харуулна. Харин тэр мэдээллээс “Яагаад?” гэдгийг хүүхэд багштайгаа ярилцаж, өөрөө ойлгох нь сургалтын гол хэсэг.


CS2-ийн сургалт дотор soft skills болон сэтгэлзүйн хичээл яагаад хэрэгтэй гэж үзсэн бэ?

Esports бол маш сонирхолтой орчин. Хүүхэд ганцаараа тоглоод байгаа юм шиг харагдавч competitive түвшинд очихоор багтайгаа харилцана, үүрэг хүлээнэ, богино хугацаанд шийдвэр гаргана, алдаа гаргана, дарамттай нөхцөлд тоглоно.

Энэ бүхэн soft skills болон сэтгэлзүйтэй шууд холбогдоно.

Жишээ нь хүүхэд алдаа гаргахад бусдыг буруутгах уу? Өөрөө бухимдаад дараагийн round-даа төвлөрч чадахгүй болох уу? Эсвэл алдаагаа хүлээн зөвшөөрөөд, юу болсныг анализ хийгээд, дараагийн round руугаа орох уу?

Энэ бол зөвхөн CS2-ийн асуудал биш.

Тиймээс Foundation хөтөлбөрт teamwork, communication, responsibility, goal setting, emotion recognition, self-management зэрэг агуулгууд орсон.


Эцэг эхчүүдийн хамгийн их санаа зовдог зүйл нь дэлгэцийн хэрэглээ. MEA үүнд ямар байр суурьтай байдаг вэ?

Бидний зорилго хүүхдийн тоглох цагийг нэмэгдүүлэх биш. Харин тоглож байгаа цагийнх нь үнэ цэнийг нэмэгдүүлэх. Зүгээр тоглох биш, зөв бэлтгэл хийх хэрэгтэй. Хүүхэд ямар ч чиглүүлэлтгүйгээр олон цаг тоглоод байж болно. Харин тэр сонирхлыг нь тодорхой зорилго, сургалт, дасгал, хариуцлагатай холбож өгвөл өөр орчин үүснэ.

Мөн зөв тоглох дадал гэдэгт зөвхөн game skill орохгүй. Амралт, хуваарь, сахилга бат, багийн соёл зэрэг зүйлс ч хамаарна.

Эцэг эхчүүдэд “тоглоом сайн” эсвэл “тоглоом муу” гэсэн хоёр туйлын аль нэгийг сонгох шаардлагагүй гэж бид хардаг.

Харин: Сонирхол → Зөв чиглүүлэлт → Ур чадвар гэсэн зам байж болно.


MEA Foundation хүүхдийг гурван сарын дараа мэргэжлийн тоглогч болгох уу?

Тийм амлалт өгөх боломжгүй.

Мэргэжлийн тоглогч болох нь урт хугацааны процесс. Хүүхдийн ур чадвар, хөдөлмөр, сахилга бат, орчин гээд маш олон зүйлээс хамаарна.

Foundation-ийн нэр нь ч гэсэн учиртай. Бид эхлээд суурийг нь зөв тавих гэж байгаа.

Гурван сарын дараа хүүхэд тоглолтоо өмнөхөөсөө илүү ойлгодог, өөрийн алдааг олж хардаг, анализ хийдэг, багийнхантайгаа зөв харилцдаг, өөрийн role болон үүргээ ойлгодог болсон байвал бидний хувьд маш чухал үр дүн.


Тэгвэл гурван сарын дараа эцэг эхчүүд хүүхдээсээ ямар өөрчлөлт хараасай гэж хүсэж байна?

Rank эсвэл kill-ийн тоогоор л хэмжихийг хүсэхгүй байгаа.

Хүүхэд “Би энд алдаа гаргасан” гэж өөрөө хэлж чаддаг болсон уу? “Манай баг ийм шийдвэр гаргасан учраас би энд ингэж тоглосон” гэж тайлбарлаж чадаж байна уу?

Багийнхаа бусад хүүхдийг сонсож байна уу? Өөрт өгсөн үүргийг хариуцлагатай биелүүлж байна уу? Алдаа гаргасныхаа дараа сэтгэл хөдлөлөө удирдаад дахин төвлөрч чадаж байна уу?

Ийм өөрчлөлтүүд гарч байвал CS2-оор дамжуулан хүүхдийн суурь ур чадварууд хөгжиж байна гэсэн үг. Энэ бол Foundation хөтөлбөрийн бидний хувьд хамгийн чухал үр дүн.


MEA өсвөр насныханд зориулсан CS2 сургалтыг системтэй болгохын тулд ямар ажил хийж байна вэ?

Монголын Counter-Strike олон улсын тавцанд амжилт үзүүлэхийн хэрээр CS2 тоглох сонирхолтой хүүхэд, өсвөр үеийнхний тоо нэмэгдэж байна. Үүнтэй зэрэгцээд “Хүүхэд олон цаг тоглож байвал яах вэ?”, “Тоглох сонирхлыг нь хэрхэн зөв чиглүүлэх вэ?”, “Esports-оор дамжуулан ур чадвар хөгжүүлэх боломжтой юу?” гэсэн асуулт эцэг эхчүүдийн дунд гарч ирж байна. Харин тэр сонирхлыг зөвхөн илүү олон цаг тоглоход бус, системтэй бэлтгэл, анализ, багийн ажиллагаа, сахилга бат болон зөв тоглох соёлтой холбох нь өсвөрийн esports-ийн дараагийн нэг асуудал. MEA Foundation нь энэ асуудалд сургалтын системээр хариулахыг зорьж буй нэг оролдлого юм.

Иймд бид 10–17 насны хүүхдүүдэд зориулсан гурван сарын MEA Foundation хөтөлбөр, өсвөр насныханд зориулсан цахим спортын системтэй бэлтгэл сургалтыг зарлаж байна.


MEA Foundation

Нас

10–17

Хугацаа

3 сар

Сургалт

24 удаа

Чиглэл

CS2 ур чадвар • Тоглолтын сэтгэлгээ • Demo analysis • Teamwork • Soft skills • Сэтгэлзүйн бэлтгэл

Вэб

Утас

88886785, 95022912


Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page