top of page

PGL GeoGuessr-ийн XMark Media Cup тэмцээнийг зохион байгуулна

PGL-ээс газарзүйн таавар дээр суурилсан browser тоглоом GeoGuessr-н XMark Media Cup тэмцээн зохион байгуулахаар болсноо зарлалаа.

GeoGuessr

Энэ арга хэмжээ нь PGL-ийн GeoGuessr тоглоомд зохион байгуулж буй анхны тэмцээн байх бөгөөд 12-р сарын 20-21-ний өдөр болохоор товлогджээ.

PGL-ийн мэдээлснээр XMark Media Cup нь double-elimination форматаар явагдана. GeoGuessr-ийн бүх тоглолт best-of-three форматаар болж, аваргын тоглолт best-of-five хэлбэрээр болно.

Тэмцээний бүх тоглолт тусгай дүрэмтэй байх юм. Тоглоомын тохиргоо стандарт хэвээр байх бөгөөд:

  • 10 раундтай,

  • 4-р раундаас хойш damage нэмэгдэнэ,

  • Move, No Move, NMPZ (No Move, Pan, Zoom) горимууд орно.

Үзэгчидтэмцээнийг PGL-ийн YouTube болон Twitch сувгуудаар шууд үзэх боломжтой ба тоглогчид өөрсдийн POV стриймээ дамжуулж болно.

Мөн тэмцээний ивээн тэтгэгчээр онлайн мөрийтэй тоглоомын компани 1xBet ажиллах бөгөөд тус платформ нь “шинэ өрсөлдөөнт форматуудыг дэмжиж, e-sports-ийн хил хязгаарыг тэлэх” зорилготой гэж PGL онцолжээ.


Counter-Strike 2 эсвэл League of Legends шиг үндсэн e-sports төрөл гэж тооцогддоггүй ч GeoGuessr 2023 оноос хойш өрсөлдөөнт орчинд хурдтай өссөөр байна.

2025 онд Япон, АНУ, Швед зэрэг олон оронд бүс нутгийн томоохон тэмцээнүүд зохион байгуулагдаж, тоглогчид World Cup Finals-д оролцох эрхийн төлөө өрсөлджээ. World Cup Finals нь нийт $108,480 (~£80,953) шагналын сантай байсан ба оргил үеийн үзэлт нь 360,000-ыг давж, өмнөх жилийн амжилтыг эвджээ.

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page