Fortnite 1 сая ам.долларын шагналын сантай тэмцээн зарлалаа
- Masha Mnn
- 10 minutes ago
- 2 min read
Epic Games компанийн зүгээс Fortnite Mobile Series гэх 1 сая ам.долларын шагналын сантай, гар утасны solo төрлийн esport тэмцээн зарлалаа.

Энэхүү тэмцээнд зөвхөн touch удирдлагаар тоглох бөгөөд 2025 оны 12-р сарын 5-нд эхлэнэ. Мөн тоглогчид Blitz Royale горимоор өрсөлдөх юм.
Мэдэгдэлд дурдаснаар Хойд Америк (Central, West), Европ, Океани, Ази, Ойрх Дорнод, Бразил зэрэг бүс нутгийн тоглогчид эхний шат болох нээлттэй тэмцээнүүдэд оролцоно.
Шалгаруулалтын үеэр топ 16 тоглогч шагнал хүртэх бөгөөд Last Chance Qualifier нь тоглогчдод Group Stage-д оролцох боломжийг олгоно.
Group Stage болон Хагас шигшээд сервер бүрийн шилдэг тоглогчид хоорондоо өрсөлдөнө. Хойд Америк Central болон Европ бүсээс топ 3, бусад бүсээс топ 2 тоглогч нь Mobile Series Championship тэмцээнд шууд шалгарна.
Анхдугаар Mobile Series Championship тэмцээнд нийт 16 тоглогч оролцож, 200,000 ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөнө.
Fortnite Solo Mobile Victory Cash Cups
Mobile Series Championship-аас гадна Epic Games нь Хагас шигшээ ба Championship тэмцээнүүдийн хооронд болох дөрвөн Solo Mobile Victory Cash Cup-ын мэдээллийг нийтэлсэн.
Гар утасны Fortnite тоглогч бүр оролцох боломжтой бөгөөд хоёрдугаар шатнаас эхлэн Victory Royale аваад $100 шагнал авах боломжтой.
Mobile Series Championship нь 12-р сард болох олон тэмцээнүүдийн нэг хэсэг юм. Victory Cups тэмцээнүүд нийтдээ 810,000 ам.долларын шагналтай.
Fortnite Mobile Series ХӨТӨЛБӨР
12-р сар
Round 1 – 12-р сарын 5
Round 2 – 12-р сарын 6
Qualifier 1 – 12-р сарын 7
Round 3 – 12-р сарын 12
Round 4 – 12-р сарын 13
Qualifier 2 – 12-р сарын 14
1-р сар
Round 1 – 1-р сарын 5
Round 2 – 1-р сарын 6
Round 3 – 1-р сарын 7
Round 4 – 1-р сарын 8
Round 5 – 1-р сарын 11
Qualifier 1 – 1-р сарын 12
Round 6 – 1-р сарын 16
Round 7 – 1-р сарын 17
Round 8 – 1-р сарын 18
Round 9 – 1-р сарын 23
Round 10 – 1-р сарын 24
Qualifier 2 – 1-р сарын 25
2-р сар
Round 1 – 1-р сарын 30
Round 2 – 1-р сарын 31
Round 3 – 2-р сарын 1
Round 4 – 2-р сарын 6
Round 5 – 2-р сарын 7
Qualifier 1 – 2-р сарын 8
Round 6 – 2-р сарын 13
Round 7 – 2-р сарын 14
Round 8 – 2-р сарын 15
Round 9 – 2-р сарын 20
Round 10 – 2-р сарын 21
Qualifier 2 – 2-р сарын 22











Comments