Тоглоомын VHS болох гэсэн мөрөөдөл
- Ariunzayat Yunren
- 11 minutes ago
- 2 min read
3DO нь 1980-аад оны сүүлээр Electronic Arts-ын үндэслэгч Трип Хокинс нэгэн өвөрмөц санаа дэвшүүлэв. Түүний зорилго бол нэг үйлдвэрлэгчийн хяналттай, хаалттай консол бус, харин нээлттэй стандарт бүхий тоглоомын платформ бий болгох явдал байлаа.
Хокинс 3DO-г “тоглоомын VHS” гэж тодорхойлсон нь учиртай. Яг л айл бүрийн хэрэглэдэг нэгэн жигд форматтай видео тоглуулагч шиг, бүх тоглоомчид адилхан платформ ашиглах боломжтой байгаасай гэж хүссэн юм.
Ингэснээр 3DO компани нь зөвхөн техникийн үзүүлэлтийг боловсруулж, харин үйлдвэрлэлийг Panasonic, GoldStar (LG), Sanyo зэрэг цахилгаан хэрэгслийн компаниудад лиценз олгон даатгасан. Энэ нь тухайн үеийн Nintendo, Sega зэрэг өрсөлдөгчдийн эсрэг шинэ загвар байлаа. Учир нь Nintendo, Sega компаниуд платформоо хатуу хянаж, өндөр лицензийн төлбөр авдаг байсан бол 3DO харьцангуй бага төлбөр тогтоож, гуравдагч хөгжүүлэгчдийг татахыг зорьжээ.
1993 онд худалдаанд гарсан 3DO Interactive Multiplayer нь:
32-битийн CPU
CD-ROM уншигч
Дэвшилтэт 3D график
зэрэг тухайн үеийн өндөр техникийн үзүүлэлттэй байсан. Гэвч зах зээл дээр томоохон сорилттой тулгарсан юм. 699 ам.долларын өндөр үнэ, өндөр хүлээлттэй тоглоомын хомсдол, Sony PlayStation, Sega Saturn зэрэг илүү хямд, хүчтэй өрсөлдөгчдийн түргэн нэвтрэлт зэрэг нь амжилтгүй болгосон юм.
Эцэстээ, 3DO нь технологийн хувьд дэвшилтэт байсан ч бизнесийн хувьд амжилттай байж чадаагүй түүхэн консол болж үлдсэн юм.

Panasonic 3DO (FZ-1 загвар) консол ба удирдлагууд
1993 онд худалдаанд гарсан Panasonic 3DO Interactive Multiplayer нь тухайн үеийн хамгийн дэвшилтэт тоглоомын консолын нэг байсан. Зураг дээр стандарт удирдлагаас гадна, тусгай Arcade-стиль joystick (FZ-JS1) болон CD-ROM тоглоомын диск.
Panasonic 3DO стандарт удирдлага
Энгийн бөгөөд авсаархан хийцтэй энэ удирдлагад A, B, C товчлуурууд, крест хэлбэрийн чиглүүлэгч (D-pad) болон Pause, Play/Stop гэх мэт мультимедиа товчлуурууд байрлажээ. Мөн доод хэсэгт чихэвчний оролт, дууны хэмжээг тохируулах боломжтой байсан нь тухайн үедээ шинэлэг шийдэл байв.
Mongolian Gamers группийн админ, видео тоглоомын цуглуулагч Turuu Turmunkh-ийн видео тоглоомын цуврал нийтлэлүүдийг зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.
Comments