top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

Cyborg Esports баг ML:BB төрлөөр Азийн бүсийн шалгаруулалтад оролцоно

Дэлхийн Цахим Спортын Аваргын Азийн бүсийн шалгаруулалтад Монгол улсаа төлөөлөхөөр Cyborg Esports баг шалгарав. #womeninesports


ОУЦСХ-оос зохион явуулдаг Дэлхийн Цахим Спортын Аваргын тэмцээн 16 дахь удаагаа 2024 оны 11-р сарын 11-19-ны хооронд Саудын Араб улсын Рияад хотод зохиогдоно. Энэ тэмцээний бүсийн аваргад оролцох эрхийн төлөөх тэмцээнүүдийг улс бүрийн цахим спортын байгууллагууд зохиож Үндэсний аваргаа тодруулж байгаа билээ.

4-р сарын 11-12-нд зохиогдсон MESA Legends Female-Road to IESF WEC24 тэмцээний сонгон шалгаруулалтад Cyborg, Soul Sisters, RPG -FE, Virtus Girls, Cinnamoroll, Muteki Lillies багууд өрсөлдөв.



Шалгаруулалтад оролцсон багуудаас Cyborg esports болон Muteki Lillies багууд аваргын төлөө тоглож, Cyborg Esports баг түрүүлэн Азийн бүсийн шалгаруулалтад Монгол улсаа төлөөлөхөөр Cyborg Esports баг шалгарав.

Багийн бүрэлдэхүүн:

  • MOBSAIKO

  • DÉJÀ VU

  • ZULAANA

  • NIKAA

  • NONAXN

Тив бүрээс цугларах 12 эмэгтэй багийн тулаан Саудын Араб хотноо $120,000 шагналын сантайгаар явагдах юм. ML:BB fe ангилалд нийтдээ 49 орны тамирчид өрсөлдөх бөгөөд Ази Номхон далайн бүсэд 5 эрх оногдсон.

 

Тэмцээний талаар товч дурдвал:

Монгол улсаас DOTA2, MLBB, MLBB fe, PUBG Mobile, CS2 төрлөөр оролцох багуудыг тодруулах тэмцээнийг Монголын Электроник Спортын Холбоо (MESA) энэ сараас эхлэн зохион байгуулах юм. Одоогийн байдлаар MLBB, PUBG Mobile, Dota 2 төрлийн тэмцээнээ зарлажээ.


Энэ удаагийн дэлхийн аваргын үеэр цахим спортын 5 төрлөөр, 7 ангилалаар явагдана.

  1. CS2 fe

  2. MLBB fe

  3. PUBGM

  4. e-football

  5. CS2

  6. Dota2

  7. MLBB

Тэмцээний үе, шат

Үндэсний аварга шалгаруулах тэмцээн.

Нийт 130 орны Цахим спортын төв байгууллага нь сонгосон төрлүүдээр Үндэсний аварга багууд, тоглогчидоо шалгаруулна.

Бүсийн аварга шалгаруулах тэмцээн

  • Ази, Номхон далайн бүс  

  • Африкийн бүс

  • Европийн бүс

  • Америкийн бүс

Дэлхийн Аваргын тэмцээнд

Америк тив 21 улс

Ази тив 41 улс

Африк тив 22 улс

Европ тив 43 улс оролцоно.


Recent Posts

bottom of page