top of page
  • Writer's pictureChinguun Cen

Valve Major-ийн эрэмбэлэлт болон шатуудын нэрэнд өөрчлөлт орууллаа.

Counter Strike 2-ийн анхны Major болох Copenhagen-ний Major-ийн сонгон шалгаруулалтууд эхлэхэд ердөө 2 сарын хугацаа үлджээ. Энэ үеэр Valve-ийн зүгээс Major-ийн дүрэмд өөрчлөлт оруулсан байна.

Зургийг: HLTV.org

SEEDING FORMAT

Ирэх Major-аас эхлэн бүс бүсийн RMR-аас шалгарсан багууд Valve-ийн зүгээс гаргадаг бүсийн чансаагаар эрэмбэлэгдэж Opening(Challengers) болон Elimination(Legends) шатууд хуваарилагдана. Жишээлбэл, Faze Clan өмнөх RMR-т таагүй амжилт үзүүлэн Major-т Contender статустайгаар 16т эрэмбэлэгдсэн ба тухайн үед FAZE дэлхийн чансааны 3т жагсаж байсан юм. Шинэ журмаар Major-таа шалгарсан л бол бүсийн чансаанаас хамааран хэдэд эрэмбэлэгдэх нь шийдэгдэх нь байна. Asia Pacific бүс дээр Жишээлбэл: Өмнөх Major-т Asia Pacific бүсийг төлөөлөн оролцсон The Mongolz баг 21т, Grayhound баг 18т тус тус орсон. Ингэснээр ирэх Major-т Asia-Pacific бүсээс шалгарсан 2 баг Valve Regional Standing-аар эрэмбэлэгдэж нэгээр гарсан баг 18т SEED-лэгдэх нь байна.



PAIRING FORMAT

Valve мөн Major-ийн Swiss Round 1-ийн багуудын учрааг тааруулах журам өөрчлөлт оруулсан ба багууд доорх байдлаар хоорондоо тоглоно.


1 vs 9

2 vs 10

3 vs 11

4 vs 12

5 vs 13

6 vs 14

7 vs 15

8 vs 16


Дээрх журам нь зөвхөн эхний раундад мөрдөгдөх ба дараагийн раундаас хамгийн өндөрт эрэмбэлэгдсэн баг хамгийн доогуур эрэмбэлэгдсэн багтай тоглох юм. Тус журам нь багуудыг дахин тааруулахгүй байх зорилготой байна.

STAGE NAMES

Өөр нэг чухал өөрчлөлт нь Major-ийн шатуудын нэрийг дараах байдлаар өөрчлөсөн юм.


Challengers-Opening

Legends-Elimination

Champions-Playoffs


Ингэснээр Major-т оролцож багуудыг Contender, Challenger, Legends гэх статусаар ангилахгүй байх нь.


SLOT DISTRIBUTION


Counter Strike 2-ийн эхний Major Дани улсын нийслэл Copenhagen хотноо 3 сарын 17наас 31ний хооронд зохион байгуулагдана. Сонгон шалгаруулалтууд 1 сарын 8наас эхэлж сарын сүүлээр дуусна. Харин RMR-ууд 2 сарын 14наас 3 сарын 4ны хооронд зохион байгуулагдана.

Recent Posts

bottom of page