FACEIT-ийн шинэ од nocries
- Ariunzayat Yunren
- Sep 26
- 2 min read
Хойд Америкийн тоглогчдын чансааг тэргүүлж буй FACEIT-ийн шинэ од “nocries” нэртэй тоглогч цахим спортын ертөнцийн хамгийн халуун сэдвүүдийн нэг болоод байна. Тэрээр богино хугацаанд 4200+ ELO цуглуулж, шуугиан тарьжээ.
Түүний тоглолтын өндөр түвшин, хурдан ахиц амжилт олон хүнийг “жинхэнэ үү, эсвэл хуурч байна уу?” гэсэн эргэлзээнд хүргэсэн. 2025 онд гэхэд тэрээр нийт 491 FACEIT тоглолт хийж, ELO-г бараг 1800-аар өсгөсөн бөгөөд нийтдээ 1134 тоглолт хийж, 57%-ийн ялалтын үзүүлэлттэй.
“nocries”-ийн CS2 demo бичлэгүүдийг олон хүн “шалгасан” ч дүгнэлт гарсангүй.
Тоглолтуудад түүний aim, хөдөлгөөн, мэдээлэл унших чадвар нь жинхэнэ өндөр түвшний тоглогчийн шинжтэй байсан. Зарим хүмүүс түүнийг асар их туршлагатай, өөр хаягнаас тоглож буй мэргэжлийн тоглогч байж магадгүй гэж таамаглаж байна. MOUZ-ийн тоглогч Jimpphat хүртэл “nocries”-ийн тоглолтыг “эргэлзээтэй ч бүрэн хуурч байна гэж хэлэх боломжгүй” гэж дүгнэжээ. Гэтэл нөгөө хэсэг нь “энэ бол шинэ ropz-ийн түүх байж магадгүй” гэж ярьж бичсээр.
2025 оны 9-р сарын 24-нд FACEIT-ээс мэдээлснээр Нью-Йорк дахь төв байранд “nocries”-ийг урьж, тусгайлан бэлтгэсэн тоног төхөөрөмж дээр anti-cheat багийн хяналтын дор тоглолт хийлгэжээ. Нэг өдрийн турш дөрвөн тоглолт хийснээс гуравт нь ялалт байгуулж, раунд бүрт дунджаар 100+ damage үзүүлж, ялсан тоглолтууддаа 20+ килл авсан байна. Эхний өдрийн тоглолт дууслаа. Өнөөдөр хоёр дахь өдрийн тоглолт эхэлнэ гэж бичсэн байсан ч дөнгөж сая түүний зурагтай мэдээлэл оруулсаныг бодоход “nocries”-ийн ур чадвар батлагдаж байгаа бололтой.
FACEIT-ийн хувьд иймэрхүү шалгалт анхных биш. 2017 онд Team Vitality-ийн Robin "ropz" Kool мөн адил хардлагад өртөж, Лондон дахь FACEIT-ийн төвд очин тоглосон бөгөөд эцэст нь ур чадвараа баталсан юм. Өнөөдөр тэрээр дэлхийн шилдэг тоглогчдын нэг болоод Tier-1 тэмцээнүүдэд олон удаа түрүүлсэн билээ.

Өөр нэг сонирхолтой баримт нь FACEIT-ийн шинэ од nocries-ийн Faciet хаяг нь Монгол улсын төрийн далбааны зурагтай, нэгэн стрийм дээрээ би Монгол хүн, миний эцэг эх Оросын буриад гэж ярьсан.











Comments