top of page

Их Британийн залуусын дөрөвний нэг нь esports мэргэжилтэй болохыг хүсдэг

Их Британи
Саяхан хийсэн нэгэн судалгаагаар Их Британийн залуу хөвгүүдийн бараг дөрөвний нэг нь esports-ын мэргэжлийн тоглогч болох хүсэлтэй байгааг тогтоожээ.

Энэхүү судалгааг хүүхдийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн Их Британийн буяны байгууллага Ygam болон эцэг эхчүүдийн онлайн платформ Mumsnet-ийн захиалгаар хийсэн байна.

Ygam өмнө нь тоглоомын орчинд залуучуудын аюулгүй байдлыг хангах зорилготой esports болон тоглоомын хор уршгийг бууруулах хөтөлбөр хэрэгжүүлж байжээ.

Тэд 7–17 насны хүүхэдтэй 1,000 гаруй эцэг эхээс санал асуулга авсан бөгөөд хүүхдийн амьдралд тоглоом ямар үүрэгтэйг судалсан байна. Судалгаагаар 15–17 насны өсвөр насны хөвгүүд дунджаар долоо хоногт 34 цагийг тоглоомд зарцуулдаг нь тогтоогдсон.

Мөн судалгаанд оролцсон эцэг эхийн 10 хүн тутмын 8 нь хүүхдийнхээ дэлгэцийн өмнө өнгөрүүлж буй хугацаанд санаа зовж байгаа гэжээ. Харин гуравны хоёр нь тоглоомын дон-д өртөх эрсдэлээс болгоомжилдог.

Түүнчлэн эцэг, эхчүүдийн 52% нь хүүхдийн тоглодог тоглоомд loot box зэрэг мөрийтэй тоглоомтой төстэй механизмыг ажигласан байна. Гэсэн хэдий ч судалгаанд оролцсон эцэг эхчүүдийн 96% нь тоглоом тоглох нь хүүхдэд эерэг нөлөөтэй гэж үзжээ. Эдгээрд стресс бууруулах, тайвшруулах, мөн дижитал бичиг үсэг, шүүмжлэлт сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадвар зэрэг дамжин хэрэглэгдэх ур чадварыг хөгжүүлэх багтсан байна.

Үр дүнд нь, 9–10 настай хөвгүүдийн 24% нь esports-ын мэргэжлийн тоглогч болох сонирхолтой гэж хариулсан. Мөн эцэг эхийн гуравны хоёр нь хүүхдээ энэ замыг сонговол дэмжинэ гэжээ.

Ygam-ийн түр орлон гүйцэтгэх захирал Helen Martin “Залуус тоглоомыг ирээдүйтэй, өсөн нэмэгдэж буй боломж бүхий мэргэжлийн замнал гэж харж байна. Энэ удаагийн судалгаа нь тоглоом залуусын өдөр тутмын амьдралд ямар чухал байр суурь эзэлж буйг баталлаа” хэмээн онцолжээ.



Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page