Snow-Ruyi Dota 2 Masters-ийн мэдээлэл түгээх эрхийг GRID авлаа
- Masha Mnn
- Jul 21
- 2 min read
Esports мэдээллийн платформ GRID нь Хятадын тэмцээн зохион байгуулагч Clavision компанитай хамтран Dota 2 Masters 2025: Snow-Ruyi тэмцээний мэдээлэл цуглуулах, түгээх үйл ажиллагааг хариуцах түншлэл байгууллаа.

Энэхүү хамтын ажиллагаагаар GRID нь Snow-Ruyi тэмцээний албан ёсны мэдээлэл түгээгч цорын ганц байгууллага болох бөгөөд уг тэмцээн нь 2025 оны 7-р сарын 28-наас 8-р сарын 3-ны хооронд Zhangjiakou хотын Bao’an Indoor Stadium-д зохион байгуулагдана.
Clavision-ийн Гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч Cloud Guo хэлэхдээ:
“GRID-ийн тусламжтайгаар Snow-Ruyi тэмцээний бүхий л мөч, тоглолтоос эхлээд статистик, түүх, контент хүртэл бүгдийг шууд дамжуулна. Өнөө цагт фенүүд цахим спортод хэрхэн хандаж, үзэж, мэдэрч байгаад хэвлэл мэдээлэл асар чухал нөлөө үзүүлж байна. GRID бол энэ чиглэлд тогтмол шинэчлэл хийж, салбартаа жишиг тогтоож буй байгууллага юм" гэжээ.
GRID ба Clavision-ийн хамтын ажиллагаа
Энэхүү гэрээний хүрээнд GRID нь шууд тоглолтын статистик өгөгдлийг медиа хэрэгсэл, фенүүдэд зориулсан платформ, нэвтрүүлэг зэрэгт нийлүүлж, контент бүтээх олон боломжуудыг бий болгох юм.
GRID-ийн Худалдан авалтын Ерөнхий менежер Charles Hanley-Nickolls:
“Clavision бол Азийн хамгийн шинэлэг, бүтээлч, өрсөлдөөн бүхий Dota 2 тэмцээнүүдийн нэгийг зохион байгуулж байгаа. Энэ бүс нутаг бол цахим спортын хамгийн том зах зээл юм. Бидний хамтын ажиллагаа фенүүд уг тэмцээнийг илүү гүн гүнзгий мэдэрч, хуваалцаж, харилцан үйлчилж чадах орчин бүрдүүлэх болно.”
Dota 2 Masters 2025: Snow-Ruyi
Уг тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс урилгаар оролцож буй 10 баг $700,000 (ойролцоогоор 520,170 фунт стерлинг)-ын шагналын сагийн төлөө өрсөлдөнө.
Оролцож буй багууд:
Xtreme Gaming
Team Tidebound
Yakult Brothers
Nigma Galaxy
Tundra Esports
BetBoom Team
Gaimin Gladiators
Team Yandex
PARAVISION
BOOM Esports
Формат:
Group Stage: 7-р сарын 28-30-ны хооронд хоёр хэсэгт хуваагдаж, 5 баг бүхий хоёр хэсэгт best-of-three тоглолтоор Round Robin форматаар тоглоно.
Плэйофф шат: 7-р сарын 31-нээс 8-р сарын 3 хүртэл явагдах ба шилдэг багууд double-elimination системээр тоглон, Grand Final нь best-of-five -р өндөрлөнө.
GRID-ийн тухай
Snow-Ruyi тэмцээний хамгийн сүүлийн үеийн түншээр GRID нэгдэж байгаа бол өмнө нь Razer, ZOWIE зэрэг томоохон ивээн тэтгэгчид хамтран ажилласан байдаг. Мэдээлэл цуглуулах, түгээх чиглэлээр GRID нь Riot Games, Ubisoft, KRAFTON, BLAST зэрэг олон улсын нэр хүндтэй байгууллагуудаар итгэмжлэгдсэн түнш юм.
Comments