top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

IESF World Esports Championship-д оролцох Монгол улсын баг

Дэлхийн Цахим Спортын Аваргын тэмцээн 16 дахь удаагаа 2024 оны 11-р сарын 11-19-ны хооронд Саудын Арабын Рияад хотод болно. Монголын Цахим Спортын Холбоо (MESA) Road to IESF тэмцээнийг зохион Монгол улсын багийг шалгаруулж байна.


World Esports Championship тэмцээнд оролцох багуудыг улс бүрийн цахим спортын байгууллагууд тодруулах учраас MESA дөрөвдүгээр сард Монгол улсын төлөөллийг сонгох ML:BB, ML:BB fe, PUBGM, CS2, CS2 fe, Dota2 төрлөөр тэмцээнүүдээ зохиож байна.

Монгол улсаа төлөөлөх багууд

(Нэмэлт мэдээлэл. 4-р сарын 26)

[MLBB] MESA LEGENDS SERIES 4 тэмцээний ялагчаар IHC Esports баг тодорч IESF WEC24 тэмцээнд Mobile Legends: Bang Bang төрлөөр Монгол улсаа төлөөлөн оролцох эрхээ авлаа. Багийн бүрэлдэхүүн:

  • AIZN

  • ZXAURA

  • ETHAN

  • BEBEX

  • FORBID


MESA Legends Female-Road to IESF тэмцээнд Cyborg Esports түрүүлж IESF WEC24 тэмцээнд Mobile Legends: Bang Bang төрлийн Female ангилалд Монгол улсаа төлөөлөн оролцох эрхээ авсан. Багийн бүрэлдэхүүн:

  • MOBSAIKO

  • DÉJÀ VU

  • ZULAANA

  • NIKAA

  • NONAXN

Монгол улсын баг
Credit: MESA

𝐌𝐄𝐒𝐀 𝐂𝐡𝐚𝐦𝐩𝐢𝐨𝐧𝐬: 𝐒𝐩𝐫𝐢𝐧𝐠 𝐑𝐨𝐚𝐝 𝐭𝐨 𝐈𝐄𝐒𝐅 тэмцээний аваргаар Team Tough баг түрүүлж IESF WEC24 тэмцээний Dota2 төрөлд Монгол улсаа төлөөлөн оролцох эрхээ авсан.  Багийн бүрэлдэхүүн:

  • LIL

  • KHISHKA

  • MUDI

  • SEIMEI

  • TSUKI

Монгол улсын баг
Credit: MESA
 
Тэмцээний мэдээлэл

Энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээнд цахим спортын 5 төрөл, 7 ангилалаар явагдана.

  1. CS2 fe

  2. MLBB fe

  3. PUBGM

  4. e-football

  5. CS2

  6. Dota2

  7. MLBB

WEC тэмцээний Азийн бүсийн шалгаруулалт нь 9-р сарын 6-14-нд Хятад улсын Ченду хотноо $250,000-ийн шагналын сантайгаар зохиогдоно.


Монгол улсын баг
Credit: IESF

Ази, Номхон далайн бүсээс Дэлхийн Аваргын Тэмцээнд шалгарах багуудын эрхийн тоог үзүүлбэл:  

  • PUBGM 6 эрх

  • e-football 40 эрх

  • CS2 6 эрх

  • Dota2 6 эрх

  • MLBB 7 эрх

  • CS2 fe 4 эрх

  • MLBB fe 5 эрх

Тэмцээний үе, шат

Үндэсний аварга шалгаруулах тэмцээн.

Нийт 130 орны Цахим спортын төв байгууллага нь сонгосон төрлүүдээр Үндэсний аварга багууд, тоглогчидоо шалгаруулна.

Бүсийн аварга шалгаруулах тэмцээн

  • Ази, Номхон далайн бүс  (online шалгаруулалт 6.20-6.30-нд; offline шалгаруулалт 9.6-14-нд)

  • Африкийн бүс (online шалгаруулалт 6.10-6.19-нд; offline шалгаруулалт 8.17-21-нд)

  • Европийн бүс (online шалгаруулалт 7.05-7.25-нд)

  • Америкийн бүс (offline шалгаруулалт 8.24-9.1-нд)

Дэлхийн Аваргын тэмцээн

  • 2024 оны 11-р сарын 11-19-ны хооронд Саудын Араб улсын Рияад хотод тус тус болно.

IESF-ий тухай

IESF буюу Олон Улсын Электрон Спортын Холбоог Дани, Өмнөд Солонгос, Герман, Австри, Бельги, Нидерланд, Швейцарь, Вьетнам, Тайвань зэрэг есөн спортын холбоо 2008 оны наймдугаар сарын 8-нд үүсгэн байгуулж, мөн оны арваннэгдүгээр сард анхны хурлаа хийсэн.


Жилийн дараа буюу 2009 оны 12-р сард "IeSF challenge"-ээс эхлээд 2010 онд "IeSF Grand Finals", 2011 болон түүнээс хойшхи "IeSF World Championship" зэрэг олон улсын тэмцээнүүдийг зохион байгуулж эхэлсэн. 2012 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа эмэгтэйчүүдийн дунд спортын тэмцээнийг зохиосон.


2013 оны 7-р сарын Азийн Танхимын болон Тулааны урлагийн 4-р наадмын цахим спортын төрлийг зохион байгуулагчаар сонгогдсон. Анх удаа Олимпийн төрөлд багтдаг олон улсын тэмцээнүүдэд цахим спортыг оруулсан нь цахим спорт болон IeSF-ийн хувьд том амжилт байлаа.


2013 оны 11-р сард IeSF 2013 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон 2013 оны Ерөнхий хурал Румын улсын Бухарест хотод зохиогдсон тул IeSF арга хэмжээнүүдээ хилийн чанадад амжилттай эхлүүлсэн нь Өмнөд Солонгосоос гадуур анх удаа IeSF арга хэмжээ болсон юм.


Одоогийн байдлаар 140 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн цахим спортын ууган холбоо юм.

Recent Posts

bottom of page