top of page

FACEIT-ийн шалгалтын хариу

“NOCRIES”-ийн тухай мэргэжлийн тоглогчдын хүсэлтээр хийсэн  FACEIT-ийн шалгалтын хариуг товчлон орчуулав.

Энэ мэдэгдэлд FACEIT-ээс хийсэн шалгалтын үр дүнг танилцуулж байна. Саяхан FACEIT-ийн Хойд Америкийн бүсийн  Elo онооны жагсаалтад №1-д хүрсэн “nocries” тоглогчийг шалгав. Олон нийтийн дунд болон дээд зэрэглэлийн багуудын гаргасан хүсэлтийн дагуу шинэ профайлтай тоглогч богино хугацаанд өндөр түвшинд хэрхэн хүрсэнийг тодруулах зорилготойгоор FACEIT-ийн шударга өрсөлдөөний дүрмийг дараах гурван үе шаттайгаар хийсэн.

FACEIT-ийн шалгалтын хариу
Урьдчилсан Шалгалт

2025 оны 8–9 сард FACEIT Integrity баг нь тоглогчийн хаяг нь өөр олон хаягтай холбоотой эсэх, smurf, эсвэл win-trading хийсэн эсэхийг нягталсан. Тухайн хаяг өмнө нь хориг, эсвэл шийтгэл авсан түүх байхгүй, өөр бусад ямар нэгэн асуудал илрээгүй. Anti-Cheat програмд ч сэжигтэй үйлдэл илэрсэнгүй.

Ерөнхий шалгалт (Background check)

2025 оны 9 сарын 16-нд тоглогчтой албан ёcоор видео ярилцлага хийж, хаягийн түүх болон олон нийтийн дунд гарсан эргэлзээний талаар тайлбар авлаа.

  • FACEIT хаягийн түүх: 2022 оны 1 сарын 29-нд үүсгэсэн хаяг болох нь баталгаажсан. Олон хаяг үүсгэсэн, smurf эсвэл win-trading-ийн нотолгоо илрээгүй.

  • Албан ёсны бичиг баримт: Түүний Оросын улсын паспорт нь өмнөх FACEIT хаягны баталгаажуулалсантай таарч, үүнийгээ мөн онлайн болон биечлэн баталгаажуулсан. Тэрээр буриад угсааных; монгол гаралтай тул профайл дээр Монгол улсын далбааг ашиглаж байгаагаа тайлбарлав. Хэл: орос, англи, бага зэрэг буриад хэлтэй.

  • Steam хаягны түүх: Одоогийн Steam хаяг нь 2021 онд үүссэн, CS тоглоомд 5878 цагтай. Мөн хуучины Steam хаягуудаараа болон насанд хүрээгүй байхдаа найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ ойролцоогоор 10,000 цаг тогложээ.  

  • IP болон VPN хэрэглээ: IP солигдсон, VPN ашигласан нь Америкт оюутнаар шилжсэн болон аялалтай нь таарч байна.

  • Тоглолтын үеүүд: 2020–2022 онд VALORANT тоглож, Европ бүсэд Radiant зэрэгт хүрсэн. 2022 онд нээсэн хаяг 2024.9-2025.5 сар хүртэл хугацаанд завсарласан нь тэр өөр газар нүүсэнтэй холбоотой. 2025 оны 6-р сараас АНУ-д өөрийн гэсэн компьютертэй болж түүн дээрээ дээрээ FACEIT NA бүсэд тоглож эхэлсэн. Эдгээр бүх өөрчлөлтүүд нь IP болон байршлын бүртгэлтэй таарч байна.

  • Elo өсөлт: (2022 оны 12 сар, CS:GO)  Орос улсаас 120 ms пингтэй тоглож байхдаа Европт 2974 Elo-д хүрч байсан. Харин АНУ-д ирснээсээ хойш пинг нь ~18 ms (Чикаго), ~40 ms (Даллас) байгаа нь тоглолтын чанарыг сайжруулжээ.

Хяналттай орчинд хийсэн LAN тоглолт

2025 оны 9 сарын 17-нд дээрхи дата үзүүлэлтүүд хангалттай нотолгоо болж чадахгүй хэмээн үзэж FACEIT-ийнхэн түүнийг Нью-Йорк хотод байрладаг Төв байрандаа урьж, 9 сарын 23–25-нд Anti-Cheat багийн хяналт дор LAN-гаар тоглуулав. Тоглолтын чанар болон статистик нь онлайн тоглолтынхтой ойролцоо байсан бөгөөд бага зэргий хэлбэлзэл гарсан. Энэ хугацаанд тэр дахин Хойд Америкийн бүсэд нэгт эрэмблэгдэж, FPL-ийн эхний тоглолтдоо top-frag хийсэн.

FPL Уригдсан нь

Энэхүү шалгалтаар FACEIT-ийн шударга өрсөлдөөний журмыг зөрчөөгүй нь батлагдсан. Нью-Йоркт болсон тоглолтын дараа тэр анхны FPL урилгаа авч, цаашид өндөр түвшинд тоглох боломжтой болсон. Тэрээр ярилцлагын үеэр “миний мөрөөдөл бол мэргэжлийн багт элсэж, LAN тэмцээнд оролцох” гэж хэлсэн бөгөөд бид түүний ирээдүйд амжилт хүсье.

Цаашдын Алхам

FACEIT-ийн зүгээс цаашид иймэрхүү ижил тохиолдол гарсан үед ил тод, нэг жишгээр шалгаж байхын тулд өндөр оноотой тоглогчдыг баталгаажуулах шинэ протокол нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Үүнийг Anti-Cheat шинэчлэлтэй хамтад нь танилцуулах болно.

FACEIT-ийн шалгалтын хариу

 

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page