top of page

HOTU баг The MongolZ багийг хожив

Энэ хоёр баг нь өмнө нь тоглож байгаагүй хэдий ч үзэгчдийн хувьд нэлээн тааврыг будилуулсан тоглолт болж HOTU баг The MongolZ багийг хожив.

Эхний map нь overpass бөгөөд hltv.org дээр гарсан The MongolZ баг ялна гэсэн таавар нь талаар болж HOTU баг ийнхүү өөрийн сонгосон map дээр 13-8-аар хожлыг авлаа.

Дараагийн map нь The MongolZ баг өөрийн сонгосон mirage map дээр (mirage манайх) 13-10-аар хожлыг авчээ.

Шийдвэрлэх map нь Ancient бөгөөд  8-4 харьцаагаар HOTU баг тоглолтыг тэргүүлэн байр сольсон боловч 13-9 харьцаагаар HOTU баг The MongolZ багийг хожив.


HOTU баг The MongolZ багийг
Сонин хачин

Гэтэл зөвхөн The MongolZ төдийгүй шилдгийн байрыг хэсэг хугацаанд эзэлж байсан Vitality багийг Gentle Mates багт 2-0 харьцаагаар буулган авчээ.


Бас нэгэн сонирхолтой зүйл болсон нь FaZe багийн эхний тоглолт нь G2 багийн эсрэг байсан ч FaZe багт ялагдал өгчээ. Учир нь тэмцээний урилга тараагдах үед тус багт тоглож байсан гурван тоглогч: "s1mple", "rain", "EliGE" нар одоогийн бүрэлдэхүүнд байхгүй. Гэтэл дүрмийн дагуу аливаа багийн гурван тоглогч нь байхад тухайн багийн суурь байна гэж үздэг. Аргагүйдсэн Faze Clan баг сэлгээнд шилжүүлсэн "rain"-ийг буцаан авчирч, харин "jcobbb"-ыг түр сэлгээ рүү явуулав.

Х платформ дээр бичсэнээр “ESL Pro League Season 22 тэмцээний үеэр "rain"-ийг багийн бүрэлдэхүүнд авч, харин үүний дараа CAC 2025 тэмцээнд "karrigan", "broky", "Twistzz", f"rozen", "jcobbb" нарын бүрэлдэхүүнтэй тоглоно” гэжээ.

 

HOTU баг The MongolZ багийг
Credit: Faze Clan

2-р шатны багуудын оноолтыг хийх дээ багууд бусад багуудаа эрэмбэлсэн бөгөөд Vitality, Spirit, FaZe, NaVi, Astralis гэсэн таван баг The MongolZ багийг #1 дээр бичсэн байна.

 

HOTU багийн бүрэлдэхүүн:

Dmitriy “mizu”  Kondratev  (Орос)

Aidos “kade0” Hairjan (Казахстан)

Suleimen “dukefissura” Orazaly  (Казахстан)

Kim “frontales” Argunov (Орос)

David “n0rb3r7”  Daniyelyan (Орос)

Rüstem “mou” Telepov-дасгалжуулагч (Казахстан)

Дасгалжуулагч “mou” нь 2017 оны PGL Krakov Мэйжор-ийн аварга Gambit багт тоглож байсан.

Тэмцээний багууд
HOTU баг The MongolZ багийг

Хоёрдугаар шатанд урилгаар оролцож байгаа багууд

·       Team Vitality

·       MOUZ

·       Team Spirit

·       The MongolZ

·       Team Falcons

·       Aurora Gaming

·       FaZe Clan

·       Natus Vincere (NaVi)

Хоёрдугаар шатанд шалгарсан багууд

·       FURIA

·       G2 Esports

·       Astralis

·       GamerLegion

·       3DMAX

·       GentleMates

·       HOTU

·       Inner Circle

Stage 1

ESL Pro League тэмцээний Season 22–ын эхний шат өндөрлөлөө. Бүс бүсийн шалгаруулалтаас гарсан 10 баг, Валвийн 7-р сарын үзүүлэлтээр хоердугаар шатанд уригдсан Furia, G2, GamerLegion, Herioc, 3DMAX, Astralis багууд харин B8, Fluxo, NRG, Rooster, Inner circle, M80, Legacy, HOTU, Gentlemates, Ence (Virtus.Pro багийн оронд орсон) өрсөлдөв.

Тэмцээн Swiss журмаар явагдаж, багууд таван тойрог тоглон, гурав хожсон баг нь 2-р шатанд өрсөлдөх эрхээ авлаа.

Тэмцээний явцад Орос улсын HOTU баг Furia, B8, Ence багуудыг; Inner circle баг 3DMAX, GamerLegion, GentleMates багуудыг хожин эрхээ авчээ.

Харин G2, Astralis, FURIA (дөнгөж сая FISSURE Playground 2 тэмцээнд түрүүлсэн) гэх мэт багууд 3-0 харьцаагаар учраануудаар буулгана хэмээн тааварлаж байсан нь талаар болж аргагүй л ширүүн өрсөлдөөнт тоглолтыг үзүүлж, сүүлийн мөчид хамаг ур чадвараа шавхан Stage 2-т тоглох эрхээ авав.

Тэмцээний формат, шагналын сан

Энэ улирал хоёр шаттай (Stage 1 ба Stage 2), шат тус бүрт 16 баг оролцоно.

  • Stage 1-ээс топ 8 баг дараагийн шат буюу Stage 2-т шалгарна.

  • Stage 2 шатанд урилгаар оролцох 8 баг нэмэгдэж, нийт 16 баг өрсөлдөнө.

  • Stage 2-оос мөн шилдэг 8 баг Playoffs буюу хасагдах шатанд шалгарна.

  • Swiss шатны бүх тоглолтууд Best of 3 (Bo3) буюу гурван map тоглоно.

  • Playoffs шатанд:

    • Шөвгийн 8 ба хагас шигшээ – Bo3

    • Гранд финал – Best of 5 (Bo5)

    • Шөвгийн 3-р байр тодруулах тоглолт мөн явагдана.

  • Багуудын сугалаа болон байрлал нь Team-Selected Seeding болон Live Rating дээр үндэслэн хийгддэг.

  • Хугацаа:

    • Stage 1: 2025.09.28 – 10.02

    • Stage 2: 2025.10.04 – 10.08

    • Playoffs: 2025.10.10 – 10.12

 

  • Нийт шагналын сан: $1,000,000

    • Үүнээс $400,000 нь тоглогчдод,

    • $600,000 нь клуб / байгууллагуудад (Club Share) хуваарилагдана.

 

Багуудын шагналын хуваарилалт:

Байр

Шагнал (USD)

🥇 1-р байр

$100,000

🥈 2-р байр

$50,000

🥉 3-р байр

$28,000

4-р байр

$22,000

5–8-р байр

$18,000 (тус бүр)

9–11-р байр

$13,500 (тус бүр)

12–14-р байр

$10,500 (тус бүр)

15–16-р байр

$8,500 (тус бүр)

17–19-р байр

$6,500 (тус бүр)

20–22-р байр

$4,500 (тус бүр)

23–24-р байр

$3,000 (тус бүр)

  • Valve-ийн шинэ VRS (Regional Standings) оноонд шууд нөлөөлдөг.

  • Тэмцээний үр дүнгээс Major тэмцээнд орох эрхийн оноо тооцогдоно.

  • Шагналын сангаас гадна багууд Club Share буюу байгууллагын шагналын хувь хүртэнэ.

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page