Blast Asia Risings 2025 Монголд зохион байгуулагдана
- Ariunzayat Yunren
- Jul 19
- 1 min read
Энэхүү тэмцээнд Austin Major 2025-аар дэлхийн тавцанд амжилттай оролцсон Tyloo, Lynn Vision, анхны стикерээ гаргасан Chinggis Warriors, Монгол дасгалжуулагч Г.Эрдэнэцогт (erkast)-аар удирдуулсан FlyQuest багууд Монголд анх удаа хүрэлцэн ирэх юм.

Blast Asia Risings 2025 тэмцээнд:
Хятадын бүсийн шалгаруулалтаас Fengda Gaming
Монголын бүсээс Eruption
Азийн бүсээс Alter Ego багууд өрсөлдөнө.
Харин Далайн бүсийн төлөөлөгч баг хараахан тодроогүй байна.
Тэмцээнээс шалгарсан нэг баг нь 8-р сарын 27–9-р сарын 1-нд болох BLAST Open Fall 2025 тэмцээний Хаалттай шалгаруулалтад оролцох эрхээ авах бөгөөд дэлхийн бүс бүсийн шилдэг 12 багтай өрсөлдөнө.
Тэмцээнийг 8-р сарын 3-нд MBank Arena-д ESN-esports network албан ёсоор зохион байгуулна.
Comments