top of page

Beer Night Studio дараагийн тоглоомоо  Crytivo дээр гаргана

Beer Night Studio бол тоглоом хөгжүүлэгч Монгол залуусан нэгдэл юм. Тэд 2019 оны 11 сарын 11-нд Fragile тоглоомоо гаргасан билээ.

Тун саяхан эдгээр залуус Carnival Hunt хэмээх аймшгийн төрлийн тоглоомоо Crytivo-той хамтран гаргах гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр тэд өөрсдийн тоглоомоо илүү өргөн зах зээлд гаргах, илүү олон платформ дээр байршуулах боломжтой болно.



Credit to: Beer Night Studio

Carnival Hunt бол аймшгийн, хар дарсан зүүд биелэлээ олж, аймшгийн үзэгдлээр дүүрэн тэгш хэмт бус, олон тоглогчид зэрэг тоглож болохоор зохиогдсон. Тоглогч нь багт наадмын мангас эсвэл аймшигт орчноос зугтахыг оролддог туулайнуудын аль нэг дүрийг нь сонгож тоглоно. Аль аль дүр нь тусгай түлхүүрийн тусламжаар амиа нөхөж илүү хүч чадалтай болно.

Өмнө нь хийсэн Fragile тоглоом Steam платформ дээр 7000 гаруй хүн татан авч тэргүүлж явсан түүхтэй Beer Night Studio-н дараагийн бүтээл, олон сарын хөдөлмөрийн үр дүн CARNAVAL HUNT тоглоом тун удахгүй гарах нь ээ.


“Оннц дүмд” хүүхэлдэйн цуврал кино, Fragile зэрэг нь Beer Night Studio-ийн хамгийн олон үзэгчид, тоглогчидтой бүтээл юм.

Esportsnews.mn- мэдээллийн хуудас, esportsnewsmn нь Монголын болон дэлхийн цахим спортын тухай мэдээ, мэдээллийг сүүлийн 5 жилийн туршид тасралтгүй хүргэсээр ирсэн. Харамсалтай нь 2023 оны 1-р сард Рансомвэйр вирусын халдлагат esportsnews.mn-ийн байрлаж байсан сервер өртөж, бүх мэдээ, зураг, видео, шаардлагатай холбоосууд, хайлтын системийн бүх тоон үзүүлэлтүүд, чухал мэдээллээ алдсан. Бид өөрсдийн боломжийн хэрээр өмнөх мэдээллүүдээ оруулж байгаа тул хугацаа, холбоотой зураг, видеоны хувьд алдаа гарсан байх магадлалтай тул уншигч Танаас уучлалт хүсэж байна.

21 views0 comments

Recent Posts

See All

Recent Posts

bottom of page