top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

Монгол дасгалжуулагч erkaSt-ийн баг дэлхийн шилдэг 15 багийн бүрэлдэхүүнд орлоо

CS2 төрлийн багуудын чансааг тогтоодог хоёр байгууллага байдгийн нэг нь ESL (Esports League) юм.


Grayhound багийн тоглогч, Монгол улсын цахим спортын CS: GO төрлийн тоглогчидоос анх удаа Maжор тэмцээнд оролцож стикэрээ гаргаж байсан тамирчин Г.Эрдэнэцогт “erkaSt”-ийн дасгалжуулдаг FlyQuest баг ESL-ийн чансаагаар дэлхийн шилдэг багуудын бүрэлдэхүүнд орж ирлээ.


Тэд энэ онд болсон тэмцээнүүдэд нэлээд амжилттай оролцож ESL Pro League S19-д Номхон Далайн бүсээс шалгарч, Play Off шатанд өрсөлдсөн билээ.

FlyQuest CS2 багийн бүрэлдэхүүн:

  • Christopher "⁠dexter⁠" Nong

  • Joshua "⁠INS⁠" Potter

  • Declan "⁠Vexite⁠" Portelli

  • Jay "⁠Liazz⁠" Tregillgas

  • Alistair "⁠aliStair⁠" Johnston

  • Erdenetsogt "⁠erkaSt⁠" Gantulga (coach)

 

FlyQuest цахим спортын байгууллага нь АНУ-д төвтэй, 2017 оны 1-р сарын 6-нд үүсгэн байгуулагдсан. FlyQuest нь League of Legends төрлийн Cloud9 Challenger багийн бүрэлдэхүүнийг худалдан авч цахим спортод орсон. Энэ оны 3-р сард Австралийн Grayhound багийн бүрэлдэхүүнийг авсанаар CS2 төрөлд хүч үзэх болсон юм.

Зургаан сард нэг удаа шинэчилдэг ESL (Esports League) байгууллагын чансаагаар erkaSt дасгалжуулагчтай FlyQuest баг 327 оноогоор дэлхийг шилдэг 15 багийн бүрэлдэхүүнд орлоо.
erkast
Credit: hltv.org

Харин манай улсын The MongolZ баг HLTV-ийн чансаагаар дэлхийн шилдэг 12 багийн бүрэлдэхүүнд орж, ESL-ийн чансаагаар эхний 16-д жагсаж байна. Мэдээллийг эндээс уншина уу.

 

ESL нь 1.6 байх үеэс л  Counter Strike-ийн тэмцээн, лигийг зохион байгуулж байсан туршлага, хуримтлуулсан мэдээлэл, ил тод дата дээр тулгуурлан багуудын ур чадвар, гүйцэтгэл, тэмцээний амжилт зэрэг олон үзүүлэлтээр ESL CS World Ranking-ийг гаргадаг билээ. Үүнд:

Тэмцээний гүйцэтгэл- тэмцээнийг хэн зохион байгуулж байгаагаас үл хамааран, тэмцээний дүрэм, тэмцээнд ямар чансааны хэдэн баг оролцож байгаагаар нь кодолж, түүний дагуу авах оноо нь өөр өөр байдаг. Аливаа тэмцээн нь дараах хоёр ангилалд хуваагдана.

-Хэмжээ: XXL (22+ баг), XL (14+ баг), L (10+ баг), M (6+ баг), S (4+ баг). Ангилал тус бүрийн хамгийн бага зэрэглэлийн багуудыг манай дүрмээр тогтоосон.

-Чанарын үнэлгээ: AAA, AA, A, B, C, D гэдэг нь оролцож байгаа шилдэг 12 багийн тоо, чансаагаар тодорхойлогддог.  Зарим практик жишээ:

IEM Katowice CS:GO Major 2019 тэмцээнийг "AAA XXL"-ээр үнэлж ялагч Astralis нэг төрөлд авах боломжтой хамгийн дээд оноо буюу 1150 оноог авчээ.

Жилийн дараа IEM Sydney 2019 нь "A XL" ангилалд багтаж, ялагчдад Team Liquid 600 оноо өгсөн. DreamHack Masters Dallas 2019, "AA XL"-д ялагч Team Liquid-д 800 оноо өглөө.

 

Тоглогчид- Аливаа спортын нэгэн адил CS-ийн багууд шилжилт хөдөлгөөнд өртөмтгий байдаг. Тийм ч учраас ерөнхий зэрэглэл нь багийн нийт амжилтын оноо гэхээс илүү, тухайн тоглогчийн оноо маш чухал байдаг.

 

Онооны бууралт-Оноо нь цаг хугацаа өнгөрөх тусам "буурдаг". Аливаа тэмцээний дараах эхний зургаан долоо хоногт оноо нь 100% байдаг бол, 25 долоо хоногийн (үндсэндээ зургаан сар) турш долоо хоног бүр 5% алддаг.  

641 views0 comments

Comentários


Recent Posts

bottom of page