ESN National Championship: PUBG MOBILE 2025. Шинэ Аваргууд тодорлоо
- Ariunzayat Yunren
- Sep 1
- 1 min read
PUBGM төрлөөр манай улсын шилдэг 16 баг Үндэсний аваргын шатанд шалгарч, нийт 18 map-ын турш гурван өдрийн ширүүн өрсөлдөөнийг үзүүлсэн “ESN National Championship: PUBG MOBILE 2025” тэмцээний Grand Final амжилттай болж өндөрлөлөө.
Эхний хоёр өдрийн тоглолт онлайн хэлбэрээр 8-р сарын 27–28-нд явагдсан бол шийдвэрлэх 6 тоглолттой Grand Final 8-р сарын 30-нд Asa Arena-д болж, дэргэдээс нь үзэх боломжтой байв. Тэмцээнд бүртгүүлсэн бүх баг, тамирчид үнэгүй үзэх эрхтэй байсан нь тэмцээний онцлог боллоо.
Шагнал ба онцлох мөчүүд
🏆 Аварга: Sky Force
🥈 Хоёрдугаар байр: Team GG’s
🥉 Гуравдугаар байр: Golden Ticket
🌟 FINALS MVP: Godless (Sky Force баг)
Мөн 1vs1 тэмцээний ялагчаар NEXORY багийн тоглогч Kurtjee тодорсон байна.
Олон улсын тэмцээний эрх
Grand Final-ын хамгийн том ач холбогдол нь эхний хоёр байр эзэлсэн баг “PUBG Mobile Super League – Central & South Asia Fall 2025” олон улсын тэмцээнд оролцох эрхээ авч, улмаар дэлхийн аваргад өрсөлдөх сүүлийн боломжоо нээж буй явдал байлаа. Энэ тэмцээнд эхний байруудыг эзэлсэн Sky Force, Team GG’s багууд Монгол Улсаа төлөөлөн 9-р сарын 18-аас эхлэх “PUBG Mobile Super League – Central & South Asia Fall 2025” тэмцээнд өрсөлдөх эрхээ баталгаажууллаа.
Энэхүү тэмцээний Grand Final-ыг WISE болон SKRYYY нар шууд дамжуулан тайлбарлалаа.
Comments