BLAST Rising Asia: Ulaanbaatar 2025 тэмцээн өндөрлөлөө
- Ariunzayat Yunren
- Aug 5
- 1 min read
BLAST Rising Asia: Ulaanbaatar 2025 тэмцээн нь BLAST Open Fall 2025 тэмцээнд оролцох багийг сонгох зорилготой бүсийн шалгаруулах тэмцээн байлаа. Уг арга хэмжээг Монгол Улсад цахим спортын тэмцээн, уралдааныг зохион байгуулагч ESN – Esports Network амжилттай зохион байгуулсан юм.
Тэмцээнд оролцсон багууд:
THE HUNS EsportsХятадын нэр хүндтэй Tyloo баг нь Austin Major 2025 тэмцээнд амжилттай оролцсон боловч визний асуудлаас шалтгаалан энэ тэмцээнд оролцож чадсангүй. Тэднийг VRS онооны дагуу Монголын THE HUNS баг орлож оролцсон.
SemperFi EsportsLynn Vision багийн тоглогч "Z4kr" гарандаа гэмтэл авснаар тэмцээнд оролцох боломжгүй болсон. Үүний улмаас Австралийн SemperFi Esports баг VRS оноогоор тэднийг орлолоо.
Chinggis Warriors – Монголын анхны CS2 стикертэй, үндэсний бахархал болсон баг
FlyQuest – Монгол дасгалжуулагч Г.Эрдэнэцогт "erkast"-аар удирдуулсан олон улсын бүрэлдэхүүнтэй баг
Fengda Gaming – Хятадын бүсийн шалгаруулалтаас шалгарсан баг
Eruption – Монголын бүсийн төлөөлөгч, хүчирхэг оролцогч
Alter Ego – Азийн бүсээс шалгарсан, туршлагатай баг
Housebets – Далайн бүсийн шалгаруулалтаас оролцсон баг
Тэмцээний ач холбогдол:
Энэ тэмцээн нь зөвхөн бүс нутгийн шилдэг багуудыг тодруулах бус, 2025 оны 9-р сард Их Британийн Лондон хотноо болох BLAST Open Fall 2025 тэмцээний Хаалттай Шалгаруулалтад оролцох эрхийн төлөө өрсөлдөх чухал шат юм.
Тэмцээн хоёр өдөр студийн орчинд, нэг өдөр LAN хэлбэрээр зохиогдсон бөгөөд эцсийн дүнд FlyQuest баг аваргын цомыг хүртэж, Лондонд болох BLAST Open Fall тэмцээнд оролцох эрхээ авч чадлаа. Тэдний араас Монголын The Huns баг амжилттай оролцон хоёрдугаар байрт шалгарсан.
BLAST Rising Asia тэмцээн нь BLAST.tv брэндийн Ази тивд зориулсан шинэ хөтөлбөрийн хүрээнд явагдаж буй бөгөөд Blast.tv Монгол Улсын нийслэл Улаанбаатарт хоёр дахь удаагаа тэмцээн зохиож байна. Анхны тэмцээн нь 2023 оны 5-р сард MESA-тай хамтран зохион байгуулсан Азийн RMR шалгаруулалт байлаа.
Comments