Asia Pacific Predator League 2026 тэмцээн зарлагдлаа
- Ariunzayat Yunren
- 12 hours ago
- 2 min read
Энэтхэг, 2025 оны 8-р сарын 12 – Acer компани 2026 онд Asia Pacific Predator League 2026 долоо дахь удаагийн тэмцээнийг Энэтхэг улсад зохион байгуулахаар товлолоо. 14 улсаас шалгарсан шилдэг багууд Dota 2 болон VALORANT төрлөөр өрсөлдөж нийт 400,000 ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөх энэ тэмцээн нь бүс нутгийн хамгийн өндөр хүлээлттэй цахим спортын үйл явдлын нэг болж байна.

2018 онд анх удаа зохиогдсоноос хойш Predator League нь 8 улсаас 15 гаруй улсын оролцоотой болж өргөжин тэлж, бүс нутгийн олон авьяаслаг тоглогчдын гарааг нээсэн бөгөөд өнөөг хүртэл нийт 2.15 сая ам.долларын шагналын санг хүртээжээ.
“Цахим спорт бол зүгээр нэг зугаа цэнгэл биш — энэ бол хамт олныг холбож, соёлыг нэгтгэн, бүтээлч байдал болон найрсаг өрсөлдөөнийг дэмждэг хөдөлгөөн юм” гэж Acer Pan Asia Pacific салбарын Ерөнхийлөгч Эндрю Хоу (Andrew Hou) хэллээ.
Тэрбээр цааш нь: “Энэ удаа шалгаруулалтын шатнаас шилдгээр тодорсон багуудын ур чадварыг Энэтхэгийн том тайзан дээр үзүүлэх гэж байгаадаа баяртай байна. Asia Pacific Predator League нь Acer-ийн цахим спорт сонирхогчдын өмнө хүлээсэн амлалтын гол хэсэг бөгөөд жил бүрийн тэмцээн улам бүр өрсөлдөөнтэй, найрсаг уур амьсгалтай болж байна.” гэж нэмж хэллээ.
“Энэтхэг дэлхийн хамгийн хурдтай хөгжиж буй цахим спортын зах зээлүүдийн нэгээр тодорч байна. Asia Pacific Predator League 2026-ыг зохион байгуулснаар цахим спортын хөдөлгөөнийг дараагийн түвшинд гаргаж, шинэ үеийн тоглогчдыг урамшуулах сайхан боломж олгож байна.” гэж Acer India-ийн Ерөнхийлөгч болон Гүйцэтгэх захирал Хариш Кохли (Harish Kohli) тэмдэглэлээ.
Бүс нутгийн урьдчилсан шатны тэмцээнүүд удахгүй эхлэх бөгөөд 2026 оны 1-р сард болох Grand Final-аар өндөрлөнө. Монгол улсын урьдчилсан шалгаруулалтын тоглолтууд 11-р сарын 8 - 9-ний өдрүүдэд, финалын тоглолт 11-р сарын 9-нд болно. Тэндээс шалгарсан хамгийн шилдэг 1 баг 2026 оны 1-р сард Энэтхэгт болох Asia Pacific Predator League 2026 Grand Final тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болно.
Ази Номхон Далайн Predator League 2026 оны Монголын сонгон шалгаруулалтын бүртгэл 2025 оны 11-р сарын 5 хүртэл явагдаж байна. Тэмцээнд оролцох хүсэлтэй багууд доорх хаягаар бүртгүүлснээр 7,000 ам долларын шагналын сан болон ялагчийн Predator League бамбайг өргөх боломжтой болно.
Бүртгүүлэх форм: https://forms.gle/x6kdBcmKy4dbuQSN6
Огноо | Шалгаруулалт |
2025 оны 11 сарын 8 | Эхний шалгаруулалт, Улаанбаатар, Монгол улс |
2025 оны 11 сарын 9 | Финалын тоглолт, Улаанбаатар, Монгол улс |
2026 оны 1-р сар | Гранд финалын тэмцээн, Нью Дели, Энэтхэг улс |
Монгол улсын шалгаруулалтанд тэргүүн байр эзлэсэн нэг баг 4,000 ам долларын шагнал, Энэтхэг улсад болох Asia Pacific Predator League Grand Finals тэмцээнд улсаа төлөөлөн оролцож, бусад 14 бүсийн шилдэг тамирчидтай өрсөлдөх боломжийг авах юм.
Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Asia Pacific Predator League 2026 тэмцээний албан ёсны вэбсайт https://predator-league.com/ -д хандана уу.
Acer компанийн тухай
1976 онд байгуулагдсан Acer брэнд амьдралын чанарыг сайжруулахад туслах компьютер тоног төхөөрөмж, програм хангамж болон түүнтэй холбоотой үйлчилгээнүүдийг олон жилийн судалгаа шинжилгээнд үндэслэн бүтээж, хэрэглэгчиддээ хүргэдэг юм. Компьютер, дэлгэц, проектор, сервер, таблет, ухаалаг утас болон ухаалаг төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг ба тэдгээртэй холбоотой үүлэн технологид суурилсан шийдлүүдийг мөн хүргэдэг.
2016 онд Acer брэнд 40 жилийн ойгоо тэмдэглэсэн бөгөөд компьютерийн зах зээлд тэргүүлэгчдийн нэг болсон тус компанид дэлхийн 160 оронд 7000 гаруй чадварлаг ажилтнууд ажилладаг билээ. Acer компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.acer.com вэбсайтад хандана уу.
Comments