top of page

HLTV Awards-ын эмэгтэй нэр дэвшигчид тодорлоо

HLTV Awards анх эхэлснээс хойш анх удаа Imperial Valkyries багийн үндсэн гурван тоглогч (өмнө нь “Оны шилдэг баг” шагналыг гурван удаа хүртэж байсан) энэ жилийн нэр дэвшигчдийн жагсаалтад багтсангүй.

ESL Impact төслийг зогсоосон нь Counter-Strike-ийн эмэгтэй тоглогчдын хувьд 2025 оны үзүүлэлтэд сөргөөг нөлөөлсөн боловч ерөнхийдөө ковидын дараах үеэс хойших хамгийн өрсөлдөөнтэй, хамгийн идэвхтэй жил байлаа. Олон хүчтэй багууд бий болж, шинэ аваргууд төрсөн нь үүнийг баталж байна.


Valkyries-ийн ноёрхол тасалдав

Оны шилдгийг гурван удаа авсан Imperial Valkyries баг 2025 онд ESL Impact-ийн LAN тэмцээний аваргын төлөө найм дараалан өрсөлдөж хүчирхэг байсан ч оны төгсгөлд Dallas болон Stockholm-ын тэмцээнүүдэд хоёр удаа дараалан бүтэлгүйтэж, тэмцээнээ эрт өндөрлүүлсэн юм.

Тэдний IEM Katowice болон PGL Cluj-Napoca зэрэг холимог тэмцээнүүдэд оролцсон нь эмэгтэй CS-ийн өрсөлдөөний тайзыг олон нийтэд хүчтэй таниулсан онцлох үйл явдлуудын нэг байв. Тухайлбал, тэд FURIA багийг overtime гартал тоглосон нь фенүүдийн дунд дурсамжтай үлдсэн. Гэхдээ ESL Impact тэмцээний үеэр Valkyries багийг өрсөлдөгчид нь буулган авах боломжтой гэдгийг харуулсан мөч болсон.

Үүний дараагийн тэмцээнүүдийг харахад FURIA fe — ESL Impact Season 7-ын аварга болж; BIG EQUIPA — шинэчлэгдсэн бүрэлдэхүүнээрээ гайхалтай өсөлт үзүүлж Season 8-ыг түрүүллээ.

Мөн MIBR fe баг Olga “Olga” Rodrigues-ийг нэгтгэсний дараа эрчээ авч, FERJEE Rainhas do Clutch болон Lotus Challenge тэмцээнүүдэд хоёуланд нь түрүүлсэн байна.


NIP Impact тогтвортой байсан ч LAN-ийн түрүү авч чадсангүй

Өдгөө хуучин нэршлээр NIP Impact (Ksenia “vilga” Kluenkova-г нэмснээс хойш) онлайн хэсэгт хоёр удаа дараалан хэсгээ тэргүүлж, холимог тэмцээнүүд дээр ч анхаарал татсан. Тэд Eternal Fire-аас нэг map авсан нь олон нийтэд шуугиан тарьсан ч LAN-ийн түрүүг авч чадсангүй.

Харин Imperial Valkyries өөрсдөө Female Pro League тэмцээнд аварга болсон бол Sakura баг ESL Impact-ийн хоёр улиралд хоёуланд нь Top 4 буюу түүнээс дээш амжилт үзүүлсэн нь тогтвортой өсөлттэй багуудын нэг байсныг илтгэнэ.

HLTV энэ жилийн үнэлгээнд зөвхөн эмэгтэйчүүдийн тэмцээнүүдийн үр дүнг тооцсон гэдгийг онцолсон байна. Учир нь зарим баг холимог тэмцээнүүдэд оролцоход өрсөлдөөний түвшин эрс ялгаатай байдаг тул нэг хэмжүүрээр харьцуулан үнэлгээ өгөхөд  хүндрэлтэй аж. HLTV Awards-ын эмэгтэй нэр дэвшигчидийг тодруулахад шийдвэр гаргах амаргүй байсан тул HLTV-ийн зүгээс дараах дөрвөн талентуудыг урьж шалгаруулалтын багт оруулсан. Үүнд: Lucy “LucyLuce” Eastwood, Freddie “GrimyRannarr” Pritchard, Brandon “BDog” Rawlings, Swayd “HiyaNoot” Barkhuizen нар багтсан бөгөөд тэдний үзүүлэлт нь шийдвэрүүдэд чухал нөлөө үзүүлсэн байна.

 

Оны шилдэг эмэгтэй багийн нэр дэвшигчид
HLTV Awards-ын эмэгтэй нэр дэвшигчид
Image by hltv.org

BIG EQUIPA

BIG EQUIPA наймдугаар сард үндсэн багаа бүрдүүлж, 2024 оны NAVI Javelins багийн гурвалыг дахин нэгтгэсэн. Үүний дараа тэд ESL Impact Season 8 Finals тэмцээнд түрүүлсэн бөгөөд мөн хоёр удаа Elite Fe Cup-т түрүүлж, Athena Cup 3 онлайн тэмцээнд аваргалж, Female Pro League Finals тэмцээнд дэд байр эзэлжээ.


FURIA fe

FURIA fe ESL Impact Season 7-ын аварга болж, IEM Dallas-ийн Grand Final-оос өмнө arena-д болсон Impact Finals-д түрүүлсэн. Мөн Бразилын хоёр том LAN тэмцээнд аваргын төлөө өрсөлдсөн. Тэд Imperial Valkyries-ийн найман дараалсан аваргын цувралыг тасалсан баг гэдгээрээ түүхэнд үлдэх нь гарцаагүй. Харин Round Robin хэсгийн гурвалсан тэнцлийн улмаас Season 8-д оролцож чадаагүй байна.


MIBR fe

MIBR fe нь ESL Impact-ийн түрүүгүй ч FERJEE болон Lotus Challenge гэсэн хоёр LAN тэмцээнд FURIA fe-г буулган авч аваргалсан. Мөн тэд ESL Impact Season 8-ын Grand Final-д шалгарчээ.

 

Оны шилдэг эмэгтэй тоглогчийн нэр дэвшигчид
HLTV Awards-ын эмэгтэй нэр дэвшигчид
Image by hltv.org

Mayline-Joy “ASTRA” Champliaud

ASTRA долдугаар сард Zerance багийг EEF тэмцээнд түрүүлэхэд хөтөлж, 1.34 rating үзүүлсэн. Улмаар BIG EQUIPA-д нэгдэж, жилийн сүүлийн таван тэмцээнд 1.20 rating-тай тоглосон бөгөөд үүний зэрэгцээ in-game leader (IGL) үүрэг гүйцэтгэж байжээ.


Bruna “bizinha” Marvila

bizinha энэ жил FURIA fe-ийн онлайн тоглолтуудад гайхалтай байсан бөгөөд ESL Impact-ийн хоёр онлайн тэмцээнд 1.37 rating үзүүлсэн. Мөн Dallas-д болсон Season 7 Finals дээр MVP тоглогч болсон. Түүний хүчтэй rifling нь 110.2 ADR (round win үед) болон “kill хийсэн round”-уудын 82.2%-д баг нь ялалт байгуулсан гэдэг үзүүлэлтээр нотлогдож байна.


Wiktoria “vicu” Janicka

2023 оны финалист vicu энэ жил 1.23 rating-тай тоглож, ESL Impact Season 8 Finals-аас MVP хүртсэн. Польшийн sniper нь Tradeit Masters 7 (1.41 rating) болон ELITE Fe Cup 6 (1.26 rating)-д ч хүчтэй тоглолтоо харуулжээ.

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page