35 тэрбум төгрөгөөр бүрдсэн Counter Strike-ийн баг
- esportsenewsmn
- Jul 28
- 2 min read
Саудын Арабын цахим спортын Falcons байгууллагын Couner Strike төрлийн багийн одоогийн бүрэлдэхүүн хэрхэн, хэдэн сая ам.доллараар бүрдсэнийг харцгаая. 35 тэрбум төгрөгөөр бүрдсэн Counter Strike-ийн баг

Falcons баг нь Heroic багийн үндсэн бүрэлдэхүүнээс 3 тоглогчийг авч, Heroic-ийн Valve оноог ашиглан тэмцээнүүдэд оролцож эхэлсэн.
Heroic баг нь тухайн үедээ
· Damjan "kyxsan" Stoilkovski (Македон улсын тамирчин)
· René "TeSeS" Madsen (Дани улсын тамирчин)
· Abdulkhalik "degster" Gasanov (Орос улсын тамирчин ) нарыг ойролцоогоор 4.5 сая ам.долларын ашигтайгаар Falcons багт зарсан байна.
· Nikola “NiKo” Kovač (Босния Герцоговин улсын тамирчин)-ийг G2 багаас худалдаж авахын тулд 1–1.2 сая ам.доллар зарцуулсан.
· Мөн G2 Esports баг 19 настай тоглогч Ilya "m0NESY" Osipov -ийг Falcons багт ойролцоогоор 2.5 сая ам.доллараар худалдсан.
Сонирхолтой нь, m0NESY нь бүхэл бүтэн багаас илүү үнэтэй тоглогч болсон юм. OverDrive-ийн хэлснээр, Aurora баг нь Eternal Fire багийн бүрэлдэхүүнийг бүхэлд нь худалдаж авахад зарцуулсан нийт дүн нь Falcons баг “m0NESY”-д төлсөн 2–2.5 сая ам.доллараас хямд байсан гэжээ.
· Сүүлд Team Spirit багаас Maksim "kyousuke" Lukin-ийг авахдаа ойролцоогоор 2 сая ам.доллар төлсөн байна.
Ингээд тооцоод үзэхэд энэ багийн бүрэлдэхүүн ойролцоогоор 10 гаруй сая ам.доллар буюу 35.7 тэрбум төгрөгөөр бүрдсэн байна.
Ингээд тооцоод үзэхэд энэ багийн бүрэлдэхүүн ойролцоогоор 10 гаруй сая ам.доллар буюу 35.7 тэрбум төгрөгөөр бүрдсэн байна.
Зарим мэдээлэл нь баттай эх сурвалжтай биш, цацагдсан цуурхал болон OverDrive гэх хүний хэлсэн мэдээлэл гэдгийг анхаарах нь зүйтэй.
Мөн багийн дасгалжуулагч Danny ”zonic” Sørensen нь Falcons багт 2023 оны арваннэгдүгээр сард нэгджээ. Түүнээс хойш маш олон тоглогчийг өндөр үнээр багтаа элсүүлсэн ч хараахан хүссэн амжилтад хүрч чадахгүй, өнөөг хүртэл тогтворгүй байдалтай байна. “Zonic”-ийн хувьд ямар тоглогч авахаа шийдэх бүрэн эрх мэдэлтэй бололтой. Гэсэн ч түүний сонголтууд багт шууд үр дүн авч ирээгүй бөгөөд хөрөнгө оруулалт ихтэй ч тэмцээний үр дүн сул хэвээр байгаа нь олон хүний анхаарлыг татаж байна.
Эх сурвалж: Энэхүү мэдээллийг 2025.7.27-нд Spike fact хуудсанд бичсэнийг зөвшөөрөлтэйгээр хүргэж байна. Илүү олон сонирхолтой мэдээлэл авахыг хүсвэл Spike fact хуудсыг дагаарай.











Comments