top of page

IEM Cologne Major 2026 тэмцээний багууд тодорч, FaZe болон Passion UA багууд шалгарч чадсангүй.

Apr 6
3 min read

IEM Cologne Major 2026 тэмцээний урилга авсан багууд сүүлийн LAN тэмцээнүүдийн дараа албан ёсоор тодорч, хэд хэдэн том нэрс оролцож чадаагүй нь энэ удаагийн Major-ийг илүү сонирхолтой болгож байна.

IEM Cologne Major 2026
Ерөнхий мэдээлэл

IEM Cologne Major 2026 нь CS2-ийн хамгийн нэр хүндтэй Major тэмцээнүүдийн нэг бөгөөд Германы Кёльн хотод зохион байгуулагдана. Тэмцээн нь олон шатлалтай (Stage 1, Stage 2 болон Stage 3) форматаар явагдах бөгөөд дэлхийн шилдэг 32 багууд VRS (Valve Regional Standings) болон сүүлийн LAN амжилтаар урилга авдаг.


IEM Cologne 2026 тэмцээн нь 2026 оны 6-р сард Германы Кёльн хотын алдарт LANXESS Arena-д зохион байгуулагдах бөгөөд нийт шагналын сан нь 1 сая ам.доллараас давж, үүнээс гадна багууд ESL Grand Slam болон Valve Regional Standings (VRS)-ийн чухал оноо цуглуулах боломжтой.


Тэмцээн нь гурван шатлалт бүтэцтэй явагдах ба эхний шат болох Stage 1-д 16 баг Swiss болон elimination форматаар өрсөлдөн шилдэгүүд нь дараагийн шатанд шалгарна.

Үүний дараа Stage 2 шатанд мөн 16 баг double elimination group форматаар тоглож, хамгийн тогтвортой гүйцэтгэл үзүүлсэн багууд Stage 3 буюу playoffs шатанд хүрнэ.

Харин эцсийн шатанд найман баг single elimination системээр LANXESS Arena-ийн тайзан дээр аваргын төлөө өрсөлдөх бөгөөд энэ шат нь “Cathedral of Counter-Strike” хэмээн нэрлэгддэг онцгой уур амьсгал, үзэгчдийн дарамт, LAN туршлагыг шалгадаг хамгийн шийдвэрлэх мөч болдог.


Ямар багууд өрсөлдөх вэ?

Challenger stage буюу эхний шат. 6-р сарын 2-5.

Энэ шатанд ихэвчлэн бүс нутгийн шалгаруулалтаас болон доогуур VRS оноотой багууд оролцоно. Эндээс олон шинэ, “битүү морьд” гарч ирэх магадлал өндөр.

  • 🇪🇺 GamerLegion

  • 🇷🇺 BetBoom

  • 🇸🇪 HEROIC

  • 🇺🇸 M80

  • 🇧🇷 Sharks

  • 🇧🇷 MIBR

  • 🇨🇳 TYLOO

  • 🇦🇺 THUNDER dOWNUNDER

  • 🇩🇪 BIG

  • 🇺🇦 B8

  • 🇪🇺 SINNERS

  • 🇺🇸 NRG

  • 🇧🇷 Gaimin Gladiators

  • 🇺🇸 Liquid

  • 🇨🇳 Lynn Vision

  • 🇦🇺 FlyQuest

 

Contenders буюу хоёр дах шат. 6-р сарын 6-9.

Дунд шатанд илүү туршлагатай, тогтвортой гүйцэтгэлтэй багууд нэмэгдэнэ. Энэ шатанд олон Tier-1 багууд орж ирж эхэлдэг.

·       🇷🇺 Spirit

·       🇪🇺 G2

·       🇪🇺 Monte

·       🇧🇷 paiN

·       🇩🇰 Astralis

·       🇪🇺 FUT

·       🇦🇷 9z

·       🇧🇷 Legacy

Төгсгөлийн шат. 6-р сарын 11-21

Эцсийн шатанд дэлхийн топ 8 багууд шууд урилгаар орж ирсэн бөгөөд аваргын төлөө өрсөлдөнө.

·       🇪🇺 Vitality

·       🇪🇺 PARIVISION

·       🇪🇺 Falcons

·       🇧🇷 FURIA

·       🇪🇺 Natus Vincere

·       🇹🇷 Aurora

·       🇪🇺 MOUZ

·       🇲🇳 The MongolZ


FaZe, Passion UA багууд шалгараагүй ч Liquid багт боломж гарлаа.

FaZe Clan баг HLC Belgrade тэмцээний шийдвэрлэх тоглолтод Чехийн SINNERS багт ялагдсанаар IEM Cologne Major 2026-д оролцох эрхээ алдлаа. Энэ ялагдал нь тэдний VRS оноогоор дамжих боломжийг бүрэн хааж, Major-ийг өнжихөд хүргэсэн байна. Харин эсрэгээрээ SINNERS энэхүү ялалтаар Cologne Major-ийн эрхээ баталгаажуулж, Stage 1-д өрсөлдөх багуудын нэг боллоо.

Энэ нь FaZe шиг Tier-1 баг Major-оос хасагдсан том шок болж, тэмцээний өрсөлдөөнийг улам нээлттэй болгож байна.

Senzu-ийн Passion UA Major-ын эрхээ алдаж, Liquid сүүлийн эрхийг авлаа

Монгол тоглогч Senzu-ийн тоглож байсан Passion UA баг Urban Riga тэмцээний финалд Туркийн Sangal багт ялагдсанаар IEM Cologne Major 2026-д оролцох боломжоо алдлаа. Энэ ялагдал нь тэдний VRS оноог хангалттай хэмжээнд хүргэж чадаагүй тул Major-ийн өрсөлдөөнөөс бүр мөсөн гаргахад хүргэсэн байна.

Харин Passion UA финалд хүрч чадаагүй энэ нөхцөл байдал нь бусад багуудад боломж нээж, эцэст нь Liquid баг VRS онооны давуугаар Stage 1-д оролцох сүүлийн slot-ыг авч чадлаа.

Өөрөөр хэлбэл, Passion UA-ийн финалын ялагдал шууд бусаар Liquid-ийн Major-д оролцох замыг нээсэн бөгөөд Монгол фэнүүдийн хувьд Senzu-г энэ удаа Major дээр харах боломжгүй боллоо.

IEM Cologne Major 2026

Будапешт Мажорын тухайд

2025 оны сүүлийн Starladder Budapest Major тэмцээнд  Vitality баг финалд NAVI-г ялж, тухайн үеийн хамгийн тогтвортой баг гэдгээ баталсан. Тэдний тоглолтын нягт байдал, clutch мөчүүд алдаагүй тоглолт нь бусад багуудаас илт давуу байв. 

Vitality — Аварга

FaZe Clan — Дэд байр

NAVI — 3-р байр

Мөн энэ Major дээр Монголын The MongolZ баг хүчтэй оролцож, 5–8-р байр эзэлсэн юм. Esportsnews.mn мэдээллийн сайт тэмцээнийг газар дээрээс нь шууд сурвалжлан хүргэсэн юм.

IEM Cologne Major 2026

 

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page