ESL Pro League гэж юу вэ?
- Ariunzayat Yunren
- Oct 4
- 3 min read
ESL Pro League (өмнө нь ESL ESEA Pro League; товчоор EPL) нь Counter-Strike 2 (CS2)-ийн мэргэжлийн цахим спортын лиг бөгөөд ESL (Electronic Sports League) -ээс зохион байгуулдаг. Анх Европ, Америк, Ази, Далайн орнууд гэсэн дөрвөн бүсийн лигтэй байсан боловч 13 дах улирлын тоглолтоос эхлэн шинэчилсэн форматаар нэг лиг болгон нэгтгэсэн.
Өнөөдөр ESL Pro League улирал бүрт 24 баг оролцдог бөгөөд дэлхийн хамгийн нэр хүндтэй CS2-ийн мэргэжлийн лигийн нэг гэж тооцогддог. ESL Pro League нь Electronic Sports League (ESL) ба E-Sports Entertainment Association League (ESEA)-ийн хамтын ажиллагааны хүрээнд үүссэн. Эхний улирлын тоглолт 2015 оны 5-р сарын 4-нд эхэлсэн.

Лигийн түүх
2014 оны арваннэгдүгээр сар – Германд төвтэй ESL нь Европын ESL лигийг зарласан.
2015 оны 4-р сарын 28 – ESL нь Хойд Америкийн ESEA-тэй хамтран ажиллаж, эхний улиралд $500,000-ын шагналын сантай CS:GO-ийн лигийг хоёр тивийн хооронд эхлүүлсэн. Дараа нь бүс бүрт 14 баг болж өргөжсөн ба шагналын сан $1,000,000 болж нэмэгдсэн.
2018 он – Финалын шагналын санг $1,000,000 болгож, улирал бүрийн шагналын сан $250,000-аар нэмэгдэв. Мөн финалд оролцох багийн тоо 16 болж, Европ ба Хойд Америкаас гадна бусад бүсийн багууд нэмэгдсэн.
2020 оны 2-р сарын 18 – ESL нь "Louvre Agreement"-ийг зарлаж, ESL болон багуудын хооронд тэмцээний орлогоо хуваалцах гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр гарын үсэг зурсан багууд ESL Pro League-ийн байнгын оролцогч-тоглогч баг болсон. (Энэ гэрээ 2024 оны эцэст дууссан, учир нь Valve шинэ дүрэм гаргаж 2025 оноос эхлэн ийм төрлийн гэрээг цуцалсан.)
2020 он – COVID-19 цар тахлын улмаас 11, 12-р улиралд Global finals болж чадаагүй, зөвхөн Европ ба Хойд Америкт бүсийн финал болсон.
2021 оноос, 13-р улирал – бүсийн 4 лигийг нэгтгэн, 24 баг Европт цуглан тоглож, эхний 12 баг нь плейоффт шалгарах болсон. Энэ үеэс шагналын сан $750,000 болсон.
17, 18-р улирал – багийн тоо 32 болж нэмэгдсэнтэй холбоотойгоор шагналын сан $850,000 болсон.
19, 20-р улирал – шагналын сан дахин $750,000 болсон.
21, 22-р улирал – шагналын сан дахин өсч $1,000,000 болж, багийн тоо 24 болж буурсан.
Тоглооомыг хөгжүүлэгч Valve компани 2025 онд Counter-Strike-ийн мэргэжлийн экосистемд томоохон өөрчлөлт хийж, түншлэлийн гэрээг бүрмөсөн цуцалсны дараа ESL Pro League-ийн форматыг дахин өөрчилж, багийн тоо дахин 24 болж буурсан.

Улирлын тоглолтын дэд болон аваргууд
Дараах хүснэгтэд улирлын тоглолтын аварга, дэд аваргуудын үзүүлэлт байгаа бөгөөд манай улсын хувьд
IHC esports баг 2023 оны 2-р сард болсон Season 17-д оролцон 21-28-р байрт
The MongolZ баг 2024 оны 4-р сард болсон Season 19-д оролцон 9-12-р байрт
The MongolZ баг 2024 оны 9-р сард болсон Season 20-д оролцон 9-12-р байрт
The MongolZ баг 2025 оны 3-р сард болсон Season 21-д оролцон 3-4-р байрт орж байжээ.
No. | Байрлал | Аварга | Score | Дэд аварга | Prize Money |
Fnatic (EU 1) | 3–1 | Cloud9 (NA 1) | US$250,000 | ||
Fnatic (EU 2) | 3–2 | Natus Vincere (EU 3) | US$250,000 | ||
Luminosity Gaming (NA 1) | 3–2 | G2 Esports (EU 4) | US$512,000 | ||
Cloud9 (NA 1) | 2–1 | SK Gaming (NA 3) | US$600,000 | ||
G2 Esports (EU 2) | 3–1 | North (EU 1) | US$750,000 | ||
SK Gaming (NA 2) | 3–1 | FaZe Clan (EU 3) | US$750,000 | ||
Astralis (EU 6) | 3–1 | Team Liquid (NA 1) | US$750,000 | ||
Astralis (EU 1) | 3–1 | Team Liquid (NA 3) | US$750,000 | ||
Team Liquid (NA 2) | 3–1 | G2 Esports (EU 3) | US$600,000 | ||
10 | mousesports (EU 1) | 3–0 | Fnatic (EU 8) | US$600,000 | |
11 EU | Online | Fnatic (EU 1) | 3–2 | mousesports (EU 3) | US$531,000 |
11 NA | Online | Team Liquid (NA 1) | 3–0 | Evil Geniuses (NA 2) | US$219,000 |
12 EU | Online | Astralis (EU 1) | 3–2 | Natus Vincere (EU 2) | US$450,000 |
12 NA | Online | Furia Esports (NA 1) | 3–0 | 100 Thieves (NA 2) | US$225,000 |
13 | Online | Heroic | 3–2 | US$750,000 | |
Online | 3–2 | US$750,000 | |||
15 | 3–1 | US$850,000 | |||
16 | 3–2 | US$835,000 | |||
17 | 3–1 | US$850,000 | |||
18 | 3–0 | US$850,000 | |||
19 | 3–0 | US$750,000 | |||
20 | 3–2 | US$750,000 | |||
21 | 3–0 | US$1,000,000 | |||
22 | US$1,000,000 | ||||
23 | TBD, Europe | US$1,000,000 | |||
24 | US$1,000,000 |
Хүснэгтийг Wikipedia-аас авлаа.











Comments