The MongolZ vs. Furia тоглолт
- Ariunzayat Yunren
- Sep 20
- 2 min read
FISSURE Playground 2 тэмцээний гранд финалд өнөөдөр The MongolZ vs. FURIA тоглолт өрсөлдөх гэж байна. Ялсан баг нь $200,000 + $160,000-ын шагнал хүртэж, энэхүү цомын эзэн болох юм.

Хоёр багийн тоглогчдын Fissure Playground 2 тэмцээнд ямархуу үзүүлэлттэй байсныг харьцуулж харья. The MongolZ vs. Furia тоглолт харьцуулалт
Багийн ахлагчид
Багийн ахлагчдын хувьд "blitz" T, CT талаасаа ижил 1.06 үнэлгээтэй тоглодог бол "FalleN"-ий CT талын үнэлгээ нь 1.07 гарсан байна. Эндээс онцлоход "blitz"-н ADR буюу дундаж damage үзүүлсэн үнэлгээ сайн бөгөөд ер нь firepower талдаа "FalleN"-ээс хамаагүй илүү байна. Мөн түүний utility хэрэглээ маш сайн үнэлгээтэй гарчээ. "FalleN"-ий DPR буюу нэг раундад дундаж үхсэн үнэлгээ нь "blitz"-тэй харьцуулахад сайн гарсан байна. "blitz"-н энэ тэмцээнд хамгийн өндөр авсан үнэлгээ нь Liquid багийн эсрэг 1.25 авсан бол, "FalleN" мөн Liquid багийн эсрэг 1.12 авчээ.

Мэргэн буучид
Хоёр мэргэн буучдын хувьд "molodoy" нь "910"-с өндөр үнэлгээтэй гарч ирсэн байна. AWP-ээр тоглох үнэлгээ нь ойролцоо байгаа ч firepower болон багтаа хэрэгтэй үйлдэл хийсэн үнэлгээгээр "molodoy" илүү байна. "910"-н "FalleN"-тай ижил, амьд үлдэх үнэлгээ нь сайн гарсан байна. "molodoy" opening kill өндөр хийсэн байгаа нь AWP-ээр хүн сугалж алсан үйлдэл олон хийсэн, тэр нь амжилттай болох магадлал өндөр байсныг харуулж байна. Харин "910"-н entry оноо "molodoy"-с өндөр гарч, opening үнэлгээ нь дундаж байгаа нь opening kill-ийн оролдлогууд нь сайн болохгүй байгаа ч багийн хүмүүс нь trade-г тэр дор нь хийж байсан байх нь. "910" хувьд 3DMAX багийн эсрэг энэ тэмцээний хамгийн өндөр үнэлгээ болох 1.28 авсан бол, "molodoy" хувьд paiN багийн эсрэг 1.35 үнэлгээ авсан байна.

Бусад тоглогчид
"Senzu" болон "KSCERATO" хоёрын үзүүлэлт нилээд ойролцоо гарч иржээ. "Senzu" 1.19 үнэлгээ дундажлуулж, KAST-аас бусад бүх үзүүлэлтээр өөрийн дунджаасаа сайн тоглосон байна. "KSCERATO" 1.23 оноо дундажлуулж, multi-kill-аас бусад бүх үзүүлэлт дээр өөрийн дунджаас сайн байжээ. Хоёр тоглогчийн ялгаатай гарсан үзүүлэлт нь байрлалын ялгаанаас болж байгаа байх. "Senzu" trade сайн хийдэг бол "KSCERATO" utility хэрэглээ сайн байсан байна. "Senzu" нь FaZe багийн эсрэг тоглохдоо 1.49 буюу энэ тэмцээний хамгийн өндөр үнэлгээгээ авсан. Харин "KSCERATO" нь Liquid багийн эсрэг 1.45 үнэлгээ гаргасан байна.

"mzinho" энэ тэмцээнд маш сайн оролцож байгаа бөгөөд бүх үзүүлэлт нь өөрийнх нь дунджаас өндөр гарсан байна. Харин "YEKINDAR"-ын хувьд түүний тоглолт өөрийнх нь дундажтай харьцуулахад дундаж л гарчээ. "mzinho"-гийн firepower, clutch, multi-kill үзүүлэлтүүд нь өндөр байгаа нь багтаа хэрэгтэй үед ялалт авчирч байгааг харуулж, үнэлгээг нь өндөр гаргасан байна. "YEKINDAR" харин entry, opening, utility хэрэглээ нь сайн байсан байна. "mzinho" хувьд TYLOO багийн эсрэг энэ тэмцээнд өөрийн хамгийн өндөр 1.64 оноо дундажлуулсан бол "YEKINDAR" хувьд G2 багийн эсрэг 1.32 оноо дундажлуулжээ.

"Techno" 0.93 оноо дундажлуулж, энэ тэмцээнд өөрийн дундаж үзүүлэлтээс амьд үлдэх, KAST-аас бусад үзүүлэлтүүд дээр тааруу байсан байна. "yuurih"-ийн хувьд 1.02 үнэлгээ дундажлуулж, KAST үнэлгээ нь сайн, харин Round swing үнэлгээ нь муу гарчээ. Мөн түүний trade хийсэн үнэлгээ өндөр байгаа нь "yuurih" support role дээр түлхүү анхаарч байгаа байж болох юм. "Techno" TYLOO багийн эсрэг 1.03 үнэлгээ авсан бол "yuurih" paiN багийн эсрэг 1.35 үнэлгээ авчээ.
The MongolZ vs. Furia тоглолт харьцуулалт
Эх сурвалж: CS Stats MN хуудсанд нийтэлсэнийг зөвшөөрөлтэйгээр хүргэж байна. Илүү олон сонирхолтой мэдээлэл авахыг хүсвэл CS Stats MN хуудсыг дагаарай.











Comments