TALON Esports компани Visa-тай байгуулсан хамтын ажиллагаагаа сунгалаа
- Masha Mnn
- Sep 16
- 2 min read
TALON Esports нь олон улсын санхүүгийн технологийн корпорац болох Visa-тай хийсэн хамтын ажиллагаагаа сунгалаа.

Энэхүү хамтын ажиллагаа нь зөвхөн Arena of Valor болон Dota 2-ын багуудад төвлөрч байсан бол одоо Visa корпорац тус байгууллагын бүх бүрэлдэхүүнийг дэмжин ажиллахаар болжээ.
TALON Esports нь esports ертөнцөд нийт есөн төрлийн тоглоомд баг бүрдүүлэн өрсөлддөг. Arena of Valor болон Dota 2-оос гадна, тус байгууллага нь Paris Saint-Germain-тэй хамтран League of Legends, мөн VALORANT болон Rainbow Six Siege-ийн тэмцээнд оролцдог юм.
Албан мэдэгдэлд дурдсанаар, тус байгууллагын шүтэн бишрэгчид бүс нутаг даяар тусгай үйлчилгээ авах боломжтой бөгөөд үүнд тоглогчидтой уулзах, гарын үсэг авах уулзалтууд болон хязгаарлагдмал тоогоор гарах мерчандайз бүтээгдэхүүнүүд багтах ажээ.
Sean Zhang, TALON Esports-ийн гүйцэтгэх захирал “Бид Visa-тай хамтын ажиллагаагаа илүү гүнзгийрүүлж, бүх багуудаа хамруулж байгаадаа баяртай байна. Visa бидний зорилгыг хуваалцдаг бөгөөд шүтэн бишрэгчдэдээ мартагдашгүй мөчүүдийг хүргэж, тоглогчид, түншүүд болон олон нийтийн хооронд утга учиртай холбоос бий болгохоор зорьж байна” хэмээсэн.
TALON Esports болон Visa анх 2024 оны 8-р сард хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд шүтэн бишрэгчдийн туршлагыг сайжруулах зорилготой шинэ санаачилгуудыг хэрэгжүүлсэн. Үүнд VIP арга хэмжээний тасалбар, тоглогчидтой оройн зоог зэрэг оржээ.
Visa нь esports салбарт шинэ зүйл биш. 2024 оны 12-р сард тус корпорац Францын esports байгууллага Gentle Mates-тай хамтран ажилласан бөгөөд мөн NAVI-тай хамтарч esports академийн төсөл хэрэгжүүлсэн.
TALON Esports 2025 онд
2025 онд TALON Esports нь Зүүн Өмнөд Азийн esports салбарт өөрийн байр сууриа бэхжүүлсээр байна. 3-р сард, тус байгууллага нь Exitlag-тай хамтран ажиллаж, тоглогчдынхоо тоглоомын сүлжээний ажиллагааг дэмжих гэрээ байгуулжээ.
Гэвч өргөжин тэлж буй хамтын ажиллагаанаас гадна тус байгууллага нь 1 сая ам.долларын (~£735,850) зээлийн хүүг эргэн төлөөгүй гэх шүүмжлэлтэй тулгарсан. TALON Esports энэ талаар мэдэгдэл хийхдээ 2025 оны 9-р сарын 30-ны дотор одоогийн тоглогчдодоо цалингаа өгөхөө амласан байна.











Comments