Cheat ашигласан тоглогч 175.000 ам.долларын торгууль төлнө
- Masha Mnn
- 2 days ago
- 2 min read
Тоглогчид Fortnite-ийн тэмцээнд оролцож байх үедээ cheat ашигласан тохиолдол их хэмжээний торгууль төлөх бөгөөд торгуулийн мөнгө нь хандивын үйлсэд ашиглагдах юм.

Cheat ашиглан тэмцээнд оролцсон тохиолдол гарсан бөгөөд тоглогч шүүхийн шийдвэрээр 175.000 ам.долларын торгууль төлөхөөр болсон бөгөөд насан туршийн ban авчээ. Мөн энэ мөнгийг хандивт өгөхөөр болсон талаараа Fortnite мэдэгдлээ.
2024 оны 11 сарын Fortnite cheating crackdown
Fortnite тоглоомын албан ёсны тэмцээн болох “FNCS” буюу Fortnite Championship Series нь олон шатлалт, чадвар шаардсан тэмцээнүүдийг зохион байгуулдаг. Шилдэг тоглогчид бүс нутгийн лиг, мажор тэмцээн, дэлхийн аваргад оролцдог бол фэнүүд өөрийн дуртай тоглогч дээр бооцоо тавих боломжтой байдаг.
2024 оны 11 сард FNCS тэмцээний шударга байдлыг хамгаалахын тулд хатуу арга хэмжээ авах болсон талаар албан ёсны блогтоо нийтэлсэн. Тухайн блогт дараах заалтуудыг оруулжээ:
“Тэмцээний үеэр hack ашиглаж буй тоглогчтой хамтарсан этгээд хамгийн багадаа 28 хоногийн ban авах бөгөөд зөрчил нэмэгдэх тусам хугацаа уртасна.”
“14 ба түүнээс дээш хоногийн ban авсан тоглогч тухайн улирал болон давхцаж буй өөр улирлын FNCS-д оролцох эрхгүй болно.”
“Хуурамч программ ашиглагч болон хуурамч программ түгээгчдэд хуулийн хариуцлага хүлээлгэх ажлыг эрчимжүүлнэ.”
Хууль эрх зүйн арга хэмжээ: Шуурхай хариу үйлдэл
Шинэ журмыг мөрдүүлэх болсноос дараа сарын дотор нэгэн тоглогчийг шүүхэд өгсөн байна. Уг тоглогч нь cheating программ болон тоног төхөөрөмж ашигласан төдийгүй, хуурамч данс үүсгэн хоригийг зөрчих гэж оролдсон байна.
Энэ шийдвэрийг олон нийт эн тэргүүнд дэмжиж, мэргэжлийн тоглогчид болон фэнүүд Fortnite-ийн хатуу арга хэмжээг сайшаажээ. Жишээ нь, 100 Thieves-ийн хамтран эзэмшигч Jack ‘CouRage’ Dunlop: “Тэднийг бүгдийг нь шүүхэд өг!” хэмээн жиргэж байв.
Насан туршийн хориг ба хандив
FNCS-ээс зарласан хууль эрх зүйн шийдвэрийн дагуу тоглогчийн төлсөн 175.000 ам.долларын торгууль нь буяны байгууллагад хандивлагдана. Үүгээр ч зогсохгүй тухайн тоглогч тоглоомоос насан туршийн ban авсан юм. Хэдийгээр олон хүн энэ арга хэмжээг дэмжсэн ч зарим нь Fortnite анхнаасаа илүү сайн cheat илрүүлэх системтэй байх ёстой гэж шүүмжилжээ.
Энэ бол FNCS-ээс cheat ашигласан тоглогчид хуулийн хариуцлага хүлээлгэх анхны тохиолдол биш. Өмнө нь 2025 оны 2 сард өөр нэг тоглогчийг данс хуваалцсан үндэслэлээр насан туршийн хориг тавьж, шүүхээр дамжуулан бүх шагналыг нь хураан авч хандивт өгсөн байна.
Уг тоглогч “15 February 2025” нэртэй YouTube бичлэгээрээ уучлалт гуйж, гэмшлээ цагаан дэлгэц дээр текстээр илэрхийлж байсан билээ.
Fortnite болон FNCS-ийн энэхүү хатуу бодлогыг олон тоглогчид сайшааж байгаа ч программ хангамж болон техник хангамж дээр суурилсан хуурч тоглох асуудал eSports ертөнцөд үргэлжилсээр байна.
Олон хүн Fortnite-ийг даган бусад тоглоомууд ч мөн адил хууль эрх зүйн шийдвэрээр дамжуулан хуурч тоглолтыг таслан зогсоох арга хэмжээг авах хэрэгтэй гэж үзэж байна.
Comentarios