top of page

PUBGM National Masters 2025 тэмцээний тухай

Mar 23, 2025
1 min read

Олон Улсын Цахим Спортын Холбооноос жил бүр зохиодог World Esports Championship тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох эрхийн төлөө өрсөлдөх, үндэсний шигшээ багийг тодруулах PUBGM NATIONAL MASTERS 2025 тэмцээн 4-р сарын 6-нд Аса аренад болно.

Тэмцээнд одоогийн байдлаар

·      Falcons force

·      IHC esports

·      4merical Vibes

·      Stronger esports

·      E4C багууд уригдаад байна

WAOW GG байгууллага цахим спортын тэмцээний анхны платформыг танилцуулж IO Institute-тэй хамтран хөгжүүлсэн iOS, ANDROID бүхий л үйлдлийн системээр ажиллах WAOW GG апп-ыг хөгжүүлжээ.

·       Тэмцээний шагналын сан 10,000,000 төгрөг

·       Тэмцээний бүртгэлийг энэхүү апп-аар 03-р сарын 17-ноос эхлэх хийнэ.

·       Нээлттэй шатны шалгаруулалт 3-р сарын 28-аас эхэлнэ.

·       Тэмцээн 4 сарын 6-д ASA ARENA-д болно.

·       Тасалбарыг Shoppy.mn дээр 3-р сарын 19-ээс эхлэн худалдаална.

·       Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр спортыг дэмжигч KFC брэнд хамтарч байна.

үндэсний шигшээ багийг тодруулах PUBG MOBILE NATIONAL MASTERS 2025 тэмцээн 4-р сарын 6-нд Аса аренад болно.IESF-ээс жил бүр Саудын Арабын Эр-Рияд хотноо 1 сая ам долларын шагналын сантайгаар

цахим спортын 5 төрлөөр зохион байгуулагддагаас PUBG MOBILE төрөлд Ази бүсийн сонгон шалгаруулалтад Монгол улсыг төлөөлөн оролцох үндэсний шигшээ багийг тодруулах албан ёсны тэмцээн билээ. Олон улсын цахим спортын холбоо (IESF) - ийн гишүүн холбоо болох MESA - Mongolian Esports Association болон WAOW GG нар 2 дахь жилдээ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд өмнө жил IHC E-Sports баг түрүүлж байсан юм.

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page