Kyousuke-гээс авсан ярилцлагын хэсэг
- Ariunzayat Yunren
- Jul 26
- 1 min read
Өчигдөр болж өндөрлөсөн IEM Cologne 2025 тэмцээний Falcons болон GamerLegion багуудын тоглолтын дараа Falcons багийн шинэ тоглогч Maksim "kyousuke" Lukin-гээс авсан ярилцлагын хэсгийг хүргэж байна.
- Энэ том шийдвэрийг яаж гаргав? Хүмүүс бүгд л чиний талаар ярьж байна. Tier-1 түвшинд дэвших үед маш олон хүний анхааралд байсан. Дарамт мэдэрсэн үү?
- Үгүй. Хүмүүсийн хэлдэг шиг дарамт мэдрээгүй.
- Тэгвэл Falcons багт элсэхэд хамгийн их нөлөөлсөн зүйл юу байсан бэ?
-Би хариулахыг хүсэхгүй байна.
- “NiKo” чиний дуртай байрлалуудыг өгнө гэж амласан гэдгийг сонссон. Энэ шийдвэр гаргахад тус болсон уу?
-Би багт элсээд бараг бүх мап дээр өөрийн дуртай байрлалуудаа авсан. Т талд бүх мап дээр өөрийн байрлалаар тоглож байгаа. Зөвхөн нэг мап дээр л өөр байгаа, Nuke дээр.
- “NiKo” чамд “миний бүх байрлалуудыг чи авч болно” гэж хэлэхэд ямар санагдсан бэ?
- Үнэхээр сайхан мэдрэмж байсан. Би их талархаж байгаа.
- IEM Cologne тэмцээний талаар яримаар байна. Энэ бол анхны тэмцээндээ оролцож буй тоглогчидод хамгийн том шалгуур. Чиний хувийн зорилго юу вэ?
-Би тэмцээн хэр том байх нь хамаагүй гэж боддог. Зүгээр л тоглодог. Бид сервер дээр байна, тайзан дээр биш. Бид тоглоомондоо орсон, бид тоглоомыг таашааж байна, бас бие биенийгээ ч гэсэн.
Би тэмцээн хэр том байх нь хамаагүй гэж боддог. Зүгээр л тоглодог. Бид сервер дээр байна, тайзан дээр биш. Бид тоглоомондоо орсон, бид тоглоомыг таашааж байна, бас бие биенийгээ ч гэсэн.
Эх сурвалж: Энэхүү мэдээллийг 2025.7.26-нд Spike fact хуудсанд бичсэнийг зөвшөөрөлтэйгээр хүргэж байна. Илүү олон сонирхолтой мэдээлэл авахыг хүсвэл Spike fact хуудсыг дагаарай.
Comments