VALORANT Champions 2025 Парис-н тухай
- Masha Mnn
- Sep 16
- 2 min read

Valorant Champions тэмцээн нь есдүгээр сарын 12-нд эхэлсэн.
Шагналын сан
Нийт шагналын сан: $2,250,000
Эхний байр: $1,000,000
Тэмцээний хугацаа
Бүлгийн шат: 9-р сарын 12–22
Плейофф: 9-р сарын 25 – 10-р сарын 5
Бүлгийн шат нь Les Arènes Grand Paris Sud танхимд явагдана. Тус танхим нь 3,000 хүртэлх үзэгчийн суудалтай.
Плейофф шат нь Accor Arena-д явагдах бөгөөд тус арена нь 20,300 хүртэл үзэгчийн багтаамжтай. Тус аренад өмнө нь CS2-ийн сүүлийн мажор болох BLAST Paris Major-ын плейофф болсон бөгөөд Vitality түрүүлсэн билээ.
Формат
Valorant Champions 2025 нь дөрвөн GSL бүлэгтэй байх бөгөөд бүлэг тус бүрд бүс бүрийн төлөөлөгч багууд багтана.
Бүлэг бүрээс эхний хоёр баг нь double-elimination плейофф шатанд шалгарна.
Бүх тоглолт Best of 3 (BO3) форматаар явагдана.
Харин Доод шатны финал болон Их финал нь Best of 5 (BO5) форматаар тоглогдоно.
Бүлгүүдийн тойм
Valorant-ын бүсүүдийн тэнцвэртэй байдал нь бүлгүүдийг маш өрсөлдөөнтэй болгож байна.
А бүлэг: Paper Rex нь esports бооцооны сайтуудын хувьд түрүүлэх гол өрсөлдөгч гэж тооцогдож байгаа ч XLG, Sentinels, GIANTX багуудтай нэг бүлэгт багтаж байгаа.
Fnatic (EMEA 1-р шатны аварга) нь 2-р шатанд эрт хасагдсан. Гэвч эхний тоглолтод тэд Pacific бүсийн дэд аварга Rex Regum Qeon багтай тулгарах юм.
Team Liquid (EMEA 2-р шатны аварга) маш хүчтэй улирал байсан. Тэд финалдаа GIANTX багийг 3-0-ээр буулган авсан бөгөөд тус улиралд зөвхөн нэг удаа л хожигдсон. Liquid бүлэгтээ DRX, EDward Gaming, NRG багуудтай хамт байгаа. NRG багийн бүрэлдэхүүнд 2023 онд EG-тай түрүүлж байсан Ethan "Ethan" Arnold дахин аварга болохоор зүтгэж байна.
D бүлэг бол уламжлал ёсоор “Үхлийн бүлэг”. Heretics (EWC Valorant-ын аварга) эхний тоглолтдоо G2-той учраа таарсан бөгөөд бүлэгт T1 болон Dragon Ranger Gaming багууд бий. DRG баг нь Edward Gaming, XLG, BLG-г плейоффт хожсон ч финалд BLG-д дахин таарч ялагдсан. Тэднийг Valorant Champions 2025 дээр дутуу үнэлж болохгүй багуудын нэг юм.












Comments