top of page

ENCE баг ESL Pro League тэмцээнд Virtus.pro-г орлож оролцоно

Оросын eSports баг Virtus.pro ESL Pro League Season 22 тэмцээнээс хасагдаж, тэдний оронд ENCE баг оролцохоор болжээ.
ESL Pro League

Тэмцээн Шведийн Стокгольм хотноо зохион байгуулагдаж байна.

Virtus.pro баг StarLadder Budapest Major-д шалгарах боломжоо нэмэгдүүлэх зорилготой байсан ч тэмцээнээс гарснаар тэдэнд томоохон цохилт боллоо. Финляндын ENCE баг Польшид болж байсан Birch Cup тэмцээнд оролцож байсан ч тэмцээнээ орхин, Швед рүү нисэж ESL Pro League-д оролцохоор шийджээ.

Birch Cup-ээс ESL Pro League рүү шилжсэн анхны баг ENCE биш. Үүнээс өмнө Gentle Mates баг Польш дахь тэмцээнээс гарч, Lynn Vision Gaming-ийн оронд орсон байна.

ESL Pro League Season 22 тэмцээнд нийт 16 баг оролцож, £296,000 фунтийн шагналын сангийн төлөө өрсөлдөж байна. Тэмцээн ням гарагт эхэлсэн бөгөөд арван сарын 12-ны ням гарагт өндөрлөх юм.

Virtus.pro яагаад ESL Pro League-ээс гарсан бэ?

Virtus.pro багийн зүгээс бямба гарагт албан ёсоор тэмцээнээс гарахаа мэдэгджээ.

Тэдний мэдэгдэлд:

“Шведэд хилээр орох үед хилийн шалгалтаас гурван тоглогчийн эмнэлгийн даатгалд асуудал үүссэн. Өмнө нь энэ даатгалын гэрээ бусад Шенгений орнуудад ямар ч асуудалгүйгээр хүлээн зөвшөөрөгдөж байсан. Шинэ даатгал хийлгэсэн ч, тухайн үед тоглогчдыг оруулахгүй байх шийдвэр гарсан байсан тул визийг нь хүчингүй болгосон. Орон нутгийн цагаачлалын хуульч авч, энэ шийдвэрийг давж заалдахаар болсон ч хугацаа шаардах төлөвтэй байна. Бидний фенүүд багийн тоглолтыг энэ тэмцээнд харах боломжгүй болсонд харамсаж байна” гэжээ.

ESL-ийн албан ёсны мэдэгдэлд, "Virtus.pro бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох боломжгүй болсон тул тэдний оронд ENCE багийг дүрмийн дагуу урьж оролцуулсан" гэлээ.

ENCE багийн эхний ялалт

Польшоос яаран Швед рүү ирсэн хэдий ч ENCE баг ням гарагт тэмцээний эхний тоглолтоо хожиж, тэмцээнээ амжилттай эхлүүллээ.

Бямба гарагт HLTV-ийн нийтэлсэн бичлэгт тоглогчид цүнхээ баглаж, Швед рүү явахаар бэлтгэж буйг харуулжээ. Тэд ням гарагт шууд тоглолтод оролцсон ч ядаргаа, замын нөлөө огт мэдэгдсэнгүй.

ENCE эхний тоглолтод M80 багтай таарчээ.

  • Эхний map тоглолтод ENCE хүчтэй тоглож ялсан.

  • Харин M80 дараагийн map-т 13-9 харьцаагаар хожсон.

  • Гурав дахь шийдвэрлэх map-н тоглолтод ENCE 13-8-аар ялалт байгуулж, цувралын эцсийн хожлыг авчээ.

ENCE-ийн дараагийн өрсөлдөгч нь Astralis бөгөөд тэд эхний шатанд Fluxo багийг 2-1-ээр буулгаж авсан юм.

ESL Pro League

Эхний шатнаас 8 баг хоёрдугаар шатанд шалгарна. Хоёрдугаар шатанд шууд эрхтэй 8 баг нэгдэж, нийт 16 баг өрсөлдөх юм. Тэндээс шилдэг 8 баг плей-оффт шалгарна.

Тэмцээний бүх тоглолт best-of-three форматаар явагдах ба финалын тоглолт best-of-five хэлбэрээр болно.

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page